GrandLex Partners LLC. Law Firm

GrandLex Partners LLC. Law Firm Legal consulting firm

Permanently closed.
Монголын Хуульчдын Холбооноос санаачилсан "Хуульчийн про боно 7 хоногийн аян-2026" үйл ажиллагаанд манай компани хамтран...
27/04/2026

Монголын Хуульчдын Холбооноос санаачилсан "Хуульчийн про боно 7 хоногийн аян-2026" үйл ажиллагаанд манай компани хамтран оролцож байна.
Бид өнгөрөгч амралтын өдрөөр орон сууц, газар өмчлөх, эзэмших эрх, эд хөрөнгө хөлслөх, түрээслэх, гэр бүл, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Мөн аяны хүрээнд 5 сарын 1-ний өдөр 10:00-17 цагийн хооронд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ажиллах тул иргэд та бүхнийг урьж байна.

22/04/2026
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛД ОРОЛЦЛОО.Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүний санаачилсан БНМАУ-ын Засгийн газарт эрх...
22/04/2026

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛД ОРОЛЦЛОО.

Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүний санаачилсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай (1991.1.4) хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны (2026.4.21) хуралдаанаар хэлэлцүүллээ. Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, манай компанийн Өмгөөлөгч Ж.Дамбаасүрэн хуралдаанд оролцож, өөрийн хариуцсан асуудлын хүрээнд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхийг дэмжжээ.

Монголын Хуульчдын Холбооны ПРО БОНО 7 хоног аянд нэгдэн 2026.4.25-ны 11:00-17:00 цагийн хооронд иргэн, хуулийн этгээдүү...
22/04/2026

Монголын Хуульчдын Холбооны ПРО БОНО 7 хоног аянд нэгдэн 2026.4.25-ны 11:00-17:00 цагийн хооронд иргэн, хуулийн этгээдүүдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхээр болсныг мэдэгдье.

03/04/2026

Алдагдсан боломжийг хохиролд тооцох уу?

23/03/2026

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна.

27/02/2026

Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
https://immigration.gov.mn/mn/articles/524/
🔹Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр цахимаар олгох боломжийг бүрдүүллээ.
🔹Өмнө нь ажил хэрэг, бизнесийн зорилгоор зорчих, олон улсын болон ажил хэргийн хурал, уулзалт айлчлалд оролцох гадаадын иргэн заавал уригчтайгаар виз мэдүүлэх шаардлагатай байсан бөгөөд бизнесийн хамтрагчгүй, уригчгүй тохиолдолд уг визийг мэдүүлэх боломжгүй байсан. Үүнээс шалтгаалан өөрийн зорилгод нийцээгүй аяллын цахим виз мэдүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилд тооцогдох эрсдэл үүсэж байсан.
🔹Тэгвэл ажил хэргийн шугамаар 10 хоногийн хугацаатай түр ирэх гадаадын иргэн тус визийн хүсэлтийг уригчгүйгээр, өөрөө бие даан цахим үйлчилгээний нэгдсэн систем (isf.mn)-ээр дамжуулан мэдүүлэх боломжтой боллоо. Визийн хүсэлтийг аяллын цахим визийн адил 48 цагийн дотор шуурхай шийдвэрлэнэ.

Address

Jamiyan Gun
Ulaanbaatar
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when GrandLex Partners LLC. Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to GrandLex Partners LLC. Law Firm:

Share

Category