Пүрэвжавын Сайнзориг

Пүрэвжавын Сайнзориг МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

20/05/2026
ТБХ: ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ✅ 📌 Засгийн газраас...
15/05/2026

ТБХ: ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ✅

📌 Засгийн газраас Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өчигдөр /2026.05.14/ өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2026.05.15/ хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

📌 “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах, Ховд аймгийн Ховд гол дээр эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар тусгасан. Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой дээрх томоохон төслүүд санхүүжилттэй холбоотой зогсонги байдалд орсон. Иймд, гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн учир хуулийн төслийг боловсруулсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

📌 Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг баталснаар стратегийн чухал ач холбогдолтой дотоодын бензин, түлшний хэрэглээний 55 хувийг хангах, Газрын тосны үйлдвэр, баруун таван аймгийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн УЦС гэсэн дээрх хоёр томоохон төсөл хэрэгжих боломж бүрдэх юм.

14/05/2026
14/05/2026

УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой "Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Барилгын зөвшөөрөл, техникий...

Address

UB
Ulaanbaatar
14200

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Пүрэвжавын Сайнзориг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category