19/01/2022
Сайн байцгаана уу?
Хуулийн технологийн чиглэлээр дотооддоо болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг Кодлекс төсөл өмнө хэрэгжүүлсэн төслүүдийн ноухау, туршлага дээрээ тулгуурлан иргэдийн хууль, эрх зүйн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ХУУЛИЙН ВИРТУАЛ ТУСЛАХын төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Уг төслийн хүрээнд салбар эрх зүй бүрийн мэргэшсэн хуульч, эрх зүйчидтэй хамтран ажиллах урилгыг үүгээр хүргүүлж байна.
Бидний шинэ төсөлд хамтран ажиллахыг сонирхсон хуульч, эрх зүйчид доорх холбоосоор цахим уулзалтын цаг товлон, төслийн танилцуулга, хамтын ажиллагааны нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
https://calendly.com/d/cpq-kgr-v8d/meet-with-me
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Codelex Legaltech хуудсаар болон 8901-2310 дугаараар холбогдоно уу.