01/05/2026
“ӨМГӨӨЛӨГЧ-ТАНД ТУСАЛЪЯ 2026”, “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх арга хэмжээг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо “Өмгөөлөгч-Танд тусалъя”, “Хуульчийн про боно-2026” өдөрлөгийг нэгтгэн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.
Иргэд та бүхэн тус өдөрлөгт өргөнөөр хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай.