22/01/2026
Зун оруулж байсан болохоор хүмүүсд хүрээгүй байх. Өвлийн энэ хүйтэнд тог дулаанаа таслуулаад сууж байхдаа л сайн ойлгох юм шиг санагдлаа. 🇲🇳
Монгол Улс 1911 онд гадаад улсаас бүрэн хараат бус болох хувьсгал хийв. 1921, 1990 онд дотооддоо нийгмийн зохион байгуулалтын хувьсгал хийв. Гэхдээ бид 1911 оноос хойш гаднаас хараат, шууд бус хяналттай зүйлс олонтой үлдсэн. Түүний жишээ нь эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр юм.
ОХУ-ын төрийн Думд суудаг олон гишүүд цахилгаан станцын эзэд байдаг. Тус улсын өөрсдийн зорилго ч биднийг Хятадын нөлөөнд хэт оруулахгүйн дээр дангаар нь хөгжүүлэхгүй гэх бодлоготой.
Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо хангахыг оролдсон сэргээгдэх эрчим хүчний олон төслийг зохион байгуулалттайгаар зогсоосоор ирсэн.
Ураны эсрэг тэмцээд байгаа хүмүүсийн ихэнх нь хангалттай мэдээлэлгүй, судалгаагүй сэтгэл хөдлөлөөр хандаж байгаа бол тэднийг чиглүүлж, санаатайгаар төөрөгдүүлж байгаа хойд хөршийн санхүүжилттэй цөөнгүй хүмүүс байгаа.
Бид өөрсдийн бүрэн бүтэн тусгаар тогтнолтой байхын тулд аливаад ханддаг бүрэн дүүрэн мэдлэг мэдээлэлтэй байх нь тэргүүн шаардлага болоод байна.