Lawyer B.Batjargal

Lawyer B.Batjargal Хуулийн зөвлөгөө, мэдээлэл цаг хугацаа алдалгүй авсан?

Эрх чөлөө байгаа газарт аз жаргал байдаг.
18/01/2026

Эрх чөлөө байгаа газарт аз жаргал байдаг.

Давс …
18/01/2026

Давс …

"Ноён Кеннеди надад жинхэнэ эрхэм чанар гэдэг таны сууж буй суудалд бус, харин хүнд хэцүү үед бусдыг дэмжих сэтгэлд байд...
14/01/2026

"Ноён Кеннеди надад жинхэнэ эрхэм чанар гэдэг таны сууж буй суудалд бус, харин хүнд хэцүү үед бусдыг дэмжих сэтгэлд байдгийг зааж өгсөн юм" гэж ярьжээ...

Ном унших нь бодол цэгцэлдэг.
17/12/2025

Ном унших нь бодол цэгцэлдэг.

НОМ УНШИХ 11 ШАЛТГААН

Боловсрол мэдлэгтэй хүмүүс ном уншаарай гэж захидаг, амжилттай яваа эрхмүүд амжилтын нууцаа ном гэж хариулдаг, аав ээж минь номын сайн сайхныг магтдаг. Гэвч тэдгээр хүмүүс ЯАГААД? гэдгийг тайлбарлалгүй сайхан гэдэг үгээр халхлаад л өнгөрдөг.

Магадгүй биднийг уншигч болсныхоо дараа номын гайхалтай ач холбогдлыг ухаарна гэж бидэнд хариултыг үлдээсэн ч байж болох юм. Гэхдээ бид “Хаана хүрэхээ мэдвэл хаагуур явахаа мэднэ” гэдгийн адилаар эдгээр чадварыг өөрийн алсын хараа болгож өнөөдрөөс эхлэн адал явдалтай аяллаа эхлүүлээсэй гэсэн чин сэтгэлийн хүсэл дээр энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.

ТӨВЛӨРӨХ ЧАДВАР ХӨГЖДӨГ
Ном унших хамгийн тохиромжтой байрлал бол ор, ариун цэврийн өрөө, хоолны ширээ байдаг байна. Ном их уншсан хүмүүсийн өндөр цалин авах, сонгосон мэргэжилдээ амжилт олох, нийгмийн асуудлыг ойлгож, оролцох, зорилгодоо хүрэх, нухацтай байх чадвар нь бусад ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байдаг нь тогтоогдсон. Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь төвлөрөх, анхаарлаа хандуулах чадварыг бусад хүчин зүйлээс илүү сайн хангаж чаддаг байна.

ҮГСИЙН САН НЭМЭГДДЭГ
Унших явцдаа бид маш олон мэдэхгүй үг, өмнө нь сонсож байгаагүй хэллэг, шинэ хэлцүүдийг сурж байдаг. Тэдгээр үгийг мэддэг болсноор өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, санаа бодол бичвэртээ хүртэл шингээх нь бий. Телевизийн нэвтрүүлэг үзэснээс 50% илүү үгийг ном ашигладаг. Үгсийн сангаа сайжруулснаар бичих чадвараа ч сайжруулж байгаа юм.

ОЙ САНАМЖ САЙЖИРДАГ
Ном уншсанаар зохиолын дүрүүд, үйл явдлууд, өнгө аяс, гол утга санаа, нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг санах хэрэгтэй болдог. Эдгээр нь таны оюун санаанд шинэ төрлийн ой санамжийг үүсгэж богино хугацааны санах ой, тогтоох чадварыг тань сайжруулдаг.

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАР НЭМЭГДДЭГ
Уншиж дууссан номынхоо утга санаа, гол дүрүүдийн үүрэг, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг таньж мэдэхийг оролдох нь таны задлан шинжлэх, уншаад ойлгох чадвар болоод бусдыг ойлгож сурахад тань нэн тустай юм.

ХАРИЛЦАХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Ярьж байхдаа өөртөө итгэлтэй байхад тань ном тусална. Ном уншиж үгсийн сангаа баяжуулснаар хүмүүст өөрийгөө тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг. Мөн хамгийн шилдэг ярианы сэдвийн сонгодог жишээ бол ном шүү дээ.

ТАРХИНЫ ДАСГАЛ БОЛДОГ
Тархи яг л булчин шиг. Хэрвээ та энэ булчинг дасгал хийж хөгжүүлж чадвал оюун ухааныхаа хүчийг (оюуны чадамж) сайжруулж болно. Байнга ном уншиж тархиа дасгалжуулж байсан хүмүүсийн тархины доройтол буюу зөнөх өвчин тусах магадлал 32%-иар бага байдаг.

МЭДЭЭЛЭЛ БОЛОН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛНЭ
Ном унших нь шинэ зүйл турших, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог. Магадгүй “Наруто”-г уншиж байгаад японы соёлоос суралцах хүсэлтэй болох эсвэл “Франкенштейн”-ыг уншаад шинжлэх ухааныг сонирхох ч юм бил үү?

СТРЕССИЙГ БУУРУУЛЖ СЭТГЭЛ САНАА САЙЖИРДАГ
Судлаачдын үзэж байгаагаар ном унших нь стрессийг 68%-иар бууруулдаг байна. Сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн өөртөө туслах хамгийн сайн арга нь мөн л ном байдаг бөгөөд чанга дуугаар ном уншихад сэтгэл гутрах өвчнөөр өвчлөгчдийн сэтгэцэд эерэг ахиц гарч байгаа нь ажиглагджээ.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ ХӨГЖДӨГ
Биднийг уйтгар гунигаас зайлсхийхэд, бүтээлчээр сэтгэхэд, хөгжилтэй, адал явдал дүүрэн байж чадах боломжийг ном л өгдөг шүү дээ. Зохиолын дүрүүдээс, тэдний асуудлаа шийдсэн туршлагаас, шинжлэх ухааны баримтаас, магадгүй зохиолчийн амьдралаас бид амьдралдаа хэрэгжүүлж болох маш олон бүтээлч санааг сурдаг.

ТӨСӨӨЛӨХ ЧАДВАР САЙЖИРДАГ
Уншигч байх нь төсөөлөх чадварыг сайжруулдаг. Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусалдаг. Өөр улс оронд, зохиомол ертөнцөд, өнгөрсөн болоод ирээдүйд, түүнээс ч илүүд хэрэн тэнэхэд тусална.

АЛДААГҮЙ ЗӨВ БИЧНЭ
Одоо цагт өөрчлөгдөж байгаа түм буман үгсийн жагсаалтыг чээжлэхээсээ урьтаж дуртай номоо уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болох бөгөөд дараагийн удаа тухайн үгийг хэрэглэхдээ өөрийн мэдэлгүй л зөв бичиж чаддаг болсон байх болно. Мөн эссэ, зохион бичлэг, өгүүлэл, тайлангаас эхлээд бичгийн ажил дээр ажиллах чадвар тань мэдэгдэхүйцээр ахиц дэвшилтэй байх ба энэ нь таны үгийн сангийн баялаг, төсөөлж ургуулан бодох чадвар, өөрийгөө товч тодорхой болоод эмх цэгцтэй, утгын зөв дэс дараалалтай илэрхийлэх чадвар зэрэг номноос олж авсан бүхий л чадварын тань илэрхийлэл билээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
19/11/2025

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Ажилтны эрх
14/11/2025

Ажилтны эрх

Иргэн таньд!

Ажил олгогч тань таны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй бол та ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэж татгалзах болсон нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй гэдгээ мэдэх үү?

BNI шинэ сонголт, шинэ боломж
10/09/2024

BNI шинэ сонголт, шинэ боломж

ХУУЛЬЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор “Хуульчдын өдөр”-ийг жил бүрийн ...
23/06/2024

ХУУЛЬЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор “Хуульчдын өдөр”-ийг жил бүрийн 6 дугаар сарын 4 дэх ням гарагт тэмдэглэхээр тогтсон.

Хуульчиддаа баярын мэнд хүргэе.

Мартах эрхгүй, давтах ёсгүй...Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.Энэхүү хөшөөг 1994 онд уран барималч Л.Бол...
10/09/2022

Мартах эрхгүй, давтах ёсгүй...

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Энэхүү хөшөөг 1994 онд уран барималч Л.Болдын зураг төслөөр бүтээжээ. Дөрвөлжин хар өнгөтэй шоо нь хүний эрх чөлөөг хааж боон нэгэн хэв загварт барьсан байдлыг илэрхийлсэн нүсэр ханыг илэрхийлж, дотор нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөний төлөө тэмцэж тэмүүлсэн хүмүүний дүрийг илэрхийлсэн байдаг бөгөөд зэс хөөмлийн аргаар урлажээ. Энэхүү хөшөө нь тэртээ он жилүүдийн гомдол харуусал, үнэнийг хайсан цөхрөл, олон жил хураасан нулимс, маш олон үндэсний сэхээтэн, эрдэмтэн лам нарын амьдрал амь насаар тоглосон гунигт түүхийн гэрч болон бүтээгджээ. Урт ба өргөн нь 5м, өндөр нь 6.5м, хүндийн жин нь 7-8тн жинтэй хөшөөг гантиг чулуу, төмөр, зэсээр бүтээжээ. 1990 оноос хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт боссон анхны модернист чиглэлийн хөшөө гэдгээрээ онцлог. НИТХ-ын 2007 оны 197-р тогтоолоор Чингэлтэй дүүргийн хамгаалалтанд авсан.

Хөшөөний хажууд:

“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд шиг жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун!” хэмээн бичсэн байдаг.

Address

Soyombo Tower 7-703 тоот Seoul Street, 1 St Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14190

Alerts

Be the first to know and let us send you an email when Lawyer B.Batjargal posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Lawyer B.Batjargal:

Share

Category