07/24/2026
Хувийн гэмтэл ба нөхөн төлбөр
Хувийн гэмтэл гэж юу вэ?
Хувийн гэмтэл гэдэг нь өөр хүний болгоомжгүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас үүдэн бие махбодь, сэтгэл санаа, эсвэл нэр хүндэд учруулсан хохирлыг хэлнэ . Энд зам тээврийн осол, халтирч унах, эмнэлгийн алдаа, ажлын байранд гарсан гэмтэл, эсвэл доголдолтой бүтээгдэхүүнээс үүдэлтэй гэмтэл бүгд багтана . Иллинойс мужид нөгөө талын болгоомжгүй байдлын (үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй хандсан) улмаас та гэмтсэн бол хуулийн дагуу нөхөн төлбөр авах эрхтэй. Та гэмтлийнхээ дараа эмнэлгийн тусламж авсан бол тэр бүхнээ баримтжуулан осолтой холбоотой бүх бичиг баримтаа цуглуулан, гэмтлийнхээ нотолгоог хадгалах нь маш чухал.
Нөхөн төлбөрийн төрлүүд:
Нөхөн төлбөр нь хоёр үндсэн төрөлд хуваагдана:
1. Эдийн засгийн хохирол (Economic Damages): Энэ нь таны халааснаас гарсан бодит зардлыг нөхөх зорилготой. Үүнд эмнэлгийн зардал (одоогийн болон ирээдүйн), алдсан цалин, алдсан ажиллах чадвар, тээврийн хэрэгслийн эвдрэлийн засвар зэрэг багтана . Эдгээрийг баримт, төлбөрийн хуудас, нэхэмжлэл зэргээр нотлох боломжтой.
2. Эдийн засгийн бус хохирол (Non-Economic Damages): Эдгээр нь таны амьдралд учруулсан сэтгэлзүйн болон бие махбодийн хохирлыг нөхөх зорилготой. Өвчин зовлон, сэтгэл санааны хямрал, амьдралын таашаал алдагдах, сорви, гажиг зэрэг нь энэ ангилалд багтана. Иллинойс мужид эдгээр хохирлын хэмжээнд хуулийн дээд хязгаарлалт байхгүй бөгөөд гэмтлийн хүнд байдлаас хамаарч нөхөн төлбөрийн хэмжээ тогтоогддог.
Хэрэв таньд энэ тал дээр хуулийн тусламж болон илүү мэдээлэл хэрэгтэй байгаа бол бидэнтэй холбогдоно уу?
HYUN LAW GROUP (847)501-2900