Legal Case

Legal Case Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Legal Case, Lawyer & Law Firm, Ulaanbaatar.

Гэмт хэргийн чухал нотлох баримт болох нас барсан гадаадын иргэний гар утас хулгайлсан хачирхалтай хэрэг.🤔
10/01/2026

Гэмт хэргийн чухал нотлох баримт болох нас барсан гадаадын иргэний гар утас хулгайлсан хачирхалтай хэрэг.🤔

Танд таалагдсан бол SUBSCRIBE дарж, SHARE хийж түгээгээрэй. Баярлалаа.

Гадаа хүйтний эрч чангарсан, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаатай холбогдуулж найз нөхдүүд хамт согтууруула...
27/12/2025

Гадаа хүйтний эрч чангарсан, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаатай холбогдуулж найз нөхдүүд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас нэг нь нас барж нөгөө нь шүүх хүртэл явсан тухай сэрэмжлүүлэх үүднээс энэхүү дугаарыг хүргэж байна.

Гадаа хүйтний эрч чангарсан, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаатай холбогдуулж найз нөхдүүд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнээ гэрт нь о....

ЭРҮҮ:  Цуг архи уусан найзаа гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авсан мэдүүштэй шүүхийн шийдвэр youtube.com/channel/UCaAM...
19/12/2025

ЭРҮҮ: Цуг архи уусан найзаа гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авсан мэдүүштэй шүүхийн шийдвэр youtube.com/channel/UCaAMjJSBy0utAmnyAi1FxSA?sub_confirmation=1

14/12/2025
23/02/2024

Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд Иргэн Б.Д “… өөрийн өмчлөлийн орон сууцандаа төрсөн ах Б.Б нь 2017 оноос хойш түр амьдруулж байсан ба орон сууцаа бусдад...

НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ЗАРДАЛ
09/10/2023

НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ЗАРДАЛ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ   хийж хадгалаад аваарай.
28/09/2023

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ
хийж хадгалаад аваарай.

10/09/2023

БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭНИЙ БОДИТ ТӨРХ

Бэлэглэлийн гэрээний тухай бид хэрхэн мэддэг вэ? Магадгүй, амьдралд алхам тутам хэрэг болдоггүй болохоор анзаарч тоож үздэггүй байх.
Бэлэглэлийн гэрээнд бүх биет болон биет бус хөрөнгө хамаарагдах бөгөөд барилга, орон сууцаас эхлээд машин, газар, мал, компанийн хувьцаа гэх мэт зүйлс багтдаг.
Шүүхийн шийдвэрийн сан www.shuukh.mn сайтад тавигдсан бэлэглэлийн гэрээний маргааныг уншиж байхад ах дүү, амраг садан, найз нөхөд, дөнгөж нэрээ мэдэлцэж танилцсан хүмүүс байх аж. Эд хөрөнгийн маргаан гэдэг эргэж нийлэхгүйгээр хагарсан шаазан шиг элэг эмтрэм эцэс төгсгөлгүй маргаан ажээ. Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 23 дугаар бүлгийн 5 зүйл заалтуудаар зохицуулагддаг. Бэлэглэлийн гэрээний гол зорилго нь 276.1 дугаар зүйлд заасны дагуу Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан байдаг.
Бэлэглэгч хариу төлбөргүй буюу мөнгөн хөрөнгөөр үнэлж зараагүй учраас энэ тохиолдолд татварт мөнгө төлдөггүй гэсэн үг. Жишээ нь: Нэг иргэн орон сууцаа худалдан авах гэрээгээр бусдад 100 сая төгрөгөөр зарсан бол татварт 2% буюу 2,000,000 сая төгрөг төлдөг бол бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нөхцөлд огт мөнгө төлөхгүй гэсэн үг. Тиймээс бэлэглэлийн гэрээ өөрийн итгэл үнэмшлээр, эсвэл татвараас зайлсхийх зорилгоор хийгдэж байна. Бэлэглэлийн гэрээний чухал онцлох заалт болон шүүх дээр маргаан гардаг хэд хэдэн чухал хуулийн заалтуудыг онцолбол
Бэлэглэлийн гэрээ
• Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ.
• Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно.
• Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй.
Бэлэглэгчийн эрхийг хязгаарлах
• Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй.
Тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ
• Ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно.
• Бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно.
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох
• Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн;
• Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан.
• Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно.
• Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.
Дээр дурдсанаар бэлэглэлийн гэрээ нь биет болон биет бус хөрөнгө байж болно. Харин миний энэхүү нийтлэлийн нэг хэсэг нь ҮХХ-ийн харилцааны гэрээ байх юм.
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд
Бэлэглэлийн гэрээ
2007 он- 15,503
2020 он 8,162
Худалдах худалдан авах гэрээ
2007 он - 13,209
2020 он - 41,591 хийгджээ.
Хүснэгтээс үзвэл 2007 онд бэлэглэлийн гэрээ 15,503 хийгдэж байсан бол 2020 онд 8,162 болтол нэг дахин буурсан байна. Хуурамчаар дүр эсгэсэн гэрээ хийх шалтгаан нь ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхэд банканд хөрөнгөтэй болж харагдах, гадаад явахад гэх мэт байж болох талтай. Сүүлийн үед бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг орон сууцны зээлийн барьцаа болон урьдчилгаанд авахгүй байгаа.
Иргэний хуулийн 280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэн бэлгээ буцаан авах эрх нь байдаг.
Жишээ нь: Аав нь хүүдээ гадаадад сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгийн баталгаа болгон түүний нэр дээр орон сууцаа шилжүүлсэн байна. Гэвч хүү нь болзол зааж өгсөн гэрээгээ зөрчин сураагүй бөгөөд харин ч аавынхаа гэрт нь ирж хэрүүл маргаан гаргасан учраас дээрх хуулийн заалтын дагуу шүүхийн шийдвэрээр гэрээг хүчингүй болгосон. Нөгөө талаар энэ хуулийн заалтын дагуу бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гээд шүүхэд гаргасан нэхэмжлэл болгон бэлгээ буцаан авдаггүй. Жишээ нь: Нэгэн эмэгтэй нөхөртөө орон сууцны 30% бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн байна. Тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа өөрийн хүү бид хоёрыг ноцтой гомдоож гар хүрдэг учраас бэлэглэлийн гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан байна. Харин нөхөр нь би солонгос улсад ажиллаж байхдаа энэ орон сууцыг ипотекийн зээлээр 139 сая төгрөг цуглуулж монгол руу шилжүүлж авсан гэжээ. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч талын тайлбарыг авч хэлэлцээд хүчирхийлэл үйлдсэн гэх цагдаагийн хэлтэст дуудлага ирж байгаагүй, орон сууц худалдан авах мөнгө нь Солонгос улсад ажиллаж байхдаа шилжүүлж байсан нь банкны хуулгаар нотлогдсон тул нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна.
Иргэний хуулийн 280.3.Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэсэн заалт бий.
Жишээ нь Нэгэн иргэн 2014 оны 7 сард танилынхаа хүсэлтээр өөрийн орон сууцыг хөрөнгийн зээлийн баталгаанд ашиглах үүднээс бэлэглэлийн гэрээгээр 5 жилийн хугацаатай өгсөн байна. Гэтэл 2019 оны 8 сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд тухайн хүн нь хүнээс мөнгө зээлдээд зээлсэн мөнгөө төлөөгүй учир тухайн орон сууцыг битүүмжилнэ гэжээ. Тэр хүн бэлэглэлийн гэрээгээ үзүүлэхэд шүүхэд ханд гэж хэлсэн байна. Бэлэглэгч үл хөдлөх хөрөнгө нь шүүхийн шийдвэрээр хураагдах болсныг 2019 оны 7 сард мэдсэн учраас дээрх хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй гэж үзээд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгон өмчлөх эрхийг нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан байна.
Иргэний хуулийн 279.1. Ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно гэсэн заалт бий.
Жишээ нь Нэгэн эмэгтэй хүүгээ эхнэр хүүхэдтэй болж амьдрал зохиож байгаа тул өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө хүү болон бэр, ачдаа бэлэглэлийн гэрээгээр өгсөн байна. Гэвч удалгүй хүү нь гэрлэлтээ цуцлуулсан тул дээрх заалтын дагуу бэлгээ буцаан авах шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан байна.
Хүмүүс үл хөдлөх хөрөнгөө зарахдаа татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээгээр хэн нэгэнд шилжүүлдэг. Орон сууцаа зарж байгаа хүн худалдан авч байгаа талдаа энэ саналыг тавьж гэрээ байгуулж болох ч хуулийн дагуу бэлэг хүлээн авч байгаа тал нь хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдмал болдог. Жишээ нь: Сүүлийн хэдэн жилээс банк болон банк санхүүгийн байгууллага бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан үл хөдлөх хөрөнгийг барьцаа болон орон сууцны урьдчилгаанд авахгүй байгаа. Хэрвээ татвараас зугтаах зорилгоор хийсэн гэрээ дараа нь шүүх дээр маргаан гарлаа гэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзээд гэрээг буцаадаг. Худалдагч талын татвараас зугтаах зорилгоор хийсэн гэрээг худалдан авч байгаа тал зайлсхийж хууль журмын дагуу худалдах, худалдан авах гэрээг хийхийг зөвлөж байна

УИД-н хойно 16 давхрын 11 давхарт гал тогоо тусдаа бүрэн тавилгатай 62,4 мкв 2 өрөө байр хөлслүүлнэ. УТАС: 91910451, 898...
07/09/2023

УИД-н хойно 16 давхрын 11 давхарт гал тогоо тусдаа бүрэн тавилгатай 62,4 мкв 2 өрөө байр хөлслүүлнэ. УТАС: 91910451, 89890451, 94940451

ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГЫН МАРГААН  №1Иргэн Солонго нь ЮТ ХХК- тай орон сууц захиалан бариулах гэ...
03/08/2023

ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГЫН МАРГААН №1
Иргэн Солонго нь ЮТ ХХК- тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцны үнэ болох 107,648,000 төгрөгийг бүрэн төлжээ. ЮТ ХХК нь орон сууцыг 3-р улиралд ашиглалтанд оруулна гэж тохиролцсон байна. Гэвч уг барилга нь тохирсон хугацаандаа ашиглалтанд ороогүй, барилгын 1-р давхраас дээш баригдаагүй барилгын ажил нь зогссон тул захиалагч Солонго тухайн компанитай байгуулсан гэрээгээ цуцлах хүсэлт гаргасныг компани хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлан зарим мөнгийг буцаан өгсөн байна.
Солонго шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн барилгын компаниас үлдэгдэл төлбөр, орон сууцаа хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйн улмаас өөрт учирсан хохирол гэх орон сууцны мөнгийг төлөх гэж өөрөө болон түүний нөхөр банкнаас авсан цалингийн зээлийн хүү, орон сууц хөлслөхөд төлсөн зардал, алданги нийт 60,724,390 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагч "ЮТ" ХХК гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг зөвшөөрч харин цалингийн зээлийн хүү, орон сууц хөлсөлсөн төлбөр, гэрээнд заасан алданги төлөхгүй гэж маргасан байна.
Шүүх нотлох баримтуудыг үндэслэн Солонгын авсан зээлийн хугацаа, орон сууц авсан зээлийн хугацаатай тохирч байсан тул түүний банканд тавьсан зээлийн хүүг ЮТ компаниар төлүүлэхээр шийдвэрлэж, харин орон сууц хөлсөлсөн хугацаа ЮТ ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалснаас хойш байсан. Мөн гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцож эхлэх хугацаа болоогүй байхад гэрээгээ цуцалсан тул ЮТ ХХК-аас алданги тооцон гаргуулах үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн байна.

Address

Ulaanbaatar

Telephone

+97691910451

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Legal Case posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Legal Case:

Share