Хуульч Э.Ёндон

Хуульч Э.Ёндон Энэхүү пэйж нь Иргэдийн хууль хэрэглээг дээшлүүлэх зорилготой болно.

03/11/2024

Ашиглалтад ороогүй байр авч байгаа иргэд "захиалгын гэрээ"-гээ харьяа дүүргийнхээ улсын бүртгэлд хандаж "Урьдчилсан тэмдэглэл" хийлгээрэй.
Энэ нь худалдаж авсан байрны өмчлөх эрх ээ бусдад алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой зүйл шүү.

03/11/2024

Хүн хуулийн этгээд өөрийн үл хөдлөх хөрөнгийг хариу төлбөргүйгээр бусдад бэлэглэсэн тохиолдолд 2 хувийн татвар төлөхгүй.
Харин татвараас зайлс хийх зорилгоор бэлэглэлин гэрээ хийсэн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авхуулах зохицуулалттай шүү.

27/06/2024

Ардчиллын нэг амин сүнс нь сонгуульд оролцох явдал шүү, Ардчилсан улсын иргэдээ, сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

18/06/2024
Монгол Улсын Дээд шүүхЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх бүр их ялгамжтай хэрэглэж байна. Үүний нэг жишээ н...
09/02/2023

Монгол Улсын Дээд шүүх
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх бүр их ялгамжтай хэрэглэж байна.
Үүний нэг жишээ нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх Хүндрүүлэх нөхцөлтэй хүн амины хэрэгт холбогдсон хүмүүсийг 2 жил орчим гадуур байлгаж шалгаж байна. Холбогдох бүх процест цагдан хориулах хүсэлтийг гаргалаа хориулж чадсангүй.

Хүндрүүлэх нөхцөлтэй хүнд гэмт хэрэг үйлдсэн/хүн амьны хэрэг үйлдсэн/ хүмүүсийг нийгмийн харилцаанд оролцуулж, хоорондоо харилцах боломжоор хангаж, хохирогчын гэр бүлийн сэтгэл санаанд нөлөөлж, хэргийн процесс ажиллагаанд саад хийх боломж олгож байгаа нь Монгол улсын хэмжээн дэх шүүхийн практикт байхгүй шүү. Шүүгчид нь дотоод итгэл үнэмшилтэй байж болно гэхдээ ингэж зарчимд нийцэхгүй ажиллаж байгаа нь гунигтай.

За энэ ч яахав дүүрч энэ хэргийн 2 жил гаруй дуншсан шүүх хурал 2023.02.07-нд орохоор байв.
6 өмгөөлөгч тал талаас Замын-Үүдийн шүүхэд цуглаж яг ордог дээр өөр 1 өмгөөлөгч хурал давхцсан, 1 гэрч олдохоо байсан, 1 шүүгдэгч согтуу гээд хурал хойшилж 2/8-ны 9:00 цагаас орохоор болов.

2/8-ны өдөр товлосон цагтаа бүгд цугласан ч өчигдөр согтуу байсан шүүгдэгч өнөөдөр бас согтуу ирлээ. Уг нь ирэхийн хувьд ирэх юм аа даанч согтуу, драгер үлээхэд 1.44%

Тэгээд өнөөхийн архийг гарахыг хүлээж шүүх 14 цаг хүртэл завсарлалаа.

Болзоот цаг болоход даанч архи нь гарсангүй дээ, драгер үлээхэд 0.44%.

Шүүгчдэгчийн уусан архийг нь гарахыг хүлээсээр байгаад шүүх хурал хойшиллоо.

Ийм л нөхцөл байдалтай байнадаа.
Шүүхийн Ерөнхий Зөвлөл

11/01/2023

Нүүрсний хулгайн хэргээс улбаалан иргэд Төв талбай дээр жагсаж, Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалтай холбоотой заалтыг чангаруулах шаардлагыг тавьсан. Энэ хү....

Авто машин ачилтын компани хууль болон журамд заасан эрхийг хэтруулэн хэрэглэжбайна. Тухайлбал: "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНЗОХИЦУУЛ...
25/11/2022

Авто машин ачилтын компани хууль болон журамд заасан эрхийг хэтруулэн хэрэглэж
байна. Тухайлбал: "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН
ЗОХИЦУУЛАХ, ХЯНАН ШАЛГАХ ЖУРАМ"-ын 9.12.1 тээврийн хэрэгслийг зөөж
шилжүүлэхийн өмнө болон шилжүүлхээр бэлтгэж байх /ивүүр, татлага, бэхэлгээ
хийх/ явцад тухайн тээврийн хэрэгслийн
жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирвэл шийтгэл
оногдуулж, тээврийн хэрэгслийг хулээлгэж
өгөх;
9.16.1.Зөөж шилжүүлэх ажиллагааг
эхлахийн өмнө анхааруулах зорилгоор 3-
aac доошгуй удаа чанга яригчаар зарлан
МЭДЭДЭГДЭХ;
9.17.Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн
бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд
зөөж шилжүүлэхгүй
9.15.цагдаагийн эрх бүхий ажилтан дараах
шийдвэрийн аль нэгийг гаргана. ҮҮНД:
9.15.2.тээврийн харэгслийг зөөж
шилжүүлэхгүйгээр бэлэн бус хэлбэрээр
торгууль оногдуулах; гэж тус тус заасан байдаг.
Иймд иргэд та бухэн өөрсдийн эрхийг
мэдэж, ийм асуудал тулгарвал цагдаа
дуудаж газар дээр нь зөрчлийн арга
Хэмжээ авхуулаад машинаа авч үлдэх
эрхтэй шүү.

21/11/2022

"Анд ноёд" компани "Смарт таун-1" орон сууцны төслийнхөө гэрээний үүргээ биелүүлэхгүй захиалагчдыг хохироож байгаа асуудлаар иргэд мэдээлэл хийлээ.

Гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл авах үнэлгээний жишиг
12/10/2022

Гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл авах үнэлгээний жишиг

Мэддэг байхад илүүдэхгүй шүүБичиг баримтуудыг Захирамжлалын, Зохион байгуулалтын, Мэдээдэл лавлагааны гэж 3 ангилна.
27/07/2022

Мэддэг байхад илүүдэхгүй шүү
Бичиг баримтуудыг Захирамжлалын, Зохион байгуулалтын, Мэдээдэл лавлагааны гэж 3 ангилна.

Н.Түвшинбаяр аваргын гэмт үйлдэл Хууль хэрэглээний хувьд их л сонирхолтой жишээ болох нь:Түүний гэмт үйлдэл нь Эрүүгийн ...
26/12/2021

Н.Түвшинбаяр аваргын гэмт үйлдэл Хууль хэрэглээний хувьд их л сонирхолтой жишээ болох нь:

Түүний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1-2.5-д заасан “Хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үү? эсхүл Эрүүгийн хуулийн 10.1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үү?

11.1-2.5 гэж үзвэл 5-12 жилийн хорих ялтай;
10.1 гэж үзвэл 8-15 жил, хүндрүүлбэл 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай.

Хэрэв энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт “амь аврагдах боломжгүй хүнд гэмтлүүд” гэсэн агуулгаар гарсан бол дээрх үйлдэл нь хүнийг алах гэмт хэрэг,

шинжээчийн дүгнэлт “тухайн хүний биеийн онцлог, эмчилгээ үйлчилгээний чанараас шалтгаалан амь аврагдах боломжтой” гэдэг агуулгаар гарсан бол дүгнэлт өөрөө эргэлзээ дагуулахаар байна.

Хувийн бодол:
Анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсад олон сар эмчлүүлээд амь аврагдаж чадаагүй учраас энэ бол анхнаасаа үхэлд хүргэх амь аврагдах боломжгүй гэмтлүүд учруулсан гэж үзэж, прокурор татсан тогтоолоо өөрчилж 10.1-р ял сонсгох хэрэгтэй.

Address

Baga Toiruu
Ulaanbaatar
160000

Telephone

+97699996929

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуульч Э.Ёндон posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хуульч Э.Ёндон:

Share