Өмгөөллийн МДМ Партнёрс ХХН/ MDM Partners LLP

Өмгөөллийн МДМ Партнёрс ХХН/ MDM Partners LLP Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өмгөөллийн МДМ Партнёрс ХХН/ MDM Partners LLP, Lawyer & Law Firm, Ulaanbaatar.

Даатгалын эрх зүй, компанийн эрх зүй, татварын эрх зүй, үнэт цаасны эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, due diligence, mergers, acquisitions, corporate restructurings

26/07/2022

Бидний үйлчилгээ:

1. Иргэний эрх зүй.
даатгалын эрх зүй, компанийн эрх зүй, татварын эрх зүй, үнэт цаасны эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, due diligence, mergers, acquisitions, corporate restructurings.

Эрх зүйн зөвлөгөө өгөх, гэрээ, дүрэм, журам зэрэг эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, эрх зүйн баримт бичиг хянах, эрх зүйн баримтын аудит хийх, өрийн удирдлага ба өр барагдуулах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөл, өмгөөллийн үйлчилгээ.

2. Эрүүгийн эрх зүй.
Эрүүгийн хэрэг бүртгэлт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийн үйлчилгээ.

3. Захиргааны эрх зүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөл, өмгөөллийн үйлчилгээ.

4. Зөрчлийн эрх зүй.
Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөл, өмгөөллийн үйлчилгээ.

02/04/2020
26/06/2019

Хуульчийн тухай шүлэг П. Бадарч

Өршөөл эрсний сэтгэлд гал бадрааж
Өндөр их хуулийн өмнө зул өргөж
Өрөөл бусдад бол буян үйлдэж
Өөртөө бол аянга хурааж яваа
Өөрөө би хуульч хүн
Түмэн хуулийн учрыг ухах гэж
Түүнээс би үнэний учгийг сүвлэх гэж
Түгссэн оддын дунд бол сар шиг
Түймэрсэн, уймарсанд гэрэл болж яваа
Би хуульч хүн
Алтан амины хэрэгтэн гаваа хангинуулж
Адуу малын гэмтэн гараа хэмлэж
Аль л болохгүй, бүтэхгүйг өмнө минь өчиж
Аврал өршөөл эрэх нь үгүйлшгүй бэрх ээ
Төө сөөм ихдэнэ, хуруу ч алдаж болохгүй
Төөрсөн дэнсний нэг л зураас пун алт алддаг юм
Төр, хууль, хүн гурав ширтэлцэх цэгээс
Төвөггүй үнэнийг тунгаах элчээр намайг томилсон юм.
Үүл нүүсэн тэнгэр дор хүн төрж
Хууль засаглалсан төр дор хүн амьдарч
Уруутай, өөдтэй орчлонгийн уудамд
Буруутай, зөвтэй мөрөө гаргадаг юм
Гэмгүйг хэлсдүүлсэн хар жилүүдэд
Гэрчгүй өчиггүй буун дуу тасхийхэд
Өр цоолсон нүгэлт шөнөөр тэд хөөрхийс
Өмгөөлөгчийг дуудаадаа гэж гол харладаг юм...👨‍⚖👩‍⚖

Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”13.1.1-т “энэ хуули...
21/05/2019

Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”
13.1.1-т “энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих”;
13.1.2-т “даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”;
13.1.3-т “даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих”;
Даатгалын тухай хуулийн 4 зүйлийн 4.1.7-т ““даатгалын багц дүрэм” гэж энэ хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор гаргаж буй дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлагыг”;
14 дүгээр зүйлийн 14.1-т “Даатгалын үйл ажиллагааг Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна”, гэж 14.2-т “Даатгалын багц дүрэмд дараахь дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээ багтана:” гэж, 14.2.1-т “даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлт” гэж хуульчилсан.
Санхүүгийн Зохицуулах Хороо 2016 оны 3 сарын 4 өдөр “Даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”-ыг 48 тоот тогтоолоор баталсан.
Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 зүйлийн 24.1-т “Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ”, 24.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн гэж Хороо үзвэл хэдийд ч шалгалт хийж болно” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 67 зүйлийн 67.1-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй”, 67.4-т “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна” гэж хуульчилсан.
Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2019 оны 1 сарын 9 өдрийн 2 тоот тогтоолоор даатгалын багц дүрэм батлагдаж өмнө үйлчилж байсан багц дүрэм, журам хүчингүй болсон ба батлагдсан дүрэм, журам Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Санхүүгийн Зохицуулах Хороонд зөрчлийн талаар гомдол гаргасан боловч эрх бүхий албан тушаалтан П.Ууганбаяр, Ш.Буянхишиг нар Санхүүгийн Зохицуулах Хорооны даатгалын багц дүрэм журам нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэж дүгнэж 2016 оны 3 сарын 4 өдөр “Даатгал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа, даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам” 48 тоот тогтоолын хавсралтаар баталсан эрх зүйн хэм хэмжээний акт нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээ авахаас татгалзсан.
Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 тоот тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг хавсралтаар батлагдсан журмаар зохицуулдаг байсан. Уг журмын 2.5-т “Шийдвэрийг нийтэд мэдээлэх, хүчин төгөлдөр болох:”
2.5.1-т “Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд бүрэн эхээр нь нийтлүүлнэ”;
2.5.2-т “Шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхгүй”;
2.5.3-т “Хүчин төгөлдөр бус шийдвэрийг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан эрх бүхий этгээд хариуцна”;
2.5.4-т “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон шийдвэрийг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn цахим хуудас/ болон баталсан байгууллагын цахим хуудсанд тус тус байршуулна”;
Тэгэхлээр өмнө нь үйлчилж байсан СЗХорооноос баталсан даатгалын багц дүрэм, журам нь Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 тоот тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын дагуу Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй буюу хүчин төгөлдөр болоогүй байна.
Энд хэд хэдэн асуудал гарч ирж байна.
СЗХороо хүчин төгөлдөр бус журмаар тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч даатгалын компаниудад шалгалт хийдэг, арга хэмжээ авдаг, шалгуур үзүүлэлт тогтоодог байсан юм уу? Хүчин төгөлдөр бус журмын дагуу хийгдсэн ажлууд буюу тусгай зөвшөөрөл олгох, зохицуулалтын хөлс татан төвлөрүүлэх, тайлан авах, торгууль ноогдуулах, тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт шалгалт хийх, гэрээнд хяналт тавих, гэрээний загвар батлах зэрэг үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй юм уу?
Зөрчил үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулахад баталсан хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр бус байгаад байдаг.
Гэтэл Санхүүнийн Зохицуулах Хорооны эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ хэрэгжүүлэх үед хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр болдог.
Ямар хууль зүйн үндэслэлээр 2 өөр стандарт үйлчилж байгаа юм? СЗХорооны хяналт шалгалтын албан тушаалтнууд хүчин төгөлдөр бус тогтоолын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт шаардлага тавьж арга хэмжээ авч байдаг нь хууль зүйн үндэслэлтэй юу?
Торгууль төлсөн байгууллагууд Санхүүгийн Зохицуулах Хорооноос хүчин төгөлдөр бус тогтоолын дагуу төлсөн торгуулийг буцаан нэхэмжлэх үү?
Даатгалын багц дүрэм, журмыг бүртгүүлээгүй албан тушаалтан ямар хариуцлага хүлээх үү?
Хүчин төгөлдөр бус тогтоолын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байсан гэж ойлгож болох уу?

10/03/2019

ИПОТЕКИЙН ЗЭЭЛДЭГЧИД ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ ХИЙХДЭЭ АНХААРАХ АСУУДАЛ.

Монгол улсад 2019 оны 1 сарын байдлаар ипотекийн зээлийн дүн нь 4.4 их наяд төгрөг, нийт ипотекийн зээлдэгчдийн тоо 93.894 зээлдэгчид хүрсэн байна.
Засгийн газрын 2018 оны 12 сарын 5 өдрийн “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай” 369 тоот тогтоолын хавсралтаар “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам” батлагдсан. Уг журмын 4 зүйлийн 4.2.9-т “зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд хамрагдах” гэж заасан.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 6 сарын 6 өдрийн ““Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай” 210 тогтоолын хавсралтаар “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам” батлагдсан. Уг журмаар ердийн даатгагч нь үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг даатгахаар, урт хугацааны даатгалын компани аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг даатгахаар тус тус зохицуулсан.
Дээрх тогтоол батлагдахаас өмнө арилжааны банкуудтай хамтран ажиллаж буй ердийн даатгагч нь зээлдэгчийн амь насыг бүх эрсдэлээс даатгаж байсан бол шинэ журам батлагдсанаар ердийн даатгагч нь зээлдэгчийн өвчний улмаас нас барсан эрсдэлийг даатгалын гэрээнээс хассан.
Хэдий зээлдэгчид даатгалын компани сонгох боломж нь байгаа ч амь насны эрсдэлийг ердийн даатгалын компанид даатгуулах ямар ч шаардлагагүй болсон нь харагдаж байна.
Учир нь урт хугацааны даатгагч нь зээлдэгчийн амь насыг аливаа эрсдэлээс амь насаа алдах эрсдэлээс даатгаж байгаа бөгөөд үүнд ердийн даатгагчийн даатгаж буй бүх эрсдэлүүд багтаж байгаа.
Монгол улсад 15 ердийн даатгалын компани, 1 урт хугацааны даатгалын компани үйл ажиллагаа явуулдаг.
Тэгэхлээр урт хугацааны даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани нь 93.894 зээлдэгчийн аливаа эрсдэлийн улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг даатгахаар байна.
Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгахгүй болсон талаар ердийн даатгалын компаниуд, даатгаалын зуучлагч болох банкууд өөрийн даатгуулагч нартаа мэдээлэл өгөөгүйгээс болж ипотекийн зээлдэгч нарт хуучин гэрээний нөхцөлөөр гэрээгээ сунгаж байгаа гэж ойлгож ноцтой төөрөгдөлд орж өр төлбөрт орж болзошгүй байна.
Иймд ердийн даатгалын компаниуд, тэдгээрийн даатгалын зуучлагч болох арилжааны банкууд ипотекийн зээлдэгч нартаа шинэ даатгалын гэрээний нөхцөлийг таниулж сурталчлах ажлыг хийх нь зүйтэй бөгөөд ипотекийн зээлдэгч нар даатгалын гэрээгээ шинэчилж байгаа тохиолдолд гэрээний нөхцөлтэй сайн танилцах, ипотекийн даатгалын гэрээг урт хугаацааны даатгагчтай байгууллахыг зөвлөж байна.

10/03/2019

Address

Ulaanbaatar
956

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөллийн МДМ Партнёрс ХХН/ MDM Partners LLP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share