Undarmaa Jargalsaikhan

Undarmaa Jargalsaikhan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Undarmaa Jargalsaikhan, Estate agents, Ulaanbaatar.

ХХБ-наас мэдэгдэл гарсныг далимдуулаад нэг анхааруулга хэлэхэд иргэн хүн та аливаа орон сууц, үйлчилгээний талбай, оффис...
18/11/2025

ХХБ-наас мэдэгдэл гарсныг далимдуулаад нэг анхааруулга хэлэхэд иргэн хүн та аливаа орон сууц, үйлчилгээний талбай, оффис, агуулах гээд төрөл бүрийн үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар шийдсэн бол урьдчилгаа төлбөр өгөхөөсөө өмнө тухайн үл хөдлөх барьцаанд байгаа эсэх, тухайн борлуулж байгаа этгээдийн өмч хөрөнгө мөн эсэх, хэрэв биш бол итгэмжлэл байгаа эсэхийг лавлах бүрэн эрхтэй юм шүү. Цаг заваа зарцуулаад нотариат дээр очихоор зарж байгаа тал нь өмнө нь худалдах гэрээ хийгээд цуцлаагүй орхиж байсан, үл хөдлөх нь өөр хүний нэр дээр ба өөрт нь хийж үлдээсэн итгэмжлэхний хугацаа нь дууссан гэх мэт үнэт цагийг чинь үрсэн үйлдлүүд гарч болзошгүй тул заавал өөрөө эхлээд нягталж бай. Юуг яаж нягтлах, хаанаас харахыг мэдэхгүй бол агентад хандаж сур. Зарж байгаа авч байгаа талын солонгын долоон өнгө шиг аашийг агент чинь л учир олж, таны үнэт хөрөнгийг хэн нэгэн үнэгүйдүүлэхийг зогсоож, эсвэл таны насаараа хөдөлмөрлөж олсон мөнгийг хэн нэгэн залилж завшихаас сэргийлж чаддаг юм.

📞8800-5540Улсын Их Дэлгүүрийн баруун талын 76-р байранд 3 өрөө орон сууц 1 жилийн хугацаагаар  #түрээслүүлнэ.💰 Түрээсийн...
02/10/2025

📞8800-5540
Улсын Их Дэлгүүрийн баруун талын 76-р байранд 3 өрөө орон сууц 1 жилийн хугацаагаар #түрээслүүлнэ.
💰 Түрээсийн үнэ: 3,500,000₮/сар
📌 Төлбөрийн нөхцөл: 1 сарын барьцаа + 3 сарын түрээс
✨ 3 давхарт
✨80 м² талбайтай
✨Баруун, зүүн харсан цонхтой
📞 Холбоо барих: 8800-5540 /Viber ,Wechat ,WhatsApp/

🏡 For Rent! 🏡
📞 8800-5540 /Viber ,Wechat ,WhatsApp/

A 3-bedroom apartment located in the city center, next to the State Department Store, building 76, is available for 1-year lease.

✨ Features:
Located on the 3rd floor of a 4-story building
80 m²
East and west facing windows, bright and sunny
Fully furnished, move-in ready
💰 Rent: 3,500,000 MNT/month
📌 Payment terms: 1-month deposit + 3 months rent upfront
📞 Contact: 8800-5540 /Viber ,Wechat ,WhatsApp/

📞 8800-5540 /Wechat/ 🏡 出租

位于市中心,国立百货公司旁,76号楼的三居室公寓,可租期一年。

✨ 特点:

位于4层楼的第3层
80平方米
东西向窗户,阳光充足
全套家具,拎包即可入住

💰 租金: 每月3,500,000蒙图
📌 付款方式: 1个月押金 + 3个月租金预付

📞 联系方式: 8800-5540

ДАХИН ОЧИХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ "ДАРАМСАЛА"6 хоногийн өмнө, намрын сүүл сарын шинийн 2-ны өдөр яг энэ цаг мөчид Энэтхэгийн ...
30/09/2025

ДАХИН ОЧИХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ "ДАРАМСАЛА"

6 хоногийн өмнө, намрын сүүл сарын шинийн 2-ны өдөр яг энэ цаг мөчид Энэтхэгийн Дарамсала хотод 14-р Далай ламд бараалхсан маань амьдралын минь онцгой өдөр байлаа.

Монголоос бид 4 /ээж, ээжийн эгч, найзын ээж/ Энэтхэг элчин орж 5 жилийн виз даруулаад, чемодан, үүргэвчээ аваад УБ-Хонгконг-Дели-Дарамсала маршрутаар нислээ.
Онгоцноос буугаад 2 цаг орчим машинаар нарийн замаар уул ороож буй мэт тахир замаар өгссөөр Дээд Дарамсалад хүрнэ.
1959 онд Далай лам болон олон мянган төвдүүд Хятадаас дүрвэн Энэтхэгт ирсэн байдаг. Дарамсала хотын Маклеод Ганж хэмээх бидний очсон дүүрэгт Далай багшийн ордон буй. Тус хотын 55.000 орчим иргэний 20 хувь нь Төвдүүд. Төвдийн соёл давамгайлсан энэ газар үнэхээр “ онцгой” ауратай.

Ой мод, чийглэг уур амьсгал, гэрэл гэгээ, анир чимээгүй тайван байдалтай орчинд сэтгэл хөнгөрч амар амгаланг мэдрэх, амьсгал гүнзгийрч, оюун бодол цэгцэрч, эдгэдэг санагдсан. 🧘‍♀️Хажуугаар зөрөх хүмүүс амандаа залбирал, уншлагатай явах нь элбэг. Ерөнхийдөө "өндөр энерги"-тэй газар мэт ...

Аав, ээжийгээ Далай багшид бараалхуулнаа гэж бодсоор яваа бол дараа гэж бүү хойшлуулаарай. Нислэгийн ая даах тэнхээтэй байгаа дээр нь авч явах хэрэгтэй юм билээ🙏 Аяллын зардлын хувьд ээж бид 2 тэтгэврийн зээлээр шийдсэн. ХХБ-р дамжуулж тэтгэвэрээ авдаг ахмадуудын тэтгэврийн зээл өндөр гардаг юм билээ.

Хоол таарахгүйн зовлонгүй. Дарамсалагийн #1 ресторанд хонины махтай гурилтай шөл, буузнаас эхсүүлдээд далайн гаралтай хоол, итали паста гээд бүгд бий. Аян замд цугтаа гараад цугтаа ирсэн Gegeendari Travel Agency-д талархлаа 🙏

Ирэх жил очихдоо энэ удаад авч чадалгүй үлдээсэн олон зүйлсээ авнаа🙂

БЗД-ИЙН 26 БОЛОН 36-Р ХОРООНЫ ОРШИН СУУГЧДЫН АНХААРАЛД БЗД-ийн 36-р хорооны нутаг давсгэр Emerald болон Crystal town хот...
25/07/2025

БЗД-ИЙН 26 БОЛОН 36-Р ХОРООНЫ ОРШИН СУУГЧДЫН АНХААРАЛД

БЗД-ийн 36-р хорооны нутаг давсгэр Emerald болон Crystal town хотхоны дунд энэ цэнхэрээр хүрээлсэн 3300мкв газрыг 2024.5 сард боловсролын байгууллагын зориулалтаар Нийслэлийн боловсролын газарт 15 жилээр эзэмшүүлснийг энэ хорооны оршин суугч та бүхэн мэдэж байгаа юу ‼️

Хэзээ сургуулийн өмнөх боловсролын байгууллага эсвэл ЕБС баригдахыг Нийслэлийн боловсролын газраас нь асууж лавлаж л байгаарай.
Амьдардаг газар маань биш ч ажилладаг бүс маань учраас 26 болон 36 хорооны хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгтээ явах гэж хол зам туулахгүй амар болчихоосой гэсэн үүднээс иргэний хувиар мэдээлэл хуваалцлаа 👍

СЭРЭМЖЛҮҮЛЭГСүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй "Ногоон нуур 1008” айлын орон сууцанд иргэдийг хамруулна, у...
23/07/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй "Ногоон нуур 1008” айлын орон сууцанд иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэслэлгүй мэдээнд итгэж мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд та бүхэнд анхааруулж байна.

Энэхүү орон сууцны төсөл нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд орон сууцны төсөл ашиглалтад ороогүй байхад тус орон сууцны төсөлд ИРГЭДИЙГ ХАМРУУЛНА, ХУДАЛДАН БОРЛУУЛНА, УРЬДЧИЛГАА АВЧ, ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ ХИЙНЭ ...” зэрэг ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд түгээж байна.

Иймд энэ худал, ташаа мэдээлэлд итгэж, захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж, өөрсдийгөө санхүүгийн залилангийн хохирогч болохоос сэргийлнэ үү хэмээн хүсье

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ

" Амнаасаа унагаж болохгүй         долоон үг "Гайтай, лайтай гэдэг үгийгГанц ч бүү хэлээрэйГамшиг сүйрлийг дуудагчГандуу...
29/05/2025

" Амнаасаа унагаж болохгүй
долоон үг "

Гайтай, лайтай гэдэг үгийг
Ганц ч бүү хэлээрэй
Гамшиг сүйрлийг дуудагч
Гандуулах, гундуулах үг
• Байхгүй гэдэг үгийг
• Хэнд ч бүү хэлээрэй
• Баялаг хөрөнгийг хоосруулагч
• Балаг таригч үг
Юмгүй гэдэг үгийг
Ердөө ч битгий хэлж бай
Ховор сайхан эрдэнэсийг ч
Хоосруулж устгах үг
• Хараалын муухай үгсийг
• Амнаасаа битгий гаргаж бай
• Хамаг ид шидийг чинь устгах
• Хамгийн хүчтэй хор
Худал хуурмаг үгийг
Хэнд ч битгий ярь
Хууртсан бүхний итгэл алдардаг
Хуншгүй муухай үг
• Яанаа гэдэг үгийг
• Ямарч үед битгий хэлээрэй
• Цөвүүн цагийн хорлолын
• Цөөн хэдэн үгний нэг
Тэнэг гэдэг үгийг
Хүмүүст битгий хэлээрэй
Тэнүүн ухаантаныг мунхруулах
Тамаас илгээсэн хараалын үг гэнэ шүү..

  ХУД-ийн EMART-н урд Akoya mall-д 1 давхрын авто машины үзэсгэлэнгийн танхимаар тохижуулсан 329.56  үйлчилгээний талбай...
16/01/2025


ХУД-ийн EMART-н урд Akoya mall-д 1 давхрын авто машины үзэсгэлэнгийн танхимаар тохижуулсан 329.56 үйлчилгээний талбай худалдана.
☎️88005540
☎️88005540
- Банкны зээлд дэмжлэг үзүүлнэ
- Таазны өндөр 5.1м
- 12 машины багтаамжтай
- Урдаа 24мкв оффис өрөөтэй
- Хойшоо, зүүн харсан цэлгэр цонхтой
- Төв зам руу хаалгатай

 #2025 ОНД ЦОО ШИНЭ БИ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙВАЛ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ:1. Дуртай дуугаа сонсоод өдөр бүр алх, ялангуя...
05/01/2025

#2025 ОНД ЦОО ШИНЭ БИ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙВАЛ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ:

1. Дуртай дуугаа сонсоод өдөр бүр алх, ялангуяа өглөө эрт
2. Хийж буй ажилдаа ахин дурла
3. Жингээ хас
4. Өөртөө байнга талархаж, эд эсээ сэргээ
5. Дор хаяж найман цаг унт
6. Аялахад үргэлж бэлэн бай
7. Сониуч бай. Ном унш, бүжигт яв , зураг зур, хөгжим тогло, бясалга ,залбир
8. Сонирхол нэгтэй шинэ хүмүүстэй танилц, цагийг дэмий зүйлд бүү зарцуул
9. Бусдад харамгүй тусла
Өгөх юм байвал хэрэгтэй хүнд нь л өг
10. Ялихгүй зүйлд стерсдэж бухимдаж, тархиа гашилгаж , өөрийгөө зовоох шаардлагагүй, өөдрөг бай.
11. Шувуу шиг эрх чөлөөтөй бай
Өнөөдрөөр амьдар - өчигдрөөр, маргаашаар биш.
12. Амьдралд гомдоллох хэрэггүй.
Энэ амьдрал чиний л сонголтын үр дүн ...😉
13. Бүх зүйлд боломж байдгийг өдөр бүр сана
14. Эрүүл мэндээ алдаж болохгүй, Улирал тутам эсвэл хагас жилдээ бүтэн шинжилгээ заавал хийлгэж байгаарай

Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд   хотхонд 158мкв 4 өрөө орон сууц худалдана.☎️ 8800-5540🔑ҮНЭ: 1,509,000,000 ₮ /1мкв- ...
03/01/2025

Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд хотхонд 158мкв 4 өрөө орон сууц худалдана.

☎️ 8800-5540

🔑ҮНЭ: 1,509,000,000 ₮ /1мкв- 9.5 сая төгрөг/

Давуу талууд:
▪️158 мкв | 22/6 давхарт
▪️Урагшаа ,зүүн, хойшоо харсан цонхтой
▪️Ариун цэврийн 3 өрөөтэй
▪️Хувцасны өрөө томтой
▪️Агуулахын 1 өрөөтэй
▪️Давхартаа 2 айлтай

Сайн байна уу?Улиран одож буй 2024 онд үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгөө зуучлуулан зах зээлийн эргэлтэнд оруулсан эрхэм та...
31/12/2024

Сайн байна уу?

Улиран одож буй 2024 онд үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгөө зуучлуулан зах зээлийн эргэлтэнд оруулсан эрхэм танд баяр хүргэе.

2025 онд бид хамтдаа илүү ихийг бүтээж, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Хамтран ажилладаг, хойшид хамтрах нийт агентууддаа, оффисынхоо арын албаны чимээгүй баатрууддаа, захирлууддаа ирэх ондоо цугтаа зорилго нь биелсэн, инээд хөөрөөр бялхсан, энх тунх он жил байхыг хүсье.

ХҮНДЭТГЭСЭН :
Реалтор, Платинум агент Ж.Ундармаа

2024.12.31
RE/MAX SKY IN MONGOLIA

ХУДАЛДАНА☎️8800-5540Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд Рапид харш хотхонд 1 өрөө орон сууц БЭЛЭН МӨНГӨӨР ЯАРАЛТАЙ 153.000.00...
19/12/2024

ХУДАЛДАНА
☎️8800-5540
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд Рапид харш хотхонд 1 өрөө орон сууц БЭЛЭН МӨНГӨӨР ЯАРАЛТАЙ 153.000.000 төгрөгөөр худалдана.

✅Улсын сургууль, цэцэрлэгтэй
✅2 давхарт
✅35,82мкв талбайтай
✅Баруун харсан цонх, тагттай

Address

Ulaanbaatar
976-11

Telephone

+97688005540

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Undarmaa Jargalsaikhan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Undarmaa Jargalsaikhan:

Share

Category