InGen Mongolia

InGen Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from InGen Mongolia, Estate agents, ХУД, 4-р хороо, Наадамчдын зам, Хүннү мол, 97611 Ulaanbaatar, Ulaanbaatar.

"InGen Mongolia" ХХК нь байгаль, уламжлал, инноваци гэсэн гурван тулгуурт үзэл санааг хөхиүлэн дэмжиж, түгээн дэлгэрүүлж, эко системийг хадгалж үлдээхийн төлөөх дуу хоолой болно.

01/08/2026
28/07/2026

VOICE OF DESERT багийн аялагчид явсаар Арал тэнгисийн эрэг дээр хүрч очжээ. Усны нөөцийнх нь 90 гаруй хувь нь ширгэсэн энэ тэнгис сүүлийн нэг жилийн дотор гэхэд л дотогшоо 30 метрээр татарсан байна. Энэ бүхнийг харахаар Арал тэнгисийн мөхөл эргэлт буцалтгүй болсон мэт.
Бид мэлтэлзэн урсаж байгаа гол ус, нууруудаа хайрлан хамгаалахгүй бол ирээдүйд Арал тэнгисийн араас орж болзошгүй. See less

“Малчин” Зориг болон түүний багийнхан  нарны панелийн загварыг шинэчлэн бүтээсэн нь БНХАУ-ын Гуанжоу хотын үйлдвэрт алба...
20/07/2026

“Малчин” Зориг болон түүний багийнхан нарны панелийн загварыг шинэчлэн бүтээсэн нь БНХАУ-ын Гуанжоу хотын үйлдвэрт албан ёсоор үйлдвэрлэл, угсралтын шатандаа оржээ.

Энэ нь Монгол гэрийн дугуй дээврийн бүтцэд нийцсэн өвөрмөц хийц бүхий 360° уян хатан фотоцахилгаан хавтангийн технологи, өндөр үр ашигтай эрчим хүч үйлдвэрлэх шийдэл, хөнгөн жинтэй бүтэц, эрс тэс уур амьсгалд найдвартай ажиллах инженерийн цогц шийдлийг нэгтгэжээ.

Монгол гэртэй өрх бүр сэргээгдэх эрчим хүч ашиглаж, байгальдаа ээлтэй амьдарцгаая!

12/07/2026

Хүлэг морьтойгоо хээр талаа эзэгнэнхэн давхих мэт мэдрэмж төрүүлж байх юм, 😍

08/07/2026

-Тэмээний нүд их сайхан. Тийм мэлмэрсэн, дөлгөөхөн харцтай амьтан догшин байх боломжгүй.
-Тэмээ нэг минутад долоо, наймхан удаа амьсгалдаг.
-Тэмээний өөх нь биеэ усаар хангадаг.
- Буур нь өс санадаг. Орсон байх үедээ зодуулсан буур өшөөгөө авдаг гэлцдэг.
-Биднийг бага байхад тэмээний мах иддэггүй байсан. Мах нь хүйтэн чанартай гэдэг. Гэхдээ глютамины хүчил ихтэй болохоор дотор хаванг сайн хөөж өгдөг.
-Тэмээ ямар ч зуданд осгож үхдэггүй хэрнээ зуны борооноор осгочихдог гэхчлэн Төрийн шагналт, эрдэмтэн Н.Банди гуай тэмээний тухай олон сонирхолтой мэдээлэл хуваалцжээ.
Эх сурвалж: VOICE of the desert

Ц.УРАНЧИМЭГ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙБОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар ну...
07/07/2026

Ц.УРАНЧИМЭГ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ

БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэгтэй тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг нь эвдэлгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ярилцлаа.

Монгол Улс “COP 17”-аар дамжуулж дэлхийд ямар “мессеж” өгөх вэ? Энэ арга хэмжээнээс ямар үр дүн хүлээж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье?

Монгол Улсад НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдах гэж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Бид COP17-оор дамжуулан цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий орны хувьд байгаль хамгаалал, бэлчээрийн тогтвортой менежмент, нутгийн иргэдийн оролцоо, экосистемийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр манлайлан ажиллаж байгаагаа харуулахыг зорьж байна. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиа шинэчлэн баталснаар нийт газар нутгийн гучаас доошгүй хувийг хамгаалах олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, байгаль хамгааллын чиглэлээр манлайлагч байр сууриа бататгаж чадна.

ТХГН-ын тухай хуульд “гар хүрэлгүй” 32 жил болжээ. Одоо шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа юм байна. Энэ төсөлд тусгасан гол өөрчлөлтүүд нь юу юм бол?

Шинэчилсэн найруулгын гол өөрчлөлт нь ТХГН-ийг зөвхөн хамгаалалтад авсан газар гэж харахаас илүүтэйгээр шинжлэх ухаанд суурилсан, үр дүнд чиглэсэн, тогтвортой санхүүжилттэй, нутгийн иргэдийн оролцоотойгоор менежмент хийдэг тогтолцоо болгон шинэчлэхэд чиглэж байгаа.
Мөн экологийн даац, экосистемийн үйлчилгээ, мэдээллийн цахим систем, хамтын менежмент, нэмэлт орлогын эх үүсвэр зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгасан.

Монгол Улс нийт нутаг дэвсгэрийнхээ 21 орчим хувийг тусгай хамгаалалтад аваад буй. Гэтэл Биологийн олон янз байдлын дэлхийн хүрээ баримт бичгийн дагуу 2030 он гэхэд энэ хэмжээг 30 хувьд хүргэх ёстой байгаа…?

Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт газар нутгийнхаа 21 орчим хувийг буюу 120 газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байна. Цаашид 30 хувьд хүргэхдээ зөвхөн тоо, талбай нэмэхээс гадна биологийн олон янз байдал, экологийн холбоос, усны эх, нүүдлийн амьтдын коридор зэрэг хамгааллын ач холбогдол өндөр газруудыг сонгоно.

Мөн Ойн тухай хууль, Усны тухай хуулиар тогтоогдсон хамгаалалтын зохицуулалт үйлчилдэг бүсүүдийг нэгтгэн бүртгэх замаар 30 хувьд хүрэх зорилтдоо хүрэх боломжтой.
Нэг талдаа хамгаалалттай газар нутгийг тэлэх шаардлага байдаг, нөгөө талдаа малчдын оршихуйг хүндэтгэх хэрэгтэй байдаг. Энэ хоёрыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахдаа нутгийн иргэдийн эрх, оролцоог хязгаарлаж, уламжлалт мал аж ахуйтай зөрчилдүүлэх бус харин байгалийн нөөцийг зохистой ашиглах хамтын менежментийг дэмжих бодлого барьж байгаа.
Тухайлбал, хуулийн төсөлд уламжлалт мал аж ахуй эрхэлж ирсэн малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газрыг тодорхой нөхцөлтэйгээр ашиглуулах зохицуулалт тусгасан. Энэ нь Кунмин–Монреалын Биологийн олон янз байдлын дэлхийн хүрээ баримт бичигт туссан нутгийн иргэд, уламжлалт мэдлэг эзэмшигчдийн эрхийг хүндэтгэх, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх, хамгааллын үр өгөөжийг шударгаар хүртээх зарчимтай нийцэж байгаа юм.

Тэгвэл байгалийг унаган төрхөөр нь хадгалангаа эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломжууд байна вэ?

Тухайн бүс нутагт нэвтрэх хураамжаас эхлээд кемп, хөтөч тайлбарлагчийн үйлчилгээ, эко аяллын бүтээгдэхүүн зэргээс нутгийн иргэд орлого олох боломжтой. Мөн тухайн газрын онцлог экосистем, зэрлэг амьтдыг түшиглэсэн судалгаа, экологийн боловсрол, мониторинг, экосистемийн үйлчилгээ зэргийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжууд бий. Эдгээр үйлчилгээг хамгаалалтын захиргаад ч эрхэлж болно. Үүнийг хуулийн төсөлд тусгасан байгаа. Гэхдээ энэ бүх үйл ажиллагаа экологийн даац, менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын зорилгод нийцсэн байх ёстой.

Дэлхийн бусад орнуудад үндэсний паркууд нь аялал жуулчлалаас асар их орлого олж, өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй, улс, орон нутгийнхаа төсөвт нэмэр болдог. Манай улсад энэ туршлагыг нэвтрүүлэх талаар төлөвлөсөн ажил байгаа юу?

Тийм ээ, хуулийн төсөлд ТХГН-д экологийн даацад нийцсэн байгалийн аялал жуулчлалыг дэмжих, жуулчны тоо, маршрут, отоглох цэг, тээврийн хэрэгсэл, ус ашиглалт, хог хаягдлын ачааллыг зохицуулах заалтууд тусгасан байгаа. Ингэснээр аялал жуулчлалаас олох орлогыг хамгаалалт, нөхөн сэргээлт, судалгаа, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглүүлэх боломж бүрдэх юм.

Байгаль хамгаалал, түүний санхүүжилтийг тогтвортой байлгах чиглэлээр ямар бодлого баримталж байгаа юм бол?
Улсын болон орон нутгийн төсвийн суурь санхүүжилтийг үр дүнд суурилсан санхүүжилттэй уялдуулах, мөн нэмэлт орлогын эх үүсвэрийг хуульчлах шаардлагатай байгаа. Өнгөрсөн онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам, Монголын байгалийн өв сан гэсэн гурван байгууллага “Байгаль орчны салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан. Холбогдох суурь судалгаагаа ч хийсэн. Хуулийн төсөлд менежментийн төлөвлөгөөнд суурилсан үр дүнгийн санхүүжилт, нэмэлт орлого, кредит, хандив, олон улсын төсөл, нэвтрэх хураамж зэрэг тогтвортой санхүүжилтийн олон эх үүсвэрийг тусгасан.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэдэн хувийг орон нутагт нь буцаан олгодог вэ? Ер нь энэ төлбөрийг юунд хэрхэн зарцуулдаг юм бол?

Байгалийн нөөц ашигласны төлбөр болон бусад орлогыг байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, хяналт, судалгаа, мониторинг, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахад зарцуулах ёстой. Товчхондоо нөөц ашигласан бол хамгаалал, нөхөн сэргээлт хийх нь зайлшгүй шаардлага. Шинэчлэлийн гол санаа нь санхүүжилтийг ил тод, зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Танд баярлалаа.

Яагаад усны тухай ярих хэрэгтэй вэ?Усны асуудал нь агаарын бохирдол, түгжрэл шиг өдөр бүр нүдэнд ил харагддаггүй учраас ...
06/07/2026

Яагаад усны тухай ярих хэрэгтэй вэ?
Усны асуудал нь агаарын бохирдол, түгжрэл шиг өдөр бүр нүдэнд ил харагддаггүй учраас олон нийтийн анхаарлаас орхигдох нь элбэг. Гэвч усны нөөцийн хомсдол, бохирдол нь Монгол Улсын өмнө тулгараад буй хамгийн чухал сорилтуудын нэг юм.

Монгол орны нийт усны нөөц 564.8 км³ бөгөөд үүний 98 хувь нь гадаргын ус, ердөө 2 хувь нь газрын доорх буюу гүний ус байдаг. Гэтэл бидний унд, ахуй, үйлдвэрлэлд ашиглаж буй усны дийлэнх нь гүний ус юм. Өөрөөр хэлбэл, маш хязгаарлагдмал нөөцтэй цэнгэг усаа машин угаах, барилга барих, саун, бассейн, үйлдвэр үйлчилгээ зэрэг бүх салбарт ашиглаж байна.
Дэлхийн олон оронд гүний усыг зөвхөн ундны зориулалтаар хэрэглэж, үйлдвэрлэлд дахин ашигласан болон цэвэршүүлсэн ус ашиглах бодлого баримталдаг. Харин Монголд ийм тогтолцоо бүрэн төлөвшөөгүй хэвээр байна.

Бохир ус хаашаа очдог вэ?
Бидний хэрэглэсэн ус цэвэрлэх байгууламжид очиж боловсруулагддаг. Гэвч Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж олон жилийн ашиглалтаас шалтгаалан хүчин чадлынхаа дээд хэмжээнд ажиллаж байна. Өдөрт 165–190 мянган м³ бохир ус хүлээн авч байгаа ч ирж буй бохирдлын ачаалал өндөр тул усны зөвхөн 70–80 хувийг цэвэрлээд байгальд, Туул гол руу нийлүүлж байна.
Энэ нь зөвхөн техник, хөрөнгө оруулалтын асуудал биш. Иргэд, байгууллагуудын буруу хэрэглээ ч томоохон нөлөө үзүүлдэг. Хоолны тос, химийн бодис, хүчтэй угаалгын нунтаг, нойтон салфетка, ариун цэврийн хэрэглэл зэрэг зүйлсийг суултуур руу хийснээр шугам хоолой бөглөрч, цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж гэмтдэг. Мөн зарим үйлдвэрүүд урьдчилан цэвэрлээгүй бохир усаа шууд нийлүүлдэг нь ачааллыг улам нэмэгдүүлдэг.

Бид юу хийж чадах вэ?
Усны нөөцөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхам бол өдөр тутмын зөв хэрэглээ юм.
- Нойлын суултуурыг хогийн сав шиг ашиглахгүй байх.
- Нойтон салфетка, живх, ариун цэврийн хэрэглэл зэрэг задрахгүй хогийг суултуурт хийхгүй байх.
- Хоолны тос, өөх тосыг тосгуурт асгахгүй, цаасанд шингээж хогонд хаях.
- Тамхины иш, үс зэрэг зүйлсийг бохирын шугам руу урсгахгүй байх.
Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бохир усаа урьдчилан цэвэрлэж стандартын шаардлага ханган нийлүүлэх.

Бидний өнөөдөр хэрэглэж буй гүний ус олон арван, зарим тохиолдолд хэдэн зуун жилийн хугацаанд нөхөн бүрддэг үнэт баялаг юм. Тиймээс усны нөөцөө хамгаалах хамгийн зөв зам бол хэрэглэсэн усаа аль болох бүрэн цэвэршүүлж байгальд буцаах, усны хэрэглээндээ хариуцлагатай хандах явдал юм.
Ус бол зөвхөн байгалийн баялаг биш, ирээдүй үеийнхэндээ үлдээх өв юм. Дуслыг хураавал далай болдог шиг хүн бүрийн зөв дадал усны нөөцийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулна.

Эх сурвалж: "Монгол инженер" сонин, Ус хангамж, ариутгах татуургын инженер О. Мөнхгэрэл

З.БАТБАЯР: Газар тариалангийн усалгааг газрын доорх усаар биш, харин гадаргын усыг хуримтлуулах усны барилга байгууламжа...
30/06/2026

З.БАТБАЯР: Газар тариалангийн усалгааг газрын доорх усаар биш, харин гадаргын усыг хуримтлуулах усны барилга байгууламжаар шийдвэрлэх нь газар тариалангийн бизнесийг тогтвортой олон жил эрхэлж, га-гаас авах ургацыг буюу ашгийг нэмэндүүлэх үндсэн арга юм. Монгол улсад 20-р зуунд 3000 гаруй том жижиг услалтын систем байгуулсан ч одоо 10 хүрэхгүй хувь нь ашиглагдаж байна, тэгэхээр боломж бол бүрэн байна гэсэн үг.

#333нуур “Нэг сум -нэг нуур” хөтөлбөрийн бас нэгэн зорилго нь эдгээр услалтын системийг сэргээж, усны нөөцийн хуримтлал үүсгэж, үер болон хур тунадасны усыг хуримтлуулах, улмаар газар тариалангийн бизнесийг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэх асуудал юм.

29/06/2026

Я.ЭРДЭНЭСАЙХАН: Экспортод, нэн ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд дангараа гарна гэдэг маш хүнд. Солонгос, японд бичиг баримт боловсруулах, стандартын шаардлага хангах, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцох, туршлага судлах ажлыг төр нь хариуцдаг. Манайд өнөөдөр төсөв мөнгөтэй холбоотой ийм зохицуулалт байхгүй ч АНУ, Канад, ХБНГУ, БНХАУ, гэсэн дөрвөн улсад “Монголд үйлдвэрлэв” дэлгүүр нээгээд байна.

Address

ХУД, 4-р хороо, Наадамчдын зам, Хүннү мол, 97611 Ulaanbaatar
Ulaanbaatar

Telephone

+97688859540

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when InGen Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to InGen Mongolia:

Shortcuts

Share

Category