K-network consulting

K-network consulting Визний болон бусад хууль зүйн зөвлөгөө

Мэдээлэл
10/08/2026

Мэдээлэл

Япон Улсад "Тусгай ур чадвартай ажилтан", "Ур чадварын дадлагажигч" ангиллын визтэй оршин сууж буй 3300 гаруй монгол иргэд ажиллаж, амьдарч байна. "Тусгай ур чадвартай ажилтан" ангилалд ажиллаж буй иргэн оршин суух визийн хугацаандаа ажлаас гарах тохиолдолд Япон Улсын холбогдох хуулийн дагуу дараах үүрэг хүлээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах танилцуулгаас авна уу.

Мэдээ 20260805 📊 Япончуудын гадаад ажиллах хүчний талаарх хандлага өөрчлөгдөж байнаСаяхан хийгдсэн үндэсний хэмжээний са...
06/08/2026

Мэдээ 20260805

📊 Япончуудын гадаад ажиллах хүчний талаарх хандлага өөрчлөгдөж байна

Саяхан хийгдсэн үндэсний хэмжээний санал асуулгын дүнгээр Япон улс гадаад ажиллах хүчийг нэмэгдүүлэх асуудалд иргэдийн хандлага өмнөх жилүүдээс илүү болгоомжтой болсон нь харагдаж байна.

📌 Судалгааны гол үр дүн

✅ 58.2% нь гадаад ажиллах хүчийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна.

❌ 33.2% нь эсэргүүцэж байна.

Өнгөрсөн оны судалгаатай харьцуулахад:

Дэмжлэг 4.1 нэгжээр буурч
Эсэргүүцэл 2.7 нэгжээр өссөн байна.

Өөрөөр хэлбэл, гадаад ажиллах хүчийг дэмжигчдийн хувь анх удаа 60%-иас доош оржээ.

👥 Залуучуудын дунд эсэргүүцэл өндөр байна

Судалгаагаар 18–39 насны япончуудын дунд эсэргүүцлийн түвшин бусад насны бүлгээс өндөр гарсан бол 40-өөс дээш насныхны дунд дэмжлэг 60%-иас давсан байна.

👍 Дэмжиж буй хүмүүсийн гол шалтгаан
Ажиллах хүчний хомсдолыг бууруулна (85.5%)
Хүн амын хөгшрөлтийн улмаас залуу ажиллах хүч хэрэгтэй (62.3%)
Зарим гадаад ажилтнууд маш хичээнгүй ажилладаг (39.3%)
Япон улс илүү олон улсын шинжтэй болно (21.8%)

⚠️ Эсэргүүцэж буй хүмүүсийн санаа зовнил
Хууль бус оршин суух болон гэмт хэрэг нэмэгдэх эрсдэл (74.0%)
Эхлээд япон иргэдийг ажлын байраар хангах ёстой (56.0%)
Орон нутгийн дүрэм журмыг мөрдөхгүй байж болзошгүй (50.1%)
Нийгмийн даатгал болон төсвийн дарамт өснө (40.1%)
Хэл, соёлын ялгаанаас шалтгаалан нийгэмд дасан зохицоход хүндрэлтэй (28.3%)

Харин бодит байдал дээр гадаад ажилчдын тоо өссөөр байна

Япон улсын Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр 2025 оны 10-р сарын байдлаар Японд 2.57 сая орчим гадаад ажилтан ажиллаж байгаа нь сүүлийн 13 жил дараалан хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Мөн Засгийн газраас
1. Тусгай ур чадвартай ажилтан (Specified Skilled Worker) хөтөлбөрийг үргэлжлүүлэн өргөжүүлэх,
2. 2027 оны санхүүгийн жилээс буюу 4 сарын 1-нээс Дадлагажигч ажилтаны тогтолцоог орлох 育成就労制度 "Хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой хөдөлмөр эрхлэлт" (албан ёсны орчуулгыг сайн мэдэхгүй) (Employment for Skill Development) шинэ тогтолцоог хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ тогтолцооны талаар тусдаа мэдээлэл оруулах болно.

💡 K-network Consulting-ийн байр суурь

Япон улс хүн амын бууралт, ажиллах хүчний хомсдолтой хэвээр байгаа учраас гадаад ажиллах хүчний хэрэгцээ цаашид ч өндөр байх төлөвтэй. Харин Цагаачлалын бодлого, визний шалгалт, ажил олгогчдын хариуцлага улам чангарч байгаа энэ үед хууль дүрмээ мөрдөж, хэлний мэдлэгээ сайжруулж, Японы нийгэмд дасан зохицох нь өмнөхөөсөө илүү чухал болж байна.

K-network Consulting нь Японд ажиллах, виз мэдүүлэх болон ажил олгогч байгууллагуудад хууль, дүрмийн дагуу зөвлөгөө, дэмжлэг үзүүлсээр байх болно.

03/08/2026

Хүмүүс Японоос явж байна…

10 сараас өмнө байнгын оршин суугчаа мэдүүлээрэй!
Хэрвээ өөрийгөө энэ визийг мэдүүлж болох эсэхээ мэдэхгүй байвал манайхруу хандаж зөвлөгөө аваарай.

Цагаа битгий алдаарай!

K-network consulting

Мэдээ мэдээлэл 20260725📢 Япон улсын Байнгын оршин суух эрх (PR)-ийн шалгуур дахин чангарах төлөвтэй байнаЯпоны Засгийн г...
25/07/2026

Мэдээ мэдээлэл 20260725

📢 Япон улсын Байнгын оршин суух эрх (PR)-ийн шалгуур дахин чангарах төлөвтэй байна

Японы Засгийн газар “Япон улсын иргэний эхнэр/нөхөр” болон “Байнгын оршин суугчийн эхнэр/нөхөр” ангиллын визтэй иргэдийн Байнгын оршин суух эрх (Permanent Residence, PR) авах шаардлагыг чангатгахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэгдээд байна.

📌 Одоогийн шаардлага

✅ Гэрлэснээс хойш 3 жил болсон байх
✅ Японд 1 жил тасралтгүй оршин суусан байх

Эдгээр нөхцөлийг хангасан тохиолдолд PR-д өргөдөл гаргах боломжтой.

📌 Төлөвлөгдөж буй өөрчлөлт

⚠️ Гэрлэснээс хойш 5 жил болсон байх
⚠️ Японд 3 жил тасралтгүй оршин суусан байх

Өөрөөр хэлбэл, PR-д өргөдөл гаргахын өмнө илүү урт хугацаанд гэрлэлтийн харилцаа болон Япон дахь тогтвортой оршин суух байдлаа нотлох шаардлагатай болох төлөвтэй байна.

🗓️ Хэзээнээс хэрэгжих вэ?

Одоогоор эцсийн журам батлагдаагүй байгаа боловч, хэвлэл мэдээллийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар 2027 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байна.

📌 Иймээс одоогийн шаардлагыг хангаж байгаа хүмүүс боломжтой бол шинэ журам хэрэгжихээс өмнө PR-ийн өргөдлөө бэлтгэх талаар бодож үзэх нь зүйтэй.

💡 K-network Consulting-ийн зөвлөгөө

Хэрэв та:

* Япон улсын иргэнтэй гэрлэсэн,
* Байнгын оршин суугчтай гэрлэсэн,
* Ойрын хугацаанд PR-д өргөдөл гаргахаар төлөвлөж байгаа бол,

өөрийн нөхцөл байдалд ямар журам үйлчлэхийг урьдчилан шалгуулж, материалаа эртнээс бэлдэхийг зөвлөж байна.

Манайх PR, виз болон Цагаачлалын асуудлаар мэргэжлийн зөвлөгөө, материалын урьдчилсан шалгалтын үйлчилгээ үзүүлж байна.

⚠️ Анхааруулга: Энэхүү мэдээлэл нь одоогоор нийтэд мэдээлэгдсэн мэдээлэлд үндэслэсэн бөгөөд албан ёсны журам батлагдсаны дараа дээрх шаардлагад өөрчлөлт орох магадлалтай.

13/07/2026

Морь нь хурдан, нум нь мэргэн, бөх нь хүчтэй
Сайхан наадаж байна уу
📢 Сүүлийн үед Японы Цагаачлалын албаны шалгалт илүү нарийвчилж байна

Сүүлийн жилүүдэд Японы Цагаачлалын алба зөвхөн Бизнес эрхлэгчийн виз (Business Manager), Инженер/Хүмүүнлэгийн мэргэжилтэн/Олон улсын үйлчилгээний виз (Engineer/Specialist in Humanities/International Services), Компанийн дотоод шилжилтийн виз (Intra-company Transferee), Оюутны виз зэрэгт төдийгүй Certificate of Eligibility (COE) буюу Оршин суух эрхийн зөвшөөрлийн (манайхан шар хуудас гэж нэрлэдэг) өргөдлийг ч илүү нягт шалгах болсон нь ажиглагдаж байна.

Ялангуяа гэр бүлийн виз болон урт хугацааны оршин суух виз (Long-Term Resident)-ийн өргөдөлд дараах зүйлсийг онцгой анхаарч байна.

1️⃣ Гэрлэлтийн гэрчилгээний мэдээлэл үнэн зөв байх

Сүүлийн үед гэрлэлтийн гэрчилгээ дээрх жижиг мэт харагдах алдаа хүртэл COE татгалзах шалтгаан болж байна.

Жишээлбэл:

Өмнө нь Японд гэрлэж байсан ч гэрлэлтийн гэрчилгээ дээр "Single" (ганц бие) гэж бичигдсэн бол асуудал үүсч болзошгүй.
Цагаачлалын албаны үзэж байгаагаар өмнө нь гэрлэж, салсан бол "Divorced" (салсан) гэж бүртгэгдсэн байх ёстой.
Нас, төрсөн огноо, бүтэн нэр зэрэг мэдээлэл зөрсөн тохиолдолд мөн татгалзах үндэслэл болж болно.

👉 Өргөдөл гаргахаасаа өмнө бүх мэдээллээ сайтар шалгаж, шаардлагатай бол албан ёсоор засварлуулах нь чухал.

2️⃣ Төрсний гэрчилгээний мэдээллийг шалгах

Зарим орны төрсний гэрчилгээнд эхийн хүүхдийн тоо, нас зэрэг мэдээлэл ордог.

Эдгээр мэдээлэл бодит байдалтай зөрсөн эсвэл алдаатай байвал Цагаачлалын алба тухайн баримтын үнэн зөв байдалд эргэлзэж, COE-г татгалзах эрсдэлтэй.

3️⃣ Санхүүгийн чадварыг илүү нягт шалгаж байна

Гэр бүлийн гишүүнээ Японд урьж байгаа бол Японд ирсний дараах амьжиргаа тогтвортой байхыг нотлох шаардлагатай.

Сүүлийн үед дараах зүйлсийг илүү нарийвчлан шалгаж байна.

✅ Орлогын хэмжээ хангалттай эсэх
✅ Ажил тогтвортой эсэх
✅ Хувиараа бизнес эрхэлдэг эсвэл фрилансер бол орлого тогтвортой юу
✅ Ажиллах санал (Job Offer)-ын бодит эсэх
✅ Нэг айлд олон хүн хамт амьдардаг бол өрхийн нийт санхүүгийн байдлыг

Өмнө нь хангалттай гэж үздэг байсан баримтуудыг одоо илүү өндөр шалгуураар үнэлэх болсон байна.

⏳ Шалгалтын хугацаа уртасч байна

Токио хотын Цагаачлалын албанд гэр бүлийн болон Long-Term Resident ангиллын COE-ийн шалгалт зарим тохиолдолд ойролцоогоор 1 жил үргэлжилж байна. Манайд 10 сар гаруй хүлээж байгаа хэд хэдэн кэйс байна.

Иймээс анхнаасаа зөв, бүрэн, алдаа мадаггүй материал бүрдүүлэх нь урьд өмнөхөөс илүү чухал болсон.

💡 K-network Consulting-ийн зөвлөгөө

COE болон визний өргөдөл гаргахдаа:

✔️ Гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний бүх мэдээллийг урьдчилан шалгах
✔️ Санхүүгийн байдлаа нотлох баримтыг сайтар бүрдүүлэх
✔️ Ажил, орлого, гэр бүлийн нөхцөл байдлаа үнэн зөв тайлбарлах
✔️ Өргөдөл гаргахаасаа өмнө мэргэжлийн зөвлөгөө авах

Жижиг мэт санагдах алдаа хүртэл шийдвэрт нөлөөлөх боломжтой болсон тул материал бүрдүүлэлтэд онцгой анхаараарай.

K-network Consulting нь Япон улсын бүх төрлийн виз, COE, байнгын оршин суух эрх (PR)-ийн материал бүрдүүлэлт, урьдчилсан шалгалт, зөвлөгөөний үйлчилгээг үзүүлж байна.

✈️ Can You Leave Japan While Your Visa Renewal Is Being Processed?This is one of the most common questions we receive fr...
09/07/2026

✈️ Can You Leave Japan While Your Visa Renewal Is Being Processed?

This is one of the most common questions we receive from our clients.

The answer is YES — you can leave Japan after submitting your application for an extension of your period of stay. However, there are several important points you should keep in mind.

✅ You Can Leave Japan

Once your visa extension application has been accepted by the Immigration Services Agency, you may temporarily leave Japan and re-enter while your application is under review.

However, you must be in Japan to receive your new Residence Card once your application is approved.

⚠️ Important Things to Consider

While your application is being processed, the Immigration Services Agency may:

Request additional documents
Contact you by phone
Send important notices by mail

If you are outside Japan for an extended period, you may miss these communications. Failing to respond within the required timeframe could result in your application being denied.

👉 For this reason, if you need to travel abroad during the renewal process, it is recommended to keep your trip as short as possible.

📅 What Is the "Special Grace Period"?

If you submit your visa renewal application before your current period of stay expires, but the review is not completed before the expiration date, you will automatically receive a Special Grace Period.

During this period:

✅ Your current residence status remains valid.
✅ You may continue working, studying, or engaging in the same activities as before.
✅ You are also allowed to leave and re-enter Japan.

However, the same caution applies—Immigration may still request additional documents during this period.

The Special Grace Period lasts until either your application is decided or up to two months after your current period of stay expires, whichever comes first.

⚠️ If you do not return to Japan and receive your new Residence Card before the end of the Special Grace Period, you could become overstayed, so be sure to return well in advance.

💳 How to Prove Your Application Is Submitted?

If you applied on paper:

The back of your Residence Card will be stamped with "Application for Extension of Period of Stay Pending" (在留期間更新申請中).

If you applied online:

No stamp will be placed on your Residence Card.
Instead, keep the confirmation email showing your Application Number and Application Date, as these serve as proof that your application has been submitted.

💡 K-network Consulting's Advice

If you must travel abroad while your visa renewal application is under review:

✔️ Keep your trip as short as possible.
✔️ Ask someone in Japan to regularly check your mail.
✔️ Be prepared to respond quickly if Immigration requests additional documents.
✔️ If possible, notify Immigration before your departure.

If you have any questions about visa renewals, permanent residence applications, or other immigration procedures in Japan, feel free to contact K-network Consulting. We're here to help.

Эх оронд маань баяр наадмын улирал эхэлж байгаатай холбоотой тогтмол ирдэг асуултын хариултыг нэгтгэлээ.✈️ Оршин суух зө...
09/07/2026

Эх оронд маань баяр наадмын улирал эхэлж байгаатай холбоотой тогтмол ирдэг асуултын хариултыг нэгтгэлээ.

✈️ Оршин суух зөвшөөрлийн (визний) сунгалтын хүсэлт гаргасан үед Японоос гарч болох уу?

Энэ асуултыг манай үйлчлүүлэгчид хамгийн их асуудаг. Хариулт нь "Тийм, боломжтой." Гэхдээ заавал анхаарах хэд хэдэн чухал зүйл бий.

✅ Японоос гарах боломжтой

Оршин суух хугацаа сунгуулах хүсэлтээ мэдүүлсний дараа түр хугацаагаар Японоос гарч, дахин нэвтрэх боломжтой.

Мөн шинэ оршин суух үнэмлэх (Zairyu Card)-ээ авах үед Японд заавал байх шаардлагатай.

⚠️ Юуг хамгийн их анхаарах вэ?

Хүсэлт тань шалгагдаж байх хугацаанд Цагаачлалын алба:

Нэмэлт материал шаардах
Утсаар холбогдох
Шуудангаар мэдэгдэл ирэх *ихэвчлэн хугацаа заасан байдаг
зэрэг тохиолдол гардаг.

Хэрэв та удаан хугацаагаар гадаадад байвал эдгээр мэдэгдлийг хугацаанд нь авч чадахгүйгээс шаардлагатай баримтаа ирүүлж амжилгүй, сунгалтын хүсэлт татгалзагдах эрсдэлтэй.

👉 Иймээс сунгалтын хүсэлтээ мэдүүлсэн үед гадаадад эсвэл эх орондоо байх хугацаагаа аль болох богино байлгахыг зөвлөж байна.

📅 "Тусгай хугацаа" (特例期間) гэж юу вэ?

Хэрэв та визний хугацаа дуусахаас өмнө сунгалтын хүсэлтээ гаргасан бол, визний хугацаа хариу хүлээж байх явцад дууссан ч автоматаар тусгай хугацаа (特例期間) үйлчилж эхлэдэг.

Энэ хугацаанд:
✅ Өмнөх визний эрх хүчинтэй хэвээр байна.
✅ Ажиллах, суралцах зэрэг өмнөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно.
✅ Мөн Японоос түр гарах боломжтой.

Гэхдээ энэ үед ч дээрхтэй адил нэмэлт материал шаардах эрсдэл хэвээр байдаг тул урт хугацаагаар гадаадад байхыг бидний зүгээс зөвлөдөггүй.

⚠️ Мөн тусгай хугацаа хамгийн ихдээ оршин суух хугацаа дууссанаас хойш 2 сар үргэлжилнэ. Энэ хугацаанд Японд буцаж ирж, шинэ Zairyu Card-аа авч амжаагүй бол хууль бус оршин суух (Overstay) нөхцөл үүсэх эрсдэлтэй.

Цаасаар хүсэлт гаргасан бол

Zairyu Card-ийн ар талд 「在留期間更新申請中」 гэсэн тамга даруулсан байдаг.

Онлайнаар хүсэлт гаргасан бол

Тамга дарагдахгүй.
Харин хүсэлт илгээсний дараа ирсэн имэйлээр ирсэн Өргөдлийн дугаар (申請番号) болон өргөдөл гаргасан огноогоо хадгалж аваарай.

💡 K-network Consulting-ийн зөвлөгөө

Виз сунгуулах хүсэлттэй үед зайлшгүй гадаад явах шаардлагатай бол:
✔️ Аяллын хугацаагаа аль болох богино төлөвлөх
✔️ Японд байгаа хүнээр шуудангаа тогтмол шалгуулах
✔️ Цагаачлалын албанаас ирэх мэдэгдлийг цаг алдалгүй хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх
✔️ Боломжтой бол явахаасаа өмнө Цагаачлалын албанд гадаад явах тухайгаа мэдэгдэхийг зөвлөж байна.

Хэрэв виз сунгалт, байнгын оршин суух эрх (PR) эсвэл бусад визтэй холбоотой асуулт байвал K-network Consulting-д хандаарай

Мэдээ 20260708📊 Японд ажиллаж буй гадаад иргэдийн урт хугацаанд ажиллах хүсэл буурчээ2026 оны 7-р сарын 7-нд Майнави Гло...
08/07/2026

Мэдээ 20260708

📊 Японд ажиллаж буй гадаад иргэдийн урт хугацаанд ажиллах хүсэл буурчээ

2026 оны 7-р сарын 7-нд Майнави Глобал (Mynavi Global)-аас Японд оршин суугаа гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлын талаарх судалгааны дүнг танилцууллаа.

🔹 "Японд 5-аас дээш жил ажиллах хүсэлтэй" гэж хариулсан хүмүүс 61.6% байсан нь өнгөрсөн оноос 14.7 хувиар буурсан байна.

🔹 Харин "2–5 жил ажиллана" гэсэн хариулт 34.2% болж, өмнөх оноос 12.7 хувиар өсжээ.

📌 Судалгаанд оролцогчдын иргэншилээр нь авч үзвэл:

🇻🇳 Вьетнам – 63.3% (18.4 хувиар буурсан)
🇮🇩 Индонез – 68.5% (10.9 хувиар буурсан)
🇲🇲 Мьянмар – 82.5% (6.4 хувиар өссөн) дотоодын дайн дажинтай хамааралтай болов уу гэж харагдаж байна
🇳🇵 Балба – 88.7% (4.7 хувиар өссөн) залуучуудын ажилгүйдэл нийгмийн томоохон асуудал болж, сүүлийн 5 жилд Японд ирэх урсгал ихээр нэмэгдсэн.

💡 Судалгааг хийсэн байгууллагын үзэж байгаагаар Японы иений ханш сул байгаа, мөн улс орнуудын цалин нэмэгдэж байгаа нь олон хүнийг эх орондоо буцах эсвэл өөр улс руу шилжин ажиллах талаар бодоход хүргэж байна.

🌍 Мөн судалгаанд оролцогчдын 56.2% нь Японоос өөр улсад ажиллаж үзэх хүсэлтэй гэж хариулжээ.

Ажиллах сонирхолтой орнуудын эхний жагсаалтанд:
🥇 БНСУ – 16.5%
🥈 Австрали – 13.6%
🥉 БНХАУ – 10.7%

👉 Энэ нь Япон улс гадаад ажиллах хүчийг тогтоон барихын тулд цалин хөлс, ажлын орчин, амьдрах нөхцөл зэрэгт илүү анхаарах шаардлагатай байгааг харуулж байна.

K-network Consulting-ийн зөвлөгөө

Японд ажиллаж, карьераа урт хугацаанд төлөвлөж буй хүмүүс мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, япон хэлний түвшнээ ахиулах, мөн урт хугацааны оршин суух болон карьерын төлөвлөгөөгөө эртнээс боловсруулах нь улам бүр чухал болж байна.

📌 Эх сурвалж: Nikkei болон Mynavi Global-ийн "Японд оршин суугаа гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх хүсэл" судалгаа (2026 он).

🚧 現場の人手不足でお困りではありませんか?✅ 最短24時間前のご依頼に対応✅ 1名からでもご相談可能✅ 年会費・登録料無料急な欠員や短期間の応援が必要な際は、お気軽にご相談ください。 #建設業  #人材不足  #現場作業員  #職人募集 ...
29/06/2026

🚧 現場の人手不足でお困りではありませんか?

✅ 最短24時間前のご依頼に対応
✅ 1名からでもご相談可能
✅ 年会費・登録料無料

急な欠員や短期間の応援が必要な際は、お気軽にご相談ください。

#建設業 #人材不足 #現場作業員 #職人募集 #協力会社募集

住所

Hiyoshi, Kanagawa
223-0061

営業時間

月曜日 08:00 - 18:00
火曜日 08:00 - 18:00
水曜日 08:00 - 18:00
木曜日 08:00 - 18:00
金曜日 08:00 - 18:00
土曜日 10:00 - 17:00

ウェブサイト

アラート

K-network consultingがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

事業に問い合わせをする

K-network consultingにメッセージを送信:

ショートカット

共有する