07/15/2024
“Хууль бус Иммигреишн Хуулийн Үйлчилгээ” - “Unauthorized Practice of Law” (UPL) гэж юу вэ? Үүний хохирогч болсон бол хохирлоо яаж барагдуулах вэ?
Сүүлийн үед “Хууль бус Иммигреишн Хуулийн Үйлчилгээ”- Unauthorized Practice of Law (UPL) нилээд газар авч үүнээс болж хохирсон хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотой доорхи зөвлөгөөг танд хүргэж байна.
АНУ-ын Бар-ийн Холбоо (American Bar Association) “Иммигреишний Хуулийн Үйлчилгээ” үзүүлэх гэдгийг доорхи байдлаар тодорхойлж өгсөн байдаг.
“The practice of immigration law is defined by federal regulation as an “act or acts of any person appearing in any case, either in person or through the preparation or filing of any brief or other document, paper, application, or petition on behalf of another person or client before or with [the Department of Homeland Security] or any immigration judge, or the [Board of Immigration Appeals].” Representation is defined as practice and preparation before the Department of Homeland Security (“DHS”) and the Board of Immigration Appeals (“Board”). Preparation, an essential element of the practice of immigration law, is “the study of the facts of a case and the applicable laws, coupled with the giving of advice and auxiliary activities, including the incidental preparation of papers.”
Товчхондоо, “Иммигреишн Хуулийн Үйлчилгээ” үзүүлэх гэхийг DHS (Department of Homeland Security), BIA (Board of Immigration Appeals), болон Иммигрэйшн Шүүхүүдийн (Immigration Courts) өмнө хэн нэгнийг төлөөлөхөөс гадна:
“хэн нэгэнд ямар нэгэн Иммигрэйшний өргөдөл хүсэлт бэлдэх(all applications and petitions), эсвэл бэлдсэн зүйлээ тухайн Иммигрэйшний газруудад(USCIS, BIA, Immigration Court) нь явуулах үйлдлүүд мөн гээд тодорхойлж өгсөн байдаг. Дээрээс нь Иммигреишн-тэй холбоотой зөвлөгөө хэн нэгэнд өгөх түүнтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэхийг “Иммигреишн Хуулийн үйлчигээ” үзүүлсэнд тооцдог байна.”
Тэгэхээр, “UPL” гэдэг нь АНУ-ын аль нэг стэйтэд хуульчаар ажиллах эрхгүй(Law Licence) байтлаа дээрхи үйлдлүүдийг хийхийг хэлнэ. Ийм үйл ажилгаа хийж байгаа хүмүүс
1) хуульчаар ажиллаж байгаад зөвшөөрлөө ямар нэгэн байдлаар алдсан,
2) өөрийгөө хуульч мөн гэж худал танилцуулж байгаа, эсвэл
3) өөрийгөө хуульч биш гэж үнэнээ хэлж байгаа мөртлөө "бүх хуульчид өндөр үнээр үйлчилгээ үзүүлдэг дээрээс нь өөрсдийгөө хуулийн үйлчилгээ үзүүлж чадна болно" гэж худал ярьж итгэл олж байгаа хүмүүс байдаг юм байна.
Харамсалтай нь АНУ-д амьдарч буй Монголчуудын дунд “UPL”-д мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирогч болсон хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа нь ажиглагдах боллоо.
Үүнээс яаж сэргийлэх вэ?
1. Танд үйлчилгээ үзүүлэх санал тавьж байгаа хүнийсээ аль стэйтэд Хуульчийн Зөвшөөрөлтэй(Law Licence) эсэхийг асуух хэрэгтэй.
2. Дараа нь тухайн стэйт-ийн хуулчьдийн бүртгэлийн системд (стэйт болгон өөр өөрийн тусдаа бүртгэлийн системтэй байдаг) онлайн ороод овог нэрийг нь оруулаад шалгах хэрэгтэй.
3. Болохгүй бол манайтай холбоо бариад шалгуулж болно.
Нэгэнт хохирсон, одоо хохирол гомдлоо барагдуулах хүсэлтэй бол яах вэ?
Дээр дурьдсан тухайн стэйт-ийн хуульчдын бүртгэлийн систем-ийг хариуцаж байгаа газруудад хандаж мөнгөн хохирлоо барагдуулах хэрэгтэй.
Монголчууд олноор амьдарч байгаа 5 стэйт-ийн хуульчдын бүртгэлийн газруудын линк-ийг доороос харна уу?
1. Иллинойс:
https://www.iardc.org/lawyersearch.asp
2. Калифорниа:
http://members.calbar.ca.gov/fal/LicenseeSearch/QuickSearch?ResultType=0&SearchType=0&SoundsLike=False
3. Виржиниа:
https://member.vsb.org/attsearch/search.aspx
4. Washington DC:
https://www.dcbar.org/attorney-discipline/find-a-member-results.cfm
5. Колорадо:
https://www.coloradosupremecourt.com/Search/AttSearch.asp
Attorney Bayarjargal Sereenen
2813 Blakely Ln,
Naperville IL-60540
Ph: 773-387-7901
Web: www.tsegtslawgroup.com
TSEGTS Law Group is a Chicago Based law firm specializing in Immigration Law