21/05/2026
Говь-Алтай аймагт хүний эрхийг хангах чиг үүргийн хэрэгжилтийн сайн туршлага, үр дүн
📍Дугаар-01
🔹Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүний хөгжлөөр улсдаа манлайлна” гэх зорилгыг дэвшүүлж энэ хүрээнд хүн амын дундаж наслалтыг дээшлүүлэх зорилгоор “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж байна.
🔹Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгийг явуулын эрт илрүүлгийн бүрэн тоноглогдсон 2 автомашин буюу явуулын эмнэлэгтэй болжээ. Энэхүү явуулын эмнэлгийн эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээг 2025 онд 17 сумд зохион байгуулж, зорилтот бүлгийн 4,964 хүнийг хамруулсанаас хорт хавдрын урьдал, хавдрын сэжигтэй болон үүсгэвэртэй 61 хүнийг илрүүлж, лавлагаа шатлалд онош тодруулахаар илгээсэн байна.
🔹Үүнээс 10 хүн мэс засалд, 10 хүн эмийн эмчилгээнд, 46 хүн эмчийн хяналтад орсон үр дүн гарчээ.
☝️Энэ нь:
✅Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулж, эрүүл мэндээ хамгаалуулах, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэдийн эрхийг хангах, өвчнийг эрт үед нь илрүүлэн хүндрэл, нас баралтыг бууруулахад бодит үр дүн үзүүлсэн чухал ажил болж байна.
✅Мөн алслагдсан сум, багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна.
☯️Аймгийн Эрүүл мэндийн газар нь ЯВУУЛЫН ЭМНЭЛГИЙН урьдчилан сэргийлэх үзлэгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нартай хамтран:
🗓️2026 оны 5 дугаар сарын 25-28-ний өдрүүдэд Хөхморьт сумын төвд
🗓️2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд Баян-Уул сумын төвд ажиллахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Дэлгэрэнгүйг: https://nhrcm.gov.mn/ #/page/122/post/view/6847
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар
Говь-Алтай Эрүүл мэндийн газар