Говь-Алтай Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

  • Home
  • Mongolia
  • Yösönbulag
  • Говь-Алтай Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Говь-Алтай Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл

18/05/2026

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
-Монгол Улсын иргэн Та БНСУ-д аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, суугаа орны хууль, дүрмийг чанд сахин мөрдөж, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.
-Жилд дунджаар Монгол Улсын 1200 гаруй иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй бөгөөд эдгээр гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад нийт гэмт хэргийн 74 орчим хувийг зөвхөн 4 төрлийн гэмт хэрэг эзэлж байна.
-Үүнд, танхайрах, бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 28 хувийг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 25 хувийг, хулгайлах гэмт хэрэг 11 хувийг, залилах гэмт хэрэг 10 хувийг тус тус эзэлж байна.
-БНСУ-д оршин суух хугацаандаа суугаа орны хууль тогтоомжийг даган мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.

18/05/2026

📌СЭРЭМЖЛҮҮЛЭГ📌
🔹Монгол Улс, БНСУ-ын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, манай иргэд тус улсад ажиллах, аялах, суралцах зорилгоор зорчих, оршин суух явдал жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.
🔹БНСУ-ын визийн хууль бус зуучлал, брокерын үйл ажиллагаа буурахгүй байгааг Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна. Хууль бус жуулчлалаар виз гаргуулсан тохиолдолд Таныг суугаа орны хуулийн байгууллагаас шалгах, саатуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хилээр нэвтрүүлэхгүй байх зэрэг хууль зүйн үр дагаварт хүрэх эрсдэлтэй.
🔹Иймд иргэд Та бүхэн аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, виз болон оршин суухтай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас авах зэрэг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
🔹Манай иргэд дараа дараагийн зорчих бусад иргэдийнхээ аялах боломжийг хязгаарлахгүй байх үүднээс БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.
🇲🇳МОНГОЛ УЛСААС 🇰🇷БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
@Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

18/05/2026

‼️СЭРЭМЖЛҮҮЛЭГ - ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ ‼️
📍Монгол Улсын иргэн Та БНСУ-д аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, суугаа орны хууль, дүрмийг чанд сахин мөрдөж, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.
📍Жилд дунджаар Монгол Улсын 1200 гаруй иргэн БНСУ-д гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй бөгөөд эдгээр гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад нийт гэмт хэргийн 74 орчим хувийг зөвхөн 4 төрлийн гэмт хэрэг эзэлж байна.
📍Үүнд, танхайрах, бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 28 хувийг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 25 хувийг, хулгайлах гэмт хэрэг 11 хувийг, залилах гэмт хэрэг 10 хувийг тус тус эзэлж байна.
📍БНСУ-д оршин суух хугацаандаа суугаа орны хууль тогтоомжийг даган мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна

18/05/2026

Цахим сүлжээнд тавигдсан мэдээлэлд аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Бүрэнбаатар тодруулга мэдээлэл хийлээ.

15/05/2026

ХААН БАНКНЫ ОЙН АЗТАН БОЛЛОО ГЭСЭН ХУУРАМЧ ЛИНКЭЭР ОРОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

15/05/2026

🔵Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нийт 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 659, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 30 хэргийг нөхөн илрүүллээ.

15/05/2026

"Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зохион байгуулах удирдамж

https://iaac.mn/3616/nitem

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс и...
15/05/2026

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 325 өргөдөл, гомдлын 54-ийг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 122 дуудлага хүлээн авав.

https://iaac.mn/3613/nitem

15/05/2026

Говь-Алтай Онцгой Байдлын Газар

13/05/2026
Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Аймгийн иргэдийн Т...
08/05/2026

Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний зөвлөл” байгуулагдаж байгаа тул иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэд 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор хүсэлтээ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлнэ үү.

Address

Yösönbulag

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Говь-Алтай Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category