Хашбаатарын Алтаншагай Khashbaatar Altanshagai

Хашбаатарын Алтаншагай Khashbaatar Altanshagai Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

18/05/2026
🌊Монгол орны хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур нь Хорьдол сарьдагийн өндөр уулсаар хүрээлүүлэн далайн түвшинээс дээш 1...
13/05/2026

🌊Монгол орны хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур нь Хорьдол сарьдагийн өндөр уулсаар хүрээлүүлэн далайн түвшинээс дээш 1650 м өндөрт оршино.
🌊Хөвсгөл нуур манай улсын хамгийн цэнгэг бөгөөд хамгийн гүн нуур юм. 🌊Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг.
🌊Хөвсгөл нуур нь дэлхийд хамгийн гүн цэнгэг устай, нэн эртний нууруудын нэг юм.
🌊Нуурт 65 гол, горхи цутгаж, Эгийн гол эх аван урсдаг.
🌊Нуурын урт нь 136 км, өргөн нь 36.5 км, эргийн шугамын урт нь 414 км, хамгийн гүн нь 262 м, усан мандлын талбайн хэмжээ 2760 км2, усны эзэлхүүн 383.3 км3 байдаг. #хуулав Хөвсгөл Аймаг Мөрөн Хот.

12/05/2026
10/05/2026

🎨 “SMART CITY” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА!🤩

📣"Хөгжлийн харандаа" хүүхдийн баярын арга хэмжээг тохиолдуулан хүүхэд багачууд та бүхнийг ирээдүйн технологи, инновацын талаарх төсөөллөө цаасан дээр буулгаж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийг урьж байна.✨

🔹Уралдааны сэдэв🙂 :"Smart City" буюу Ухаалаг хот: Хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх ухаалаг шийдлүүдийг хэрхэн төсөөлдөг вэ?

🔹Насны ангилал: Уралдаан дараах гурван ангилалд явагдана:
• Бага нас: 6-9 нас
• Дунд нас: 10-13 нас
• Ахлах нас: 14-17 нас

🔹Бүтээлд тавигдах шаардлага
🔗Хэмжээ: А3 эсвэл А4 хэмжээтэй цаасан дээр зурсан байх;
🔗Техник: Усан будаг, гуашь, өнгийн харандаа, пастель зэрэг бүх төрлийн материалыг ашиглаж болно. Мөн дижитал арт (таблет дээрх зураг) хүлээн авна.
🔗Тайлбар: Зургийн ар талд бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, нас, холбоо барих утас болон бүтээлийн агуулгыг тайлбарласан 2-3 өгүүлбэр бичнэ.
🔗Шинэлэг байдал: Бусдаас хуулаагүй, зөвхөн өөрийн төсөөлөл байх;

🔹Хугацаа болон хүлээн авах газар
🕘Бүтээл хүлээн авах: 2026.05.05-аас 05.27-ны хооронд.
📍Хаяг: Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо бага тойруу Хүүхдийн урлан бүтээх төвийн жижүүр дээр хүлээн авна.
• Шагнал гардуулах: 2026.06.01-ний өдөр

🔹Шагнал урамшуулал
Насны ангилал тус бүрд I, II, III байр эзлүүлж, өргөмжлөл болон мөнгөн шагналаар урамшуулна. Шилдэг бүтээлүүдийг хүүхдийн баярын үеэр талбайн том асарт олон нийтэд дэлгэн үзүүлэх болно.✨

👉Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
📞 Утас: 11325703

Хүүхдийн Урлан Бүтээх Төв

10/05/2026
09/05/2026

Энэ их хөөрхөн газар. Боломжтой үедээ хүүхдүүдээ аваад очдог

📌 Улаанбаатар хотын дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах, мөн Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим...
09/05/2026

📌 Улаанбаатар хотын дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах, мөн Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилгоор эрчим хүчний салбарт өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологид суурилсантөслүүдийг хэрэгжүүлж байна.
Үүнд:
♻️ “Дулааны тавдугаар цахилгаан станц”
♻️ “Лаг шатаах үйлдвэр”
♻️ “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”
Эдгээр төслүүд нь эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хог хаягдал, лаг боловсруулах асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой юм.
➡️ Төслүүдийн хэрэгжилтийн явцын тоймыг хүргэж байна.

🔗Дэлгэрэнгүйг: https://ipiu.mn/undefined/articles/69fd88be36fab8c81f313089

09/05/2026

• Чамд амжилтанд хүрэх хүсэл байхгүй учраас чи ядуу байгаа юм. Чи хулчгар зан, айдсаа ялж чадахгүй байгаа учраас ядуу байгаа юм. Чи амьдралдаа, зорилгодоо тууштай биш байгаа учраас ядуу байгаа юм. Жек Ма
• Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой. Жек Ма
• Өнөөдөр хэцүү байж болно, маргааш бүр долоон дор, харин нөгөөдөр нар мандана. Жек Ма
• Зөвхөн нэг замаар хэзээ ч бүү яв, ямарваа зүйлд баригдаад ирэх үед бизнес, магадгүй хувь хүн чинь ч нэг л уйтгартай үзэлтэй болж мэднэ. Жек Ма
• Амжилтын зам байнгын бартаатай байдаг. Жек Ма
• Бусад хүнтэй өөрийгөө хэзээ ч бүү харьцуул, бусад хүн надаас илүү азтай гэж би ерөөс бодож байгаагүй, харин би тэднээс илүү тэсвэр хатуужилтай гэдэгтээ итгэдэг. Жек Ма

Address

Чингэлтэй дүүрэг
Ulan Bator

Alerts

Be the first to know and let us send you an email when Хашбаатарын Алтаншагай Khashbaatar Altanshagai posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хашбаатарын Алтаншагай Khashbaatar Altanshagai:

Share