LB Partners law firm

LB Partners law firm Өмгөөлөл, Хууль зүйн зөвлөгөө
СБД 8-р хороо 41/1-р байр River Castle apartment 3-р давхар 305 тоот
Холбоо барих утас: +976 7711-0963

Манай “Өмгөөллийн Эл Би Партнерс” хуулийн фирм нь Монгол улсын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан.
Үүсгэн байгуулагдсанаасаа хойш гадаад, дотоодын олон иргэн, хуулийн этгээдүүдэд хууль зүйн туслалцаа үзүүлж, эрүүгийн болон иргэний, захиргааны хэрэгт өмгөөлөгчөөр оролцон ажиллаж байна.
Бидний зорилго бол үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын

төлөө тухайн нөхцөл байдалд тохирсон хамгийн оновчтой шийдлийг боловсруулан тууштай ажиллах явдал юм.

Өмгөөллийн “Эл Би Партнерс” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Г.Буян, С.Нансалмаа, БНХАУ-ын хуульч, өмгөөлөгч Хайтан нар...
24/12/2025

Өмгөөллийн “Эл Би Партнерс” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Г.Буян, С.Нансалмаа, БНХАУ-ын хуульч, өмгөөлөгч Хайтан нар БНХАУ-ын олон улсын худалдааг дэмжих холбооны Эрээн хот дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулсан “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хятад улсын аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг Монгол улсын хууль эрх зүйн орчны талаарх сургалтыг 2025 оны 12 сарын 22-ны өдөр МҮХАҮТ-д явууллаа.
Энэхүү сургалт нь Монгол, Хятад хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн энэхүү сургалтад БНХАУ-ын Бээжин Шанхэн (Хөх хот) хуулийн фирмийн удирдлагын хорооны дарга Ван Юлин (Wang Yu Ling) өмгөөлөгч хамтран ажиллалаа.

30/11/2025
30/11/2025
30/11/2025


#Товч Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн эрхтэй кредит картын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн гүйлгээний сарын хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцсон. Нийт 17.669.568,94 төгрөг гаргуулна гэж, Хариуцагч “...Нийт 5.000.000 төгрөгөөр зээлжих эрхтэй гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. 4 өөр хүү бодож гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон. Иймд нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүүг шаардах эрхгүй. Мөн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба хугацаа нь 2020.02.21-ний өдөр дууссан. Гэтэл нэхэмжлэлийг 2024.06.25-ны өдөр гаргасан тул ИХ-ийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна” гэж маргажээ. https://legaldata.mn/shiidver/huraangui/view/448

30/11/2025

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН

✅Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь 1991 оноос эхлэн жил бүр 11 сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 сарын 10 (Хүний эрхийн өдөр) хооронд ЖСХ-ийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, ЖСХ болон охид эмэгтэйчүүдийн эсрэг хортой үйлдлүүдийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор зохион байгуулдаг олон улсын аян юм.

✅Тус аяныг Монгол улсад анх 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ)-ийн санаачлан зохион байгуулж эхэлсэн.

✅Энэ жилийн хүрээнд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе”уриан дор Дэлхий нийтээр нэгдэж байна.

30/11/2025
23/11/2025

ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА

🗓️Нэр дэвшүүлэх ажиллагаа:2025.11.21-24-ний 08:00-22:00 цаг хүртэл,
🗓️Санал өгөх ажиллагаа:2025.11.25-27-ны 08:00-22:00 цаг хүртэл www.mglbar.mn цахим хуудсаар явагдана.

❗️Санамж: Хуульч нь өөрийн нэрийг Их хурлын төлөөлөгчид болон сайн дурын хорооноос Зөвлөлийн гишүүнд дэвшүүлнэ.

23/11/2025

"С" ХХК нь ажилтан М-ийн ажил хөдөлмөрийг үнэлж, 2019 оны “Шилдэг ажилтан”-аар тодруулж, 3 өрөө орон сууцаар шагнах батламж олгосон. 2021 оны 1 дүгээр сард тус орон сууцыг...

23/11/2025

Төрийн шагналт, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн,академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, МУИС-ийн Эмерит профессор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч асан Содовсүрэнгийн Нарангэрэл Танд Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнагдсанд Монгол улсын нийт өмгөөлөгчдийн өмнөөс халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

13/11/2025
31/10/2025

Address

Sukhbaatar District, 8th Khoroo, River Castle Business Apartment, 305
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677110963

Alerts

Be the first to know and let us send you an email when LB Partners law firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to LB Partners law firm:

Share