Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороо

Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороо Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо

03/06/2016

Хууль зүйн сайдын тушаалаар эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, орчин цагийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмрээ оруула...

09/05/2016

УРИАЛГА

2016.05.09 Улаанбаатар хот

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас нийт шүүгч-гишүүддээ хандаж энэхүү уриалгыг гаргаж байна.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох асуудал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шат шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд олгогдсон бүрэн эрх байтал Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч болон шүүгчдийн зөвлөгөөнөөс санал авч, урьдчилан танилцуулахгүйгээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор “Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг батлан гаргажээ.
Гэвч Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нөхөн томилогдох гишүүнийг нэр дэвшүүлж, санал болгох ажлыг хуульд заасан 30 хоногийн хугацаанд яаралтай зохион байгуулах шаардлага тулгарч байгаа үед энэхүү асуудалд холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт боловсронгуй бус, шүүгчдийн зөвлөгөөнөөс холбогдох журмыг дахин боловсруулж батлахад хугацаа тулгамдсан байдлыг харгалзан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгоход дараах зүйлст анхаарлаа хандуулж, хариуцлагатай хандахыг нийт шүүгч-гишүүд, бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд УРИАЛЖ байна.

• Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшихэд тавигдах болзол шалгуур, нэр дэвшигчийн бүрдүүлэх материал, нэр дэвшүүлэх хугацааг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлах,
• Нэр дэвшигчийг сонгох шүүгчдийн зөвлөгөөнийг нийт шүүхүүд нэг өдөр, нэг цагт буюу нэгэн зэрэг хуралдуулах;
• Санал өгөхөд ижил саналын хуудасны загвар ашиглах;
• Нэр дэвшүүлэх шүүгчдийн зөвлөгөөнд авсан саналын тоог нууцлах /Учир нь авсан саналын тоог ил тод зааñàн тохиолдолд мэдээлэлд ойр тодорхой нэр дэвшигч аль шүүхэд ямар дэмжлэгтэй буйгаа мэдэж тэгш бус байдал үүсэж болзошгүй/;
• Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг нэр дэвшигчийг олонхийн саналаар сонгож нэр дэвшүүлэх;
• Тооллогын төв комисс нь нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг авсан саналын тоогоор бус, цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлж санал хураалтын жагсаалтад оруулах;
• Шүүгч хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх, Ерөнхий шүүгч болон бусад шүүгчдээс хараат бус байж нөлөөлөлд үл автан нууцаар санал өгөх боломжийг хангаж сонгууль явуулах;
• Сонгуулийн үр дүнг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталгаажуулж, тооллогын төв комисст хүргүүлэх,
• Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж, санал хураалтын дүнг нэгтгэж гаргахад Монголын Хуульчдын холбоо болон Монголын Шүүгчдийн Холбооны төлөөллийг оролцуулах;

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ
ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

09/05/2016
Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд 2 жилийн хугацаанд идэвхи санаачлагатай ажилласан Тэргүүн ...
22/02/2016

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд 2 жилийн хугацаанд идэвхи санаачлагатай ажилласан Тэргүүн Ц.Цогт болон Удирдах зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлэе.

21/10/2015

Эрхэм шүүгч танд энэ өдрийн мэнд хүргэе.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т “Эрх зүйн салбар, мэргэшил болон тусгай асуудлаар холбооны гишүүд сайн дураараа нэгдэж хороо байгуулж болно”, 49.7-д “Энэ хуулийн 49.4-т заасан хорооны даргыг тухайн хорооны гишүүд дотроосоо сонгох бөгөөд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна” гэж тус тус заасан.
Монголын Хуульчдын холбооны дүрмийн 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Хуульчдын анхдугаар их хурлын 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор эрх зүйн салбар, мэргэшил болон тусгай асуудлаар байгуулагдсан дараах 11 сайн дурын хороог батламжилсан байдаг. Үүнд:
1. Шүүгчдийн хороо;
2. Прокурорын хороо;
3. Өмгөөлөгчдийн хороо;
4. Үндсэн хуулийн эрх зүйн хороо;
5. Олон улсын эрх зүйн хороо;
6. Эрүүгийн эрх зүйн хороо;
7. Иргэний эрх зүйн хороо;
8. Эрүүгийн эрх зүйн хороо;
9. Эдийн засгийн эрх зүйн хороо;
10. Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо;
11. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудад эрхэлсэн хороо.
Хуульчдын анхдугаар их хурлаас дээрх сайн дурын хороодыг батламжилснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрч, хуульд заасны дагуу хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатй холбогдуулж, Хуульчдын холбооны Тамгын газраас сайн дурын хороодын тэргүүнийг сонгох сонгуулийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
Энэхүү ажлын хүрээнд Захиргааны эрх зүйн сайн дурын хороодын тэргүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн хооронд, нэр дэвшигчид санал өгөх ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагаас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.
Сайн дурын хороодын тэргүүнийг сонгох сонгуулийг Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийг явуулсан зарчмаар буюу www.mglbar.mn цахим хуудасны “Сонгуулийн цахим систем”-ийг ашиглан явуулах тул Захиргааны эрх зүйн хорооны гишүүн таныг сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нэрээ дэвшүүлэхийг уриалж байна.

ШҮҮГЧДИЙН ХОРОО

14/05/2015

“Хуульчийн эрх зүйн байдал, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай” төслийн шүүгчдийн хэлэлцүүүлэг 05.15.14 цагт болно.

Хууль Зүйн Яам, Монголын Хуульчдын холбоо хамтран “Хуульчийн эрх зүйн байдал, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай” /Шинэчилсэн найруулга/, “Өмгөөллийн тухай” хуулийн төслүүдийг хуульчдаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.

21/04/2015

Монголын шүүгчдийн холбооноос ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хандан мэдэгдэл гаргажээ.http://www.judge.mn/home/view/?id=199

Хаана ч тэр, аль ч цагт шүүгчдийн оролцоонд тулгуурлаагүй шүүхийн шинэтгэл гэж ертөнцөд үгүй. Монгол дахь шүүхийн шинэтгэл ч дээрх жишгээр амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй нь дамжиггүй юм. Шинэтгэлийг нэр хүндтэй, итгэл төрүүлэхүйц зарчим-замналтай, ёс зүйн өндөр төл…

Доорх хуулийн төслийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
21/04/2015

Доорх хуулийн төслийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

13/01/2015

Ардчилсан анхны Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргэе!
Шүүгч бол ярьдаг хууль...

http://eruu-ankhan2.court.gov.mn/134--.html
24/12/2014

http://eruu-ankhan2.court.gov.mn/134--.html

Шүүгчдийн хорооныУдирдах зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарим цаг үеийн яаралтайшийдвэрлэх асуудлаар ээлжит бус хурал хийлээ. Хуралд Удирдах зөвлөлийн гишүүнЦ.Цогт, Б.Бат

Address

Ulaanbaatar

Telephone

99529119

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share