06/01/2026
Амар байцгаана уу? ФБ андууд аа❤️🔥💝
Би өөрийн бичсэн доорх постынхоо дагуу, олон хүмүүсийн сонирхол байгааг хараад энэхүү бичвэрийг та бүхэндээ хүргэж байна.
ИТГЭНЭ ҮҮ, байна уу? таны л хэрэг. Ямар ч байсан би өөрөө энэ Вольф Григорьевич МЕССИНГ гэгч ЗӨНЧ, ЗӨН БИЛЭГТЭН хүнд 100-200+ хувь итгэдэг ээ.
Сүүлийн жилүүдэд энэ хүний ярьсан хэлсэн бүхнийг, нууцалж архивлан үлдээсэн бүхнийг олон эх сурвалжаас олон хүн бичиж ярьж байгаа. Тэрээр хүүхэд байхаасаа л ярьсан, хийсэн бүхэн нь ИД ШИД мэт, ИЛБЭЧИНий үйл мэт, цаг хугацаатайгаа биелж байсныг өнгөрсөн, энэ зууны түүх нотолж баталсаар. Монгол хэл дээр орчуулсан ном ч бий. Хэн ч олон янзын эх сурвалжаас нь мэдээлэл авах боломжтой, би энэ бүхнийг энд дурьдамгүй ээ. ГОЛ НЬ:
2026.02.26-ны өдөр, ТОЛЬТ ТУСГАЛТ энэ өдөр юу болох нь вэ?
Би ТООН ЗУРХАЙЧ хүн болохоор надад ч энэ өдрийн ТОО-ҮЙЛ ЯВДАЛ сонирхолтой байна.
52 жилийн өмнө зөнч МЕССИНГ юу зөгнөв? Яг одоо,.. НЭГ сар 20 хоногийн дараа юу болох вэ? Яагаад монголчуудын нутаг болох БАЙГАЛ нуур, ШИВЭРТЭЙн\сибир\ нутаг яригдаад байна? Юун БӨӨГИЙН ЗАМ хэлэгдэв? Надад бас л сонин, танд ч сонирхолтой байх байлгүй дээ, ккк.
Мессингийн талаар машшш товчхон, тэрээр 1899 оны 9-р сарын 10-ны өдөр Польшийн Варшав-Гроецк тойрогт еврей гэр бүлд төрсөн, 75 насалжээ. Ядуу, хүнд амьдралын эрхээр хүүхэд байхдаа Герман руу гарч, замдаа вагонд, өөрийнхөө ер бусын онцгой чадварыг нээж, мэдэж авсан байдаг. Дэлхийн 2-р дайны талаарх түүний үг Гитлерт хүрч, түүнээс зугатан амь өрсөн, 1940 оны 11-р сарын хүйтэн шөнө ЗХУ-ын \ОРОС\ хилээр орж, СТАЛИНтай уулзах басхүү түмэн шалгалт, дэнс давааг туулсан гэдэг. \Урагдсан хүрэмтэй туранхай, ядарсан эр хилийн харуулуудад итгэл төрүүлээгүй учраас л байцаагдаж өчнөөн юм болсон аж\
“Би нөхөр Сталиныг харах ёстой. Зөвлөлт Холбоот Улсын ирээдүйн талаар түүнд хэлэх чухал зүйл байна. Жил хагасын дараа, 1941 оны 6-р сарын 22-ны өглөөний 4:00 цагт Герман ЗХУ руу довтлох болно гэж нөхөр Сталинд хэлээрэй" гэх мэтээр мэрийж хичээсний эцэст, 1940 оны 12-р сарын 17-ны өдөр Сталин Мессингийг Кремлийн өрөөндөө хүлээн авсан байдаг,.. дэлхийн түүхийг өөрчилсөн уулзалт болсон аж. "Нөхөр Сталин аа, би коммунист биш. Би Зөвлөлтийн дэглэмийг,.. ирээдүйг харж байна. Ирээдүйд дэлхийг бүхэлд нь сүйрүүлэх аюул заналхийлж буй хар тахлыг зөвхөн Зөвлөлт Холбоот Улс л зогсоож чадна,.. 1941 оны 6-р сарын 2, Ням гараг,.. өглөөний 4:00 цагт Брест, Киев, Севастополь, Одесса хотуудад анхны бөмбөг дэлбэрнэ. Немцүүд Москвад хүрнэ...” гэх мэт үг ярилцлага болжээ. .. ингэж л Мессинг ЗХУ-ын иргэн болсон байдаг. Энэ аймшигт дайны талаар бүгд л мэднэ шүү дээ.
1974 оны 11-р сарын 8-ны өдөр алдарт телепатч, зөн билэгтэн Вольф Григорьевич Мессинг 75 насандаа Леонид Ильч Брежневтэй Кремльд уулзсан нь өнөөгийн яригдаж буй зүйлийн ГОЛ СЭДЭВ, жинхэнэ ЗӨН нь байжээ. Мессинг ЗХУ-ын ирээдүйн 50 жилийн улс төрийн өнгө төрхийг тэр чигээр нь БОДИТОЙГООР, тэргүүлэх хүмүүсийн НЭР УС, ДҮРС ХЭЛБЭР, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДАГАВАРтай нь хэлж ярьсан нь өнөөдөр 100 хувь нотлогдон батлагджээ. \энэ бүхнийг энд бичимгүй ээ, маш том текст болно, гол зүйл рүүгээ оръё\
"Леонид Ильич, би тань дээр сүүлчийн хүсэлтэйгээр ирлээ. Би үүнийг баттай мэдэж байна. Би явахаасаа өмнө\үхэхээсээ\ харсан зүйлээ хэлэх ёстой. Энэ нь манай улсын ирээдүйтэй холбоотой юм. 50 жилийн дараа юу болохыг би харсан. 2026 онд Орос улс, зөвхөн манай улсын төдийгүй дэлхийн бүх хувь заяаг тодорхойлох сорилттой тулгарах болно...” гм... тэдний ярилцсан тэр бүх зүйлсийг Холбооны мэдээллийн сан хөмрөгт, нууц архивт нь хадгалжээ.
Мессингийн гаргаж ирсэн гурван дугтуй, улаан өнгийн лацаар битүүмжилсэн байв. “Эхний дугтуйг миний нас барснаас 10 жилийн дараа нээх ёстой. Хоёр дахийг нь 2001 онд, гурав дахийг нь 2025 онд Оросыг захирах хүнд хүлээлгэн өгөх ёстой. Тэр үүнийг 2025 оны 1-р сарын 26-нд нээх ёстой. Үүнээс яг нэг жил, нэг сарын дараа бидний бэлтгэх ёстой үйл явдал болно. 2026 оны 2-р сарын 26-нд Оросын хувь заяа шийдэгдэх болно" гэж Мессинг хэлжээ. Брежнев дугтуйг аваад хувийн сейфэндээ чандлан хадгалжээ.
"2026 онд юу болох вэ?" гэж Брежнев асуув.
Мессинг: "Би хүйтэн цэнхэр нүдтэй хүнийг харсан \Путин Владимир Владимирович\. Тэр дайн ба энх тайвны, өнгөрсөн ба ирээдүйн, үнэн ба худал хоёрын хооронд сонголт хийх болно. Хүн төрөлхтөн 2027 оныг харах эсэх нь түүний шийдвэрээс хамаарна" гээд хаалга руу чиглэн явсан боловч буцаж эргэн: "Леонид Ильич ээ, Юрий Владимировичийг анхааруул. Толгой дээрээ мэнгэтэй хүнээс болгоомжил. Тэр \Михаил Сергеевич Горбачёв\ маш их өөрчлөлт авчрах болно, гэхдээ үүний төлөөс аймшигтай байх болно." гэжээ. \Хэдэн сарын дараа, 1974 оны 11-р сарын 10-нд Вольф Мессинг нас барсан байна\
"2026 онд гурван хүч нэгдэх болно. Бүргэд, луу, баавгай. Гэхдээ сүүдэрт нуугдаж буй дөрөв дэх хүч гэж бас бий. Энэ нь дайны эмх замбараагүй байдалд дэлхий дээр өөрийн эрх мэдлийг тогтоохын тулд “тэднийг” бие биенийхээ эсрэг тавихыг оролдож байна” гэж Мессинг бас хэлжээ. "Энэ дөрөв дэх хүч хэн бэ?" гэж Брежнев асуухад, "Алт, мэдээлэл эзэмшдэг хүмүүс. Эх оронгүй ч улс орнуудыг захирдаг хүмүүс. Хэн ч нэрийг нь мэдэхгүй ч шийдвэр нь тэрбум тэрбум хүний хувь заяаг тодорхойлдог хүмүүс” гэж Мессинг хариулав.
"Оросыг захирах хүн санамсаргүй байдлаар засгийн эрхэнд гарахгүй, түүний зам Нева мөрний хотоос эхэлнэ. Тэрээр аюулгүй байдлын албанд алба хааж, дараа нь нэг хэсэг алга болж, гэнэтийн мөчид дахин гарч ирнэ. Түүний овгийн нэр замтай холбоотой байх болно” гэхэд Брежнев: "Дорогин уу? гэхэд “Үгүй" гэж Мессинг толгойгоо сэгсрэв. "Гэхдээ түүний овгийн нэр нь “зам нуух” бөгөөд, энэ зам Оросыг аугаа байдал руу эсвэл сүйрэл рүү хөтлөх болно. Гурав дахь сонголт байхгүй” гэв.
\Мессинг 1974 онд тэр үедээ үнэхээр хайхалтай мэт санагдсан зүйлсийн талаар ярьсан байдаг. "Хүмүүс жижиг гэрэлтдэг дэлгэц рүү харж, тэдгээрийн тусламжтайгаар гаригийн аль ч цэгтэй харилцдаг ертөнцийг би харж байна. Мэдээлэл бодож байснаас хурдан дамжуулагдаж, машинууд хүн шиг сэтгэж эхэлж байгааг би харж байна. Гэхдээ үүний зэрэгцээ би маш том аюулыг харж байна. Хүн төрөлхтөн өөрийн бүтээлийнхээ боол болно." гэжээ\
Энэ уулзалтийн Протокол-тэмдэглэлийн хамгийн нууцлаг хэсэг нь тодорхой огноотой холбоотой байсан юм. “2026 оны 2-р сарын 26. Энэ өдөр дэлхийг бүхэлд нь чичрүүлэх үйл явдал болно" гэж Мессинг хэлэв. "Би гал харж байна, гэхдээ энгийн гал биш. Би мянган нарнаас илүү гэгээтэй гэрлийг харж байна. Би хэдхэн секундын дотор үнс болж хувирах хотуудыг харж байна. Гэхдээ би өөр замыг бас харж байна. Энэ гал үхлийнх биш, хязгааргүй энергийн эх үүсвэр болдог зам юм” гэж Мессинг хэлэхэд, "Чи цөмийн дайны тухай яриад байна уу?" гэж Брежнев шулуухан асуухад, "Би сонголтын тухай, түүхийн салаа замын тухай ярьж байна. 2026 онд хүн төрөлхтөн эргэлт буцалтгүй нэг цэг рүү хүрнэ, нэг хүн сонголтоо хийх болно. Хүйтэн цэнхэр нүдтэй, зам нь Нева мөрний хотоос эхлэлтэй, тэр хүн”\Путин\ гэж Мессинг хариулжээ.
Мессингийн гэрээслэлд хачин жигтэй үгсийн бичвэр байжээ: "2026 оноос хойш намайг нас барагсдын дундаас хайх хэрэггүй. Хэрэв хүн төрөлхтөн зөв сонголт хийвэл ертөнцийн хил хязгаар нимгэрч, дараа нь нас барсан хүмүүс үлдсэн хүмүүстээ туслах боломжтой болно."
2026 оны 2-р сарын 26-нд болох зүйлийн сэжүүр нь юу вэ? Хариулт нь одоогоор ганц хүний гарт байгаа гурав дахь дугтуйнд оршино. 2025 оны 1-р сард гурав дахь дугтуйг нээхэд Холбооны аюулгүй байдлын алба, Шинжлэх ухааны академи, Дорно дахины судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн баг Мессингийнн бичвэрүүдийг тайлахын тулд цаг наргүй ажилласан байна. Асуудал нь зөнч маань 1930-аад онд боловсруулсан бэлгэдэл, зүйрлэл, зүйрлэлийн нарийн төвөгтэй системийг ашигласан явдалд байлаа. Код тайлах багийг удирдсан криптографийн профессор Игорь Владимирович Морозов хожим нь: "Мессинг орос, польш, идиш, латин хэлний холимог хэлбэрээр бичжээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь байсан юм" хэмээн дурссан байдаг.
Мессингийн гэрээслэл дэх гурван үг бүрийн нэг нь давхар утгатай байсан бөгөөд, долоо дахь үг бүр Каббалист\ТООН ЗУРХАЙН\ уламжлалыг илэрхийлсэн байв. Үсэг бүр тоон утгыг илэрхийлж, тоон кодуудыг ашигласан байлаа. Шифрийн түлхүүрийг нээсэн анхны нээлт нь “2026 оны 2-р сарын 26-ны өдөр“ болсон юм. Тоонд хөрвүүлбэл 2626 гэсэн тоог зүүнээс баруун тийш, баруунаас зүүн тийш ижил уншдаг полиндром үүснэ. Мессинг энэ огноог цаг хугацааны толь, өнгөрсөн ба ирээдүй нийлэх цэг гэж нэрлэжээ. Энэ бол түүний илгээлтийн эхний хэсгээс л тайлагдсан зүйл. “Бүргэд өдөө алдана, луу мянган жилийн нойрноосоо сэрнэ, харин баавгай алх ба дөшний дунд байх болно. Тэр мөчид сүүдрээс алтан утас барьсан дөрөв дэх тоглогч гарч ирнэ” гэжээ.
Мэргэжилтнүүд үүнийг дараах байдлаар тайлбарлахдаа: бүргэд нь дотоод хямралыг туулж буй АНУ-ыг, луу нь түүхэн хүчээ эргүүлэн авсан Хятадыг, баавгай нь Оросыг төлөөлнө. Дөрөв дэх тоглогч нь хямралыг өөрсдийн давуу тал болгон ашиглахыг оролдох үндэстэн дамнасан корпорациуд болон санхүүгийн элитүүд юм гэв.
Мессинг: Би түүнийг \Путин\том танхимд харж байна. 2026 оны 2-р сар. Ширээн дээр гурван хавтас байна. Нэг нь дайн, нөгөө нь бууж өгөлт, гурав дахь нь хайхалтай нэг зүйл байна. Мессинг зөвхөн гурав дахь хавтсыг сонгох санал өгсөн юм. Энэ бол түүхэнд өмнө нь хэзээ ч харж байгаагүй том төлөвлөгөө. Үл нийцэх мэт санагдах зүйлийг нэгтгэх, шинжлэх ухаан ба оюун санааны нэгдэл. Дорнод ба Баруун, уламжлал ба дэвшил. Гэхдээ энэ нь эр зориг, бүх зүйлээ золиослох хүсэл эрмэлзлийг шаарддана гэжээ.
Ер нь Мессинг Путины засаглалын үеийн том том үйл явдлуудыг хайхалтай нарийвчлалтайгаар урьдчилан харсан байв. 2002 оны хар аравдугаар сар, Дубровкагийн террорист халдлага, Кавказ, Беслан дахь хүүхдүүдийн цус урсгах аюул, наймдугаар сард болсон таван өдрийн дайн, 2008 онд Гүржтэй хийсэн мөргөлдөөн хэлэгдсэн байлаа. Хамгийн том таамаглал бол ХОЙГ \Крым\буцаж ирэх тухай байв. Өмнөд нутагт өвөл ялалт байгуулах жил хойг гэртээ эргэн ирнэ. Энэ нь цусгүй байх боловч үр дагавар нь цуст байх болно... бүгд болсон, нотлогдсон үйл явц.
Мессингийн ЗӨНг бичсэн дээрх гурван хавтсанд 2026 оны 2-р сарын 26-ны гурван хувилбарыг нарийвчлан тодорхойлсон байв:
ЭХНИЙ ХУВИЛБАР бол галын зам. Хэрэв энэ замыг сонговол орон нутгийн мөргөлдөөн эхэлнэ. Хил дээрх өдөөн хатгалга, унасан онгоц, живсэн хөлөг онгоц. Шалтаг зөндөөн олдоно. НАТО цэргүүдээ илгээнэ. Орос улс тактикийн цөмийн зэвсгээр хариу үйлдэл үзүүлнэ. 72 цагийн дараа бүрэн хэмжээний цохилтын солилцоо эхэлнэ. Хотууд үнс нурам болно. Хүн төрөлхтний гуравны нэгээс илүү нь амьд үлдэхгүй.
ХОЁР ДАХЬ ХУВИЛБАР бол мөсний зам. Энхийн гэрээний нэрийн дор бууж өгөх. Орос улс тусгаар тогтнолынхоо төрхийг хадгалах боловч үнэндээ протекторат улс болно. Нөөц шавхагдана. Хүн ам 20 жилийн дотор 50 сая болж буурна. Зууны төгсгөлд Орос хэл ч алга болно, шинэ эздийн боол болсноор хүн төрөлхтөн цөмийн дайнаас зайлсхийнэ.
ГУРАВ ДАХЬ ХУВИЛБАР бол оддод хүрэх зам юм. Энэ бол хамгийн онцгой боловч хамгийн хэцүү хүнд зам. Орос улс дэлхийд шинэ хөгжлийн загварыг санал болгоно, капитализм ч биш, социализм ч биш, харин гуравдагч зүйл: шинжлэх ухаан ба оюун санааны нэгдэл, технологи ба уламжлалын нэгдэл. Дэлхийн шилдэг оюун ухаантнууд тэсрэлт-нээлтийн технологи дээр ажиллах боломжтой олон улсын төв байгуулагдана. 2030 он гэхэд хүн төрөлхтөн хөгшрөлтийг даван туулна, 2040 он гэхэд термо-цөмийн нэгдлийг эзэмшиж, 2050 он гэхэд оддод хүрэх болно.
Гэхдээ гурав дахь хувилбар биелэхийн тулд хэд хэдэн нөхцөл хангагдсан байх ёстой гэж Массинг анхааруулжээ:
Нэгдүгээрт, дэлхийг эзлэх хүсэл эрмэлзлээс татгалзах. Орос улс эзэнт гүрэн биш, харин шинэ ертөнцийн оюун санааны төв болох ёстой.
Хоёрдугаарт, ахан дүүсийн улстай эвлэрэх. Үүнгүйгээр оддод хүрэх зам хаагдана.
Гуравдугаарт, гэнэтийн түнштэй холбоо тогтоох. Одоогийн найз биш, харин одоогийн дайсан хамгийн чухал холбоотонтой.
Дөрөвдүгээрт, бүх зүйлийг өөрчлөх технологи. \Үүнийг аль хэдийн нууц лабораторид боловсруулж байна. 2026 оны 2-р сар гэхэд бэлэн болно гэж тайлбарласан бна\ Энэ технологи гэж юу вэ? Мессинг нэг сэжүүр өгчээ. Энэ бол зэвсэг биш, гэхдээ зэвсэг болж болох юм. Энэ бол эмчилгээ биш, гэхдээ олон өвчнийг анагаах болно. Энэ бол машин биш, гэхдээ энэ нь орон зай, цаг хугацааны талаарх бидний ойлголтыг өөрчлөх болно. Энэ бол хүмүүсийн Бурхан гэж нэрлэдэг, эрдэмтэд нэгдсэн талбар гэж нэрлэдэг зүйлийн түлхүүр юм.
Тавдугаарт, 2026 он, аугаа эргэлтийн жил. Мессинг сонгодог утгаараа зурхайч биш байсан ч түүний таамаглалууд тэнгэрийн үзэгдлийн талаарх лавлагаагаар дүүрэн байдаг. Хайхалтай нь, эдгээр нь бүгд одон орны тооцооллоор батлагддаг.
2026 оны 2-р сарын 26-ны өдөр маш ховор үзэгдэл тохиолдоно. Таван гаригийн нэгдэл-Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гаригс Хумхын ордонд уулзалдана. Энэ нь 2000 жилд нэг удаа тохиолддог үзэгдэл. Одон орон судлаачид ч баталж байна.
2026 оны 2-р сарын 26-ны өдөр Сар нь Сибирийн оршин суугчдын хувьд Нарыг халхална, Нарны хагас хиртэлт болно. Сүүдэр нь Новосибирскээс Красноярскаар дамжин Якутск хүртэл өнгөрнө. Энэ бол хүчний зам, ЭРТНИЙ БӨӨГИЙН ЗАМ юм. Тэнд чухал онцгой үзэгдэл тохиолдоно.
Мессинг тэнгэрийн үйл явцыг дэлхийн үйл явдлуудтай холбодгоороо маш онцгой ЗӨНЧ байлаа. Энэхүү Сарны СҮҮДЭР нь ариун Байгаль нуурт хүрч, тэнд ертөнцийн портал нээгдэх нь ээ. Бие махбодийн биш, харин эрчим энергийн онцгой үзэгдэл болно. Хэдэн цагийн турш ертөнц хоорондох хил хязгаар нимгэрч, бэлэн болсон хүмүүс бодит байдлын жинхэнэ мөн чанарыг харах боломжтой болно гэв.
Сонирхолтой нь, бусад зөнчид ч 2026 оны эргэлтийн цэгийг онцолсон гэдэг.
Ванга хэлэхдээ: "Найм гэсэн тоо хоёр удаа ирэхэд дэлхий үүрд өөрчлөгдөнө." 2026.02.26 энэ тоонуудыг нэмбэл НАЙМ хоёр удаа давтагдана \2+6\.
Нострадамус: "Гаригийн агуу тэгшитгэлийн жилд бүргэд өд сөдөө алдаж, баавгай ичээнээс сэрэх үед зүүн зүгт шинэ нар мандах болно" гэж бичжээ.
Эдгар Кейс: "Оросоос дэлхийн найдвар ирэх болно, коммунизм эсвэл большевизмаас биш, харин чөлөөт Оросоос. Хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө амьдрах болно" гэжээ.
Вольф Мессингийн зөгнөлийн хамгийн нууцлаг хэсэг нь хүн төрөлхтний оюун санааны хувьсалтай тун холбоотой. 2026 оноос өмнө СЭРЭЛТИЙН ҮЕ эхэлнэ. Хүмүүс өмнө нь анзаарч байгаагүй зүйлсээ харж эхэлнэ. Худал зүйл илэрхий болж, үнэн тунгалаг болно. Өргөн тархсан сэтгэл гутрал, түгшүүр нэмэгдэж байгаа ч үүний зэрэгцээ нууцлаг дадал зуршил, баясИлГалын техник, оршихуйн гүн утгыг хайх сонирхол нэмэгдэнэ.
Мессинг үүнийг хүн төрөлхтөн ухамсартаа квант үсрэлт хийж байгаатай холбон тайлбарлажээ. Ертөнцийн хуучин үзэл бодол шинэ ертөнцөд замаа тавьж өгөх ёстой. Энэ үйл явц нь өвдөлттэй байх бөгөөд хүн бүр үүнийг даван туулж чадахгүй. Гэсэн ч амжилттай хувирсан хүмүүс өмнө нь зөвхөн мөрөөдөж байсан чадваруудаа олж авах болно. Телепати нь түгээмэл болно. Хүмүүс бие биенийхээ бодлыг уншиж сурч, худал ярих боломжгүй болно. Ирээдүйг урьдчилан таамаглах нь цөөн хэдэн хүний давуу тал байхаа болино. Хүн бүр ирээдүйн өдрүүдийг, бүр долоо хоногуудаар ч харж чадна. Бодлын хүчээр эдгээх нь олон эмийг орлох болно.
Тиймээс л 2-р сарын 26-ны өдөр хийх сонголт маш чухал юм. Энэ нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиглэлийг тодорхойлох болно.
Мессинг өөрийн ЗӨНдөө 2026 оны 2-р сарын 26-ны өдөр гурав дахь зам болох ОДДЫН ЗАМЫГ СОНГОВОЛ юу болохыг нарийвчлан дүрсэлсэн байжээ. Тэрээр Оросын удирдагч Сибирьт, Байгаль нуурын эрэг дээр Олон улсын нээлтийн технологийн төвийг байгуулснаа зарлаж, хэвлэлийн бага хурал хийнэ. Улс төрийн ялгаанаас үл хамааран дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтдийг хүн төрөлхтний дэлхийн асуудлыг шийдвэрлэхийн тулд төвд урина. Зарласан технологи нь термоцөмий нэгдэлд суурилсан биш, харин КВАНТ ВАКУУМЫН ЭНЕРГИЙГ АШИГЛАХ ХЯЗГААРГҮЙ ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР байх болно. Патентыг бүх хүн төрөлхтөнд үнэ төлбөргүй олгоно гэжээ.
2026 оны 2-р сарын 25-26-ны шөнө гэнэтийн зүйл тохиолдох болно. Тэнгэрээс биш, харин газар доороос. Эртний хүч сэрэх болно. Тектоник хавтангууд нийлсэн Байгаль нуур дээр ан цав үүснэ. Газар хөдлөлт биш, харин ан цав, өөр бодит байдалд орно. Тэндээс өмнө нь хэзээ ч харж байгаагүй гэрэл гарч ирнэ. Энэ гэрлийг харсан хүмүүс үүрд өөрчлөгдөх болно. Тэдний ухамсар тэлнэ, тэд бодит байдлын жинхэнэ мөн чанарыг харах болно.
Хоёр дахь технологи нь хөгшрөлтийн эсрэг эмчилгээ бөгөөд хөгшрөлтийн үйл явцыг 10 дахин удаашруулж, оюун санааны тодорхой байдал, бие махбодийн эрүүл мэндийг хадгалахын зэрэгцээ хүмүүсийг 300-400 жил амьдрах боломжийг олгоно.
Гурав дахь технологи нь ухамсарыг дуурайлган хийх чадвартай квант компьютер, энэ нь оюун ухаан, сүнс, амьдралын мөн чанарыг ойлгох замыг нээх болно.
Мөн Мессинг бэрхшээлүүдийн талаар ч анхааруулсан байна.
Шилжилт нь амаргүй, зовлонтой хүнд байх болно. Сэтгэл гутрал, амиа хорлолт, өнгөрсөн үеийг эргүүлэн авах оролдлого ч их байна. Энэ бүхэн хүн төрөлхтөнд шинэ бодит байдалд сэтгэл зүйн хувьд дасан зохицохын тулд асар их хүчин чармайлт шаардах болно.
2030 он гэхэд шинэ соёл иргэншил бий болно. Барууны ч биш, Дорнын ч биш, эрх мэдэл, үзэл суртлаар биш, харин гаригсийн, нийтлэг зорилгот, оддод хүрэх гарцаар нэгдэх иргэншил юм.
Мессинг, хэрвээ дайныг сонговол сөрөг нөхцөл байдал үүсэхийг бас доорх байдлаар дүрсэлжээ:
“2-р сарын 25-26-ны шөнө баруун хил дээр өдөөн хатгалга болно, хуурамч далбаан дор хэсэг бүлэг хорлон сүйтгэгчид Оросын цэргийн бааз руу дайрна. НАТО-гийн баазуудад урьдчилан сэргийлэх цохилт өгөхийг тушаана. Хохирогчид их байна. Нэг цагийн дараа Калининград руу хариу цохилт өгөх болно. Хэдэн арван мянган хүний амь үрэгдэнэ. НАТО 5 дугаар зүйлийг хэрэгжүүлнэ. 2-р сарын 26-ны орой гэхэд бүрэн хэмжээний цөмийн солилцоо явагдаж байна. Москва, Вашингтон, Лондон, Парис хотууд балгас болно. Цахилгаан соронзон импульс бүх электрон төхөөрөмжийг идэвхгүй болгоно. Соёл иргэншил Дундад зууны үе рүү эргэн орно.
Гэхдээ хамгийн муу зүйл бол цөмийн өвөл. Үнс, утаа олон жилийн турш нарыг хаах болно. Температур 20°C-аар буурна. Ургац устана. Өлсгөлөн эхэлнэ. 7 тэрбум хүнээс 500 саяас илүүгүй нь амьд үлдэнэ. Орос улс хэдэн арван вант улс болж задарна. Америк дайсагнагч штатууд болж хувирна. Хятад улс иргэний дайнд живнэ. Европ отог омгийн зохион байгуулалтад эргэн орно. Технологи алдагдаж, мэдлэг мартагдана. Шинэ, харанхуй эрин зуунууд олон зууны турш үргэлжилнэ” гэжээ.
Гурав дахь дугтуйны төгсгөлд Мессинг эрх баригчдад биш, харин энгийн хүмүүст хандаж хувийн захидал үлдээсэн байна.
“Эрхэм хүндэт эх орон нэгтнүүд ээ, та эдгээр мөрүүдийг уншихад би нас бараад хагас зуун жил болсон байна.
2026 оны 2-р сарын 26-ны өдөр зөвхөн Орос улсын төдийгүй бүх хүн төрөлхтний хувь тавилан шийдэгдэх өдөр байх болно. Нэг хүн сонголт хийх боловч үр дүн нь хүн бүрт нөлөөлнө.
Би бүх боломжит ирээдүйг харсан, дайны галыг ч, боолчлолын мөсийг ч харсан, гэхдээ хүн төрөлхтөн эцэст нь төлөвшвөөс одод рүү тэмүүлэх шинэ эриний гэрлийг ч би бас харсан. Аль замыг сонгох вэ?
Таны бодол санаа, мэдрэмж, залбирал нь таны сонголтод нөлөөлдөг энергийн талбарыг бий болгодог. Хэрэв та илүү сайн ирээдүйд итгэж, бүх зүрх сэтгэлээрээ хүсч байвал энэ нь боломжтой. Өөрчлөлтөөс бүү ай. Тийм ээ, хуучин ертөнц мөхөж байна, гэхдээ энэ бол төгсгөл биш. Энэ бол эхлэл. Хуучин зүйл алга болтол шинэ хүн төрөлхтөн гарч ирж чадахгүй.
Орос улсыг санамсаргүй байдлаар сонгоогүй. Хувьсгал, дайн, дарангуйлал, задрал, дахин төрөлтийг туулсан улс орон нээлт хийхэд шаардлагатай оюун санааны туршлагыг хуримтлуулсан байдаг юм.
Гэхдээ ирээдүй урьдчилан тодорхойлогдоогүй гэдгийг санаарай. Би сонголт, боломж, магадлалыг харж байна. Эцсийн сонголт бол таных. Айдас, үзэн ядалтад бүү бууж өг. Тэд бол дайныг хүсэгчдийн зэвсэг юм. Аль ч талаас ирсэн суртал ухуулгад бүү итгэ. Үнэнийг өөрөө л эрэлхийл. Бие биедээ тусал. Эв нэгдэлд хүч чадал бий. Хамгийн чухал нь 2026 оны 2-р сарын 25-26-ны шөнө хаана ч байсан залбир. Та ямар ч Бурханд эсвэл ямар ч хүчинд итгэдэг, үйлчилдэг бай, хамаагүй, хамгийн чухал нь энх тайван, сайн сайхны төлөөх чин сэтгэлийн хүсэл юм. Энэхүү хамтын залбирал нь гэрэл рүү чиглүүлэх хүч болж чадна. Би танд итгэдэг, би Орост итгэдэг, би хүн төрөлхтөнд итгэдэг. Вольф Мессинг” гэжээ.
Хүн юу хийх ёстой вэ?
Мессингийн зөн, таамаглалууд нь энгийн хүмүүст тодорхой зөвлөмжүүдийг өгчээ:
Нэгдүгээрт, дайны айдсаас болж биш, харин тогтворгүй цаг үед ухаалаг урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон дор хаяж гурван сарын турш хэрэглэх хоол хүнс, ус нөөцлөх хэрэгтэй.
Хоёрдугаарт, өдөрт дор хаяж хэдэн цаг электрон төхөөрөмжгүйгээр амьдарч сур. Цаасан ном уншиж, биечлэн харилцаж, байгальд зугаал. Энэ нь таныг технологийн ертөнцөд гарч болзошгүй тасалдалд бэлтгэх болно.
Гуравдугаарт, гэр бүл, хөршүүдтэйгээ дахин холбогд. Чухал мөчид тусламж засгийн газраас биш, харин хайртай хүмүүсээс ирэх болно.
Дөрөвдүгээрт, өөр эрчим хүчний эх үүсвэр, амьд үлдэх аргуудыг судлаарай, ямар ч нөхцөлд хэрэг болох ашигтай ур чадвар байх болно.
Тавдугаарт, зөн совингоо хөгжүүлж, баясилгал хийж, дотоод дуу хоолойгоо сонсоорой. Мессинг хүн бүр урьдчилан харах, мэдрэх авьяастай, тэд зүгээр л үүнийг хэрхэн ашиглахаа мэддэггүй юм гэж хэлжээ.
Зургаадугаарт, нэг валютаар мөнгийг хуримтлуулж болохгүй. Хөрөнгө оруулалтаа рубль, юань, алт, үл хөдлөх хөрөнгөд төрөлжүүлэн төвлөрүүл. Гэхдээ жинхэнэ баялаг мэдлэг, ур чадварт оршдог гэдгийг санаарай.
Долоодугаарт, хүүхдүүддээ шүүмжлэлт сэтгэлгээг заа. Тэд үнэнийг худлаас, баримтыг үзэл бодлоос, бодит байдлыг хуурмаг зүйлээс ялгаж чаддаг байх ёстой.
Наймдугаарт, тайван бай. Айдас бол хамгийн муу зөвлөгч. 2026 оны 2-р сарын 26-нд юу ч тохиолдсон бай, нэр төртэйгөөр хүлээн аваарай.
Есдүгээрт, хамгийн сайн зүйлд итгээрэй, гэхдээ хамгийн муу зүйлд бэлдээрэй. Гэнэн зангүйгээр өөдрөг үзэлд, гутранги үзэлгүйгээр реализмд найд.
Аравдугаарт, та нөхцөл байдлын хохирогч биш, харин хувь тавилангийнхаа бүтээгч гэдгээ санаарай. Хүн хамгийн харанхуй цаг үед ч болж буй зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгох боломжтой.
Маш олон зүйлээс товчлон дээрхийг та бүхэндээ хүргэлээ. \Гэхдээ А4-өөр 5 нүүр болчихлоо, хүмүүс унших л байх, миний хувьд үүнийг орчуулж бичих гэж бүтэн 10 цаг л боллоо\.
Энэ үйл явдал, үзэгдэл болоход богинохон хугацаа үлдсэн байна. Хамтдаа харцгаая, бараг л Байгал нуур руу явмаар санагдсан шүү үү, кк.
Мэдээж ДАЛД ЧАДВАРТАН, ЗӨНЧ, ЗӨН БИЛЭГТЭНий тухайд юм хойно, хөх монголчуудад маш сонирхолтой байж таараа.
Таны бодол ямар байна? Сэтгэгдэл үлдээгээрэй✍️, лайк дарвал баярлах л болно👍. Шэйрлэнэ биз.
ИТГЭХ ЭСЭХ НЬ ТАНЫ Л АСУУДАЛ.
GiigEl Naran zurkhaich 🙋🏻♀️