ПРО БОНО ХОРОО

ПРО БОНО ХОРОО Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ПРО БОНО ХОРОО, Legal Service, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Г. Чагдаржавын гудамж 32/2, "Сав плаза", 18-1804, 17-1702 тоот, Ulaanbaatar.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны эл хороо нь нийтийн тусын тулд нийгмийн зорилтот бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ хөлсгүйгээр төлөөлөн хамгаалах, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа эрхэлнэ.

24/06/2026
ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭМонголын Өмгөөлөгчдийн холбоонд ирүүлсэн иргэн С.Номынбаясгалангийн хүсэлтээр нийтий...
24/06/2026

ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦЭЭГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

Монголын Өмгөөлөгчдийн холбоонд ирүүлсэн иргэн С.Номынбаясгалангийн хүсэлтээр нийтийн тусын тулд гүйцэтгэх цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тус хорооны гишүүн, өмгөөлөгч О.Билгүүнийг томилсон билээ.

Харин өнөөдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэдээс гаргасан:

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан "зохиогчийн эрх", "иргэний хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах эрх", "бүтээлийнхээ үр шимийг хүртэх эрх"-ийг тус тус зөрчсөн гэж үзэж, тус заалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна /5.2, 7.2, 16.3, 16.8/.

Энэхүү заалт нь зохиогч, өмчлөгч, өвлөгч, өвлүүлэгч иргэн бүрийн үндсэн эрхийг хөндсөн асуудал байсан бөгөөд мэдээлэл гаргасан иргэд болон өмгөөлөгч О.Билгүүн нартаа халуун баяр хүргэе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

22/06/2026

ТАЛАРХАЛ

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сурагчдад зөв хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, сэтгэл зүй болон хууль, эрх зүйн мэдлэг, ойлголт өгөх зорилгоор гишүүн, өмгөөлөгчдийн сайн дурын оролцоотойгоор “Өмгөөлье-Хамгаалъя” нөлөөллийн аяныг орон даяар зохион байгуулсан.

Тус аяныг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж 1,500,000 төгрөгийн санхүүгийн хандив өргөсөн Монголын Өмгөөлөгчпийн Холбооны гишүүн, өмгөөлөгч, “Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Тэргүүн О.Билгүүн” Танд болон танай хорооны хамт олонд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.🤝

#МонголынӨмгөөлөгчдийнХолбоо

 Яруу найраг сонирхогч гишүүн, өмгөөлөгчид, өмгөөлөгчийн туслахуудын уран сэтгэмж, авьяас чадварыг нээн илрүүлэх, илтгэх...
19/06/2026



Яруу найраг сонирхогч гишүүн, өмгөөлөгчид, өмгөөлөгчийн туслахуудын уран сэтгэмж, авьяас чадварыг нээн илрүүлэх, илтгэх болон уран илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, хамтын уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор "ӨМГӨӨЛӨГЧИЙН АЛТАН ҮЗЭГ" яруу найргийн тэмцээнийг анх удаа /2026.06.17/ амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 12 өмгөөлөгч, 3 өмгөөлөгчийн туслах, нийт 15 хүн оролцсон бөгөөд орон нутгаас 2 өмгөөлөгч зорьж ирж, 3 өмгөөлөгч шүлгээ илгээж өрсөлдлөө.

Тэмцээн 2 үе шаттай явагдаж, хоёрдугаар шатанд 8 оролцогч шалгарсан бөгөөд 8 өөр сэдвээс сугалж, тухайн сэдвийн хүрээнд 10 минутын хугацаанд шүлгээ зохион бичих даалгавар биелүүлсэн.

Тэмцээний шүүгчээр хорооны тэргүүн О.Билгүүн, УЗ-ийн гишүүн М.Дорждэрэм, зочин шүүгчээр 2023 оны Болор цомын эзэн, яруу найрагч С.Начин нар оролцлоо.

🏆Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр:
1️⃣Тэргүүн байр, “Шилдгийн шилдэг оролцогч” цомын эзнээр өмгөөлөгч Л.Эрдэнэхүү;
2️⃣Дэд байранд өмгөөлөгч С.Шинэсар;
3️⃣Гутгаар байранд өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн.

🏆Өмгөөлөгчийн туслахын төрөлд:
1️⃣Тэргүүн байранд Л.Лхагвахүү өмгөөлөгчийн туслах Б.Мөнгөнзаяа тус тус шалгарлаа.

Яруу найргийг эрхэмлэн дээдэлж, уран сэтгэмж, авьяас билгээ сорин өрсөлдсөн нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.👏🏻👏🏻👏🏻🥳🥳

Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд үзэгчээр ирсэн өмгөөлөгчид сэтгэл өндөр байж, дараагийн уралдаанд оролцохоо илэрхийлж байлаа.

#МонголынӨмгөөлөгчдийнХолбоо

ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН 06/17-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАӨмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноо...
03/06/2026

ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН 06/17-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос “Өмгөөлөгчийн алтан үзэг” яруу найргийн тэмцээнийг шүлэг, яруу найраг сонирхогч гишүүн, өмгөөлөгчид, өмгөөлөгчийн туслахуудын дунд уран сэтгэмж, эх хэлний баялаг хэрэглээ, яруу найргийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, илтгэх болон уран илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, өмгөөлөгчийн ёс зүй, оюуны үнэт зүйлсийг түгээн дэргэрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор зохион байгуулах гэж байна.

Тэмцээний үеэр зочин шүүгч, яруу найрагч С.Начин өөрийн зохиосон шүлгүүдээс уншиж сонирхуулах юм.

📍Оролцогчдын шүлгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны албан ёсны [email protected] цахим хаягаар 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч, бүртгэнэ.📝

📍Тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагт зохион байгуулагдах бөгөөд хаяг, байршлыг 06 дугаар сарын 15-ны өдөр утсаар болон цахимаар мэдэгдэнэ.

📍Хаана: “CASA ROSSA лоунж”-д /Байршил: Циркээс урагшаа, Сант сургуулийн урд, urbanek center2-ийн баруун хаалга/ зохион байгуулагдана. .

➡️Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSef.../viewform...

Холбогдох бусад мэдээллийг 70126861-3, 89902460 дугаараас авна уу.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

31/05/2026

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ МИЙМДЭЖ БОЛОХ УУ?

31/05/2026

ИРГЭД ШҮҮМЖЛЭХ ЭРХТЭЙ ЮУ?

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Про боно хорооноос бэлтгэн хүргэж буй "Өмгөөлөгчийн өрөө" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор тус хорооны УЗ-ийн гишүүн, өмгөөлөгч Т.Сумъяабазар оролцлоо.

Тус дугаарт "Худал мэдээлэл тараах" гэмт хэргийн зохицуулалт, хүчингүй болсон шалтгаан нөхцөл, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, мөн нэр төр, алдар хүндээ хамгаалуулах" талаар ярилцлаа.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр:
https://www.facebook.com/share/v/1BQGmvXbdi/?mibextid=wwXIfr

31/05/2026

ИРГЭД ТӨРИЙГ ШҮҮМЖЛЭХ ЭРХТЭЙ ЮУ?

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Про боно хорооноос бэлтгэн хүргэж буй "Өмгөөлөгчийн өрөө" нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор тус хорооны УЗ-ийн гишүүн, өмгөөлөгч Т.Сумъяабазар оролцлоо.

Тус дугаарт "Худал мэдээлэл тараах" гэмт хэргийн зохицуулалт, хүчингүй болсон шалтгаан нөхцөл, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, мөн нэр төр, алдар хүндээ хамгаалуулах" талаар ярилцлаа.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр:
https://www.facebook.com/share/v/1BQGmvXbdi/?mibextid=wwXIfr

22/05/2026

ТОХИРОЛЦСОН БАЙСАН Ч БҮХ НАСААР ХОРИХ ЯЛТАЙ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Про боно хорооноос бэлтгэн хүргэж буй “Өмгөөлөгчийн өрөө” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор тус хорооны УЗ-ийн гишүүн, өмгөөлөгч Б.Түвшинтөгс оролцлоо.

Тус дугаарт “Хүчиндэх гэмт хэрэгт холбогдох тохиолдол, урьдчилан сэргийлэх арга зам”-н талаар ярилцлаа.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр:
https://fb.watch/H2_CW5c5-l/

22/05/2026

ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос “Өмгөөлөгчийн алтан үзэг” яруу найргийн тэмцээнийг шүлэг, яруу найраг сонирхогч гишүүн, өмгөөлөгчид, өмгөөлөгчийн туслахуудын уран сэтгэмж, эх хэлний баялаг хэрэглээ, яруу найргийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, илтгэх болон уран илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, өмгөөлөгчийн ёс зүй, оюуны үнэт зүйлсийг түгээн дэргэрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор зохион байгуулах гэж байна.

✅Оролцогчдын шүлгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны албан ёсны [email protected] мэйл хаягаар 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч, бүртгэнэ.📝

✅Тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагт зохион байгуулагдах бөгөөд хаяг, байршлыг 06 дугаар сарын 15-нд утсаар болон и-мэйлээр мэдэгдэнэ.

➡️Оролцогчдын хураамж: 50,000 /тавин мянга/ төгрөг.
➡️Үзэгчийн тасалбар: 15,000 /арван таван мянга/ төгрөг.
Оролцогчдын хураамж болон үзэгчийн тасалбарыг “Худалдаа хөгжлийн банкны 640004000 432116832 Бямбахишиг” дансанд хүлээж авах бөгөөд утга хэсэгт-Өмгөөлөгчийн нэгдсэн бүртгэлийн дугаар, өмгөөлөгчийн туслахын үнэмлэхийн дугаарыг бичих.

➡️Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSef-ZAxZjFQMkZd7eduwvWHS04KDZVO-L4QiLsXbIOgKHxleA/viewform?usp=dialog

Холбогдох бусад мэдээллийг 70126861-3 дугаараас авна уу.

ПРО БОНО ХОРОО

Address

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Г. Чагдаржавын гудамж 32/2, "Сав плаза", 18-1804, 17-1702 тоот
Ulaanbaatar
15120

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ПРО БОНО ХОРОО posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category