Өмгөөлөгч С.Мөнхцэцэг

Өмгөөлөгч С.Мөнхцэцэг ADVOCATE S.Munkhtsetseg

"Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангаргалъя. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ". Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1.

06/12/2025
03/12/2025
Хар, саарал жагсаалт 2025 оны 10 дугаар сарын байдлаар
22/11/2025

Хар, саарал жагсаалт 2025 оны 10 дугаар сарын байдлаар

17/10/2025

Celebrating my 12th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан 07 дугаар дү...
16/10/2025

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан 07 дугаар дүгнэлт”
:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... баривчлах, хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. ...", мөн зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "... энэ зүйлийн ... 1.5, ...-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна." гэж, 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийг цагдан хорьсон хугацаа нь энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хугацаанд хамаарахгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

12/09/2025

🌏 Яагаад Азийн Про Боно Чуулга уулзалтад оролцох ёстой вэ?

2025 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй Азийн Про Боно Чуулга нь хуульч, өмгөөлөгчдөөс гадна нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлыг дэмжих сонирхолтой мэргэжилтнүүдэд зориулагдсан чуулга уулзалт билээ.

📌 Чуулганы онцлох ач холбогдол:
1. Азийн 30 гаруй орны шилдэг хуульчид цугларна – Өмнө нь Бангкок, Манила, Жакарта зэрэг хотуудад болж байсан энэ чуулганаар бүс нутгийн туршлага, шилдэг кейс, нийгмийн эрх зүйн үйлчилгээний шинэ аргачлалыг судлах боломжтой.

2. Монголд анх удаа зохион байгуулагдаж буй түүхэн үйл явдал – Манай улсын хуульчид олон улсын түвшинд өөрсдийн туршлагаа хуваалцах, гадаадын хуульчидтай ярилцан, туршлага солилцох боломж нээгдэж байна.

3. 2023 оны судалгаагаар Азийн улс орнуудад хуульчдын 65 хувь нь жилд дор хаяж 20+ цагийг про боно үйлчилгээнд зарцуулдаг бол Монголд энэ соёл хангалттай түгээмэл биш юм. Харин тус чуулга уулзалтаар дамжуулан бид энэ чиг хандлагыг нутагшуулах, хуульчдын нийгмийн хариуцлагыг олон улсын түвшинд нийцүүлэх боломжийг олгох явдал юм.

4. Салбарын чухал сэдвүүдийг хөндөнө. Шударга шүүхийн хүртээмж, хүний эрхийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрх зүйн зохицуулалт, шинэ үеийн хуульчдын манлайлал зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

5. Сүлжээ, хамтын ажиллагааны боломж нэмэгдэнэ. Чуулганд оролцсоноор та зөвхөн мэдлэгээ тэлээд зогсохгүй, Азийн 30 орны хууль зүйн байгууллага, олон улсын байгууллагууд, хуулийн фирмтэй холбогдож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой.

🧑🏻‍⚖️ Яагаад та оролцох ёстой вэ?
1. Монголын хуульчид олон улсын түвшинд туршлага солилцох боломжтой.
2. Монголын хууль зүйн салбар, нэр хүндийг өсгөх алхам болно.
3. Өөрийн мэргэжлийн ур чадвараа өргөжүүлж, нийгэмд эерэг хувь нэмэр оруулах хамгийн зөв цаг үе тохиож байна.

👉 Энэ бол энгийн уулзалт биш, харин Монголд анх удаа зохион байгуулагдах түүхэн үйл явдал бөгөөд хуульч, өмгөөлөгч бүрийн оролцоо салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

📝Чуулга уулзалтын бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хаагдана.

Бүртгүүлэх: https://www.mglbar.mn/asian/pro/bono/create
Холбоо барих утас: 70116364/3/, 99794221

11/09/2025
11/09/2025
11/08/2025

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД

2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хууль 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй дараах холбоосоор орж танилцана уу.

https://docs.google.com/document/d/1udZKbSVfSeLESRz7L3jKisOPbw6M3yQWInmLW09ncBE/edit?usp=sharing

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

Address

804, MN Tower Office Building, Sambuu Street, Chingeltei District
Ulaanbaatar
976+99138417

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699138417

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөлөгч С.Мөнхцэцэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Өмгөөлөгч С.Мөнхцэцэг:

Share