大成 Dentons Mongolia LLP

大成 Dentons Mongolia LLP International law firm On April 15th 2014, Dacheng Dentons law firm broadened its business operation in Mongolia through opening of a new office in Ulaanbaatar.

Dacheng Mongolia clusters with the Central Headquarter office in Beijing and co-operates with other international offices. We are providing professional legal consultancy and advocacy services with the team which comprises of specialized lawyers. Dacheng Mongolia has experienced and dynamic legal professionals and regularly works with lawyers and advocates from abroad offices with invitation.

201

4 онд ДАЧЭН хуулийн фирм нь Монгол Улсын Улаанбаатар хотод өөрийн салбараа нээж үйл ажиллагаагаа өргөтгөсөн юм. Монгол Дачэн нь Бээжин дэх төв оффистойгоо нягт холбоотой ажилладагаас гадна бусад ОУ-ын салбаруудтайгаа хамтран ажилладаг. Бид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын компаниудад мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг мэргэшсэн хуульчдын бүрэлдэхүүнтэйгээр үзүүлж байна.

Татварын багц хуульд МУ-н ерөнхийлөгч хориг тавилаа. Үндэслэлийг сонирхоорой. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх ...
14/05/2019

Татварын багц хуульд МУ-н ерөнхийлөгч хориг тавилаа. Үндэслэлийг сонирхоорой. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх ажлаа сайн хийгээд байх шиг байна лээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хуу....

Дачэн Дентонс хуулийн фирмийн ахлах хуульч, Монголын хуульчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т. Бат-Оргилын Bat-Orgil T...
02/04/2019

Дачэн Дентонс хуулийн фирмийн ахлах хуульч, Монголын хуульчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т. Бат-Оргилын Bat-Orgil Turbold Burged "Монголын Геологи Хайгуул – 2019" чуулга уулзалтад тавьсан илтгэл.

Эрхэм хүндэт геологчид оо! Төлөөлөгч, зочид оо!

Та бүхэнд Монгол Улсад геологийн салбар үүсэж, хөгжсний 80 жилийн ойн баярын мэнд өргөн дэвшүүлъе! Геологчиддоо Дачэн Дентонс болон хуулийн бусад бүх фирмуудын нэрийн өмнөөс мөн өөрийн хувийн зүгээсээ баяр хүргэж, ажил мэргэжлийн өндөр амжилт хүсъе.
Миний бие 2007 оноос хойш геологи, уул уурхайн эрх зүйн салбарт хүчин зүтгэж, энэ хугацаанд АМХЭГ-ын ГУУК-ын газрын даргын хариуцлагатай үүргийг мөн гүйцэтгэх завшаан тохиолдсон бөгөөд, мөр зэрэгцэн ажиллаж ирсэн нөхдүүдтэйгээ өнөөдөр эргэн уулзахдаа баяртай байна.
Өнөөдөр бид баярт ойгоо тэмдэглэхийн сацуу өнгөрснөө дүгнэж, алс хэтээ тодорхойлох нэгэн чухал хариуцлагатай цаг мөчид чуулж байна. Эдийн засгийн харилцаа анхдагч бөгөөд нийгмийн бусад бүх харьцаа түүн дээр суурилдаг гэсэн политэкономийн суурь онолыг бид бүгд мэднэ. Тийм болохоор, улсын сан хөмрөгийн дийлэнхийг бүрдүүлдэг геологи, уул уурхайн салбарт өнөөдөр болж буй аливаа томхон үйл явдал, процессууд нь маргааш бусад салбаруудад өрнөх үйл явдлыг тодорхойлно гэж хэлбэл дэгсдэхгүй биз ээ. Энэ утгаараа геологийн салбар нь манай улсын ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засгийн харилцааны харуул хамгаалалт, мөн хэмжих үзүүлэлт нь билээ. Гэтэл энэ үзүүлэлтүүд сүүлийн үед түгшүүр төрүүлэх боллоо.
Социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн ордуудыг хурааж авна гэх хийрхэлийн ард маш олон эрх зүйн зарчмууд зөрчигдөж байгааг ярихгүй өнгөрч болохгүй байна. Орд хурааж авна гэдэг нь угаас байж болохгүй, бүдүүлэг ойлголт. Яагаад гэвэл илэрсэн илэрээгүй аливаа ашигт малтмалын орд хэзээд ард түмний өмч, төрийн хамгаалалтанд байхыг Үндсэн хуулиараа бид баталсан билээ. Харин түүнийг хайх болон олборлох эрхийг аль нэг компанид тусгай зөвшөөрлөөр олгодог. Олборлолт хийж, роялти төлснөөр олборлосон эрдэс нь тухайн компанийн өмч болдог. Орд нь ард түмнийх хэвээр л байна шүү дээ. Олон улсад тогтсон “роялти” хэмээх энэ нэр томъёог ашигт малталын нөөц ашигласны төлбөр хэмээн оновчгүй орчуулсны харгайгаар, олон нийт төөрөгдөж байна. Нарийндаа яг юу төлөөд байгаагаа зарим компаниуд ч мэддэггүй. Гэтэл энэ бол компани нь олборлосон ашигт малтмалаа ард түмнээс худалдан авч байгаа төлбөр билээ. Энийг нийгмээрээ нэгэнт зөв ойлгох юм бол роялтигийн хэмжээ их байна уу, бага байна уу гэдэг л яриа байх болно. Гэтэл бид орд хураах утгагүй зүйлийг улс үндэстнээрээ хэлэлцээд сууж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс хувьд ч бай, компаниуд хоорондоо ч бай шилжүүлэхдээ төлбөр төлдөг. Төр ч гэсэн компаниас тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа бол мөн л төлбөрийг нь төлөх ёстой. Энэ бол бас л манай Үндсэн хуулийн зарчим. Төрийн давуу эрхийг бид 1990 онд халсан билээ.
Хайгуул, олборлотын тусгай зөвшөөрлийг улс хурааж авах нөхцөлийг хуулинд тодорохой заасан байдаг. Гэтэл эдүгээ хуулинд заагаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг булааж авах гэж байгаа нь эрх зүйт төрийн хийдэг ажил биш билээ. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа ч гэж байдаг. Энэ мэтээр бусад бүх салбаруудад гучин жилийн өмнө хийсэн хувьчлалын үр дүнг буцааж, нийгэмчлэх процесс өрнөх эсэх нь эдүгээ чухам геологи, уул уурхайн салбараас эхлэн шийдэгдэх гэж байгааг ойлгож, ухамсарлах нь нэн чухал байна.
Тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ гэдэг нь орд, газрыг хэн нэгэнд зарж байгаа хэрэг биш гэдгийг улс төрчид ч, иргэд ч ойлгохгүй байна. Энэ хэлцэл нь компани хайгуулын талбай дээр гаргасан бүх зардал дээрээ ашигаа нэмж хайгуулын үр дүнгээ шилжүүлэн өгч байгаа л хэрэг. Жижигхэн хайгуулын компани барагтай бол том орд илрүүлдэггүй, өөртөө таарсан ажлаа хийгээд л санхүү, техникийн илүү чадалтай дараагийн хайгуулын компанид талбайгаа шилжүүлдэг олон улсын тогтсон уламжлал, хөдөлмөр хуваарьлалт мөн. Орд илэртлээ тусгай зөвшөөрөл дунджаар 8-15 удаа шилждэг олон улсын энэ зүй тогтлыг муйхраар таслан зогсоох оролдлого байсхийгээд л гарч байна. Энэ нөхцөлд ямар гадаадын хөрөнгө оруулалт, гадны компанийг Монголд татан оруулах тухай яриа байх вэ? Төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын зардлыг нь нэгэнт төлж, тусгай зөвшөөрлөө авсан компаниудаас түүнийг хурааж авах нь ямар ч яруу сайхан үндэслэл гаргасан эрх зүйн хувьд дээрэм л байх болно. Зөвхөн гаргасан зардлыг нь төлөөд авна гэнэ. Эрх тэгш этгээдүүд нэгэнтэйгээ ингэж харьцдаг болсон юм уу? Та дэлгүүрт ороод “түүхий эд, тогны чинь мөнгийг л өгөөд талхыг чинь авна” гэвэл “ямар өгөөмөр дээрэмчин бэ, алсангүй нь яамай” л гэхээс ямар сайн хүн бэ гэхгүйтэй адил. Бид Үндсэн хуулиа батлахдаа иргэн, төр, хувийн хэвшил, төрийн байгууллага бүгд ижил, тэгш эрхтэй байна гэж тунхагласан. Төрийн өндөр албан тушаалтнууд ардчилсан нийгэмд байж боломгүй балмад зүйл ярьж, мэдэгдэж байхад Монголд хөрөнгө оруулахыг сурталчлах нь хаданд үр тариа цацахтай адил бус уу? Олон улсын судалгааны компаниуд манай улсын эрсдэл нь хөрөнгө оруулахад дэндүү өндөр гэдэг дүгнэлт гаргаад удаж байгааг салбарын хүмүүс нь дуугарах цаг болжээ. Хөрөнгө оруулагчид чанд хатуу шаардлагаас зайлсхийдэггүй, ашиг эрсдлээ тоцоод хөрөнгөө оруулаад, хууль тогтомжийг мөрдөөд л явдаг. Харин байнга хувьсганаж байдаг эрх зүйн тогтворгүй орчин, ухаангүй улстөрөөс дайжиж байна. 400 лицензийг цуцална гэсэн хариуцлагагүй мэдэгдэл гарснаас хойш манай хуулийн фирмийн бүх үйлчлүүлэгчид түгшин үймж, тэр бүү хэл орж ирэх гэж байсан хэд хэдэн геологи, уул уурхайтай ямар ч хамаагүй компани хэлэлцээрүүдээ бүрэн зогсоогоод байна. Энэ мэдэгдлийн талаар хуулийн дүгнэлт өгөхийг маш олон үйлчлүүлэгчид, манай хуулийн фирмийн бусад улс дахь салбарууд биднээс хүсч байна. Ийм илт хууль бус, Үндсэн хуулиа зөрчсөн мэдэгдэл болохыг тайлбарлахад бидэнд туйлын хүндрэлтэй байгааг дурьдах юун.
Зарим нэгэн хүмүүс цаг үеэ элээсэн социалист нийгэм-эдийн засгийн загварыг мөрөөсөн сонин хэвлэлээр ярилцлага, мэдэгдэл хийсээр байхад үүнийг мөн хэн ч эсэргүүцэхгүй, чимээгүй байгаа нь гайхал төрүүлж байна. Эрүүгийн элементууд ч толгойгоо өндийлгөж, төрийн бус байгууллагын нэр зүүн зүсээ хувирган компаниудыг дарамталж, түүгээр үл барам орон нутгийн зарим удирдлагууд тэдэнтэй ил далдуур нийлж илт хууль бус үйл ажиллагаа өрнүүлж байхад төрийн байгууллагууд тэднийг өөгшүүлж байгааг юу гэж ойлгох вэ? Төрийн бус байгууллагууд хэзээнээс хянан шалгах төрийн үүрэг функцийг биелүүлдэг болсон юм бэ? Таксины жолооч болгон геологийн салбарын талаар өөрийн үзэл бодолтой болчихсон, түүнийгээ чөлөөтэй ярьж байхаад энэ салбарын мэргэжилтнүүд л амаа үдүүлсэн мэт суугаа нь зүйд эс нийцнэ. Тэргүүн ээлжинд манлайлж, нийгмийн бодол, хандлагыг чиглүүлж байх ёстой мэргэжлийн холбоод салбарын тэргүүний тэмдэгхэн хөөцөлдөх, шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахаас илүү дорвитой арга хэмжээ авч энэ салбараа, улмаар улс орноо нүүрлээд буй аюулаас хамгаалахыг уриалж байна! Энэ салбарт олон жил ажиллаж байгаа хуульчид маань ч та нарын манлайллыг дэмжиж ажиллахад бэлэн байна!
Хийх ажил тун их байна. Энэ салбарыг ганхуулсан, дарангуй засаглалын зүг нийгмийг хазайлгасан хамгийн хортой ойлголт бол дэлхий дахинаа өөр хаана ч байдаггүй “стратегийн орд” гээч популист хийрхэл билээ. Хонь туранхай бол чинийх, тарган бол улсынх гэж ёс бус энэ тодорхойлолтыг халахгүй бол геологийн салбарын хөгжлийг хаасан энэ бул хар чулуу манай улс нийгмийн хөгжлийг ч мөн хойш нь татаж байна.
Стратегийн орд гэхээс өмнө тэр стратеги гээд байгаа нь юу юм бэ гэж асуух ёстой бус уу? Тэрхүү стратегийг тодорхойлсон, тайлбарласан ганц ч баримтыг хайгаад олдохгүй л болов уу? Үүний цаана ард түмний нэрээр түрүү барьж, хулгайгаар намаа санхүүжүүлэх, өөрсдөө хулгайгаар баяжих намчид, нөгөө талаас эрдэс баялгийг түшиглэн дарангуй дэглэм тогтоохыг хүсэгчдийн овжин ухаан заль л байхаас өөр стратеги даан ч харагдахгүй байна. Бусад улс орнуудын хувьд стратегийн бүтээгдэхүүн, стратегийн эрдэс л гэж байдаг. Манай улсын хувьд өнөөдөр нэг грамм ч бай, нэг тонн ч бай алт л стратегийн ач холбогдолтой элемент гэвэл эрхэм нөхөд надтай санал нийлэх болов уу? Гэтэл алтны тушаалт өнгөрсөн оны өдий үетэй харьцуулахад даруй 65,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ийм стратеги гэж байх уу? Төрийн хэмжээний хулгайг хөхиүлэн дэмжсэн энэ “стратегийн орд” гээч эдийн засаг, эрх зүйн ямарваа нэг агуулгагүй хоосон популист нэр томъёог халснаар энэ салбарын ирээдүй засагдна гэж би итгэж байна.
Хайгуулын талбайг “сонгон шалгаруулалтаар олгох” гэсэн бас нэгэн сайхан сонсогддог ч, үнэн хэрэгтээ мөн л нөгөө хулгайн аргыг нэг мөр халахгүй бол ижил үзүүлэлттэй компаниудыг шалгаруулахдаа хэн илүү авлига өгсөн, эсвэл намын харьяалалаар “шалгаруулахаас” өөр аргаггүй. Энэ ёс бус практикийг бас нөгөө л намчид, дарангуйллыг хүсэгчид зүтгүүлдэг. Түрүүлж өргөдөл өгсөн нь тэр талбайг авдаг маш энгийн зохицуулалт олон улсын практикт үйлчилсээр хэдэн зуун болж байна. Нам дамнасан улс төр-санхүүгийн ил, далд бүлэглэлүүд хоорондоо уралцан улс орныг нураах дөхөж байхад энэ зохицуулалт л тус салбарыг мэргэжлийн ёс суртахуунтай өөрийгөө авч явах цорын ганц баталгаа мөн. Цаашилбал, өчнөөн олон хайгуулын компаниудыг хэрүүл маргаан, хохирлоос хамгаалдаг кадастрын нэгж талбайг хэзээ нэвтрүүлэх вэ? Газар болон газрын хэвлийн харилцааг заагласан нарийн зохицуулалтыг хэн санаачлан газар эзэмшигч, хайгуулын компани хоорондын мөнхийн зөрчлийг эцэс болгох вэ? Орон нутгийн захиргааны байгууллагуудыг чадавхижуулж, мэргэжлийн аргачлалаар хангах ажлыг хэн хариуцах ёстой вэ? Геологийн хайгуул, уул уурхай, газрын тос, хий, ус, ан амьтан, ургамал, соёл, түүхийн өв уламжлал, бэлчээр, эдлэн газрын нэгдсэн GIS системийг хэн санаачлан байгуулах вэ?
Би бол геологи, уул уурхайн мэргэжлийн холбоод л энэ бүхнийг манлайлж, түүчээлэх ёстой гэж итгэж байна. Орчин цагт мэргэжлийн холбоод бол гагц өөрийн болоод гишүүдийнхээ явцуу эрх ашгийг төлөөлөхөөс илүү үндэсний эрх ашгийг хамгаалагч том байгууллагууд болж хувирч байна. Энэ бол ардчилсан засаглалын шинээр төрж буй чиг хандлага юм. Ардчилал гэдэг нь дугуй унахтай адил, зогсолтгүй хөдөлгөөн тэмцэл мөн. Зогсох л юм бол баруун эсвэл зүүн тийш хазайн, аль нэг төрлийн дарангуй тогтолцоонд унах аюул биднийг отох билээ. Энэ хөдөлгөөн тэмцэлд зохион байгуулалттай цөөнх нь зохион байгуулалтгүй олонхийг манлайлдаг ардчиллын нэгэн чухал зүй тогтол бий. Иймд, геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдээ, нэгдэх тун! гэсэн уриагаар илтгэлээ өндөрлөж, та бүхэндээ дахин баяр хүргэж, 100 жилийн ойгоо салбарынхаа өндөр хөгжил дэвшлээр угтах ерөөл талбин хүсъе! Анхаарал тавьсанд баярлалаа!

Угтах ондоо бүтээлээр дүүрэнУрам тэтгэсэн амжилтаар баянГэгээн гэрлээр гэр тань гийжГэрэлт оюунаар ухаан тань тэлжШинэ о...
17/12/2018

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай!

Хуульчдын Форум 2018
16/05/2018

Хуульчдын Форум 2018

25/12/2017
09/11/2017

ХУУЛЬЧ, ЭРХ ЗҮЙЧ АЖИЛД АВНА

Тавигдах ерөнхий шаардлага:

- Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жилийн ажлын туршлагатай

- Хятад хэлээр харилцах чадвартай.

- Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой.

- Монголд Хууль зүйн дээд сургууль төгссөн.

Холбоо барих утас: 75550004, 90001126

04/10/2017

ХУУЛЬЧ АЖИЛД АВНА

Тавигдах ерөнхий шаардлага:

- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай

- Хятад хэлээр харилцах чадвартай.

- Дорнод аймагт суурьшин ажиллах боломжтой.

Холбогдох утасны дугаар: 75550004, 90001126

Их Британи Улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан "The Lawyer Awards"-аас 70-аад оронд салбаруудтай Дэнтонс Фи...
13/09/2017

Их Британи Улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан "The Lawyer Awards"-аас 70-аад оронд салбаруудтай Дэнтонс Фирм маань "Оны Олон Улсын Шилдэг Фирм"-ээр шалгарсан юм.

Dentons has been named

Address

101, Ambassador Office, Peace Avenue 15A/5, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97675550004

Alerts

Be the first to know and let us send you an email when 大成 Dentons Mongolia LLP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to 大成 Dentons Mongolia LLP:

Share