Өмгөөллийн “Цогц Өмгөөлөл” хууль зүйн фирм

Өмгөөллийн “Цогц Өмгөөлөл” хууль зүйн фирм Эрдэнэт хүний эрхийг хамгаална

21/03/2026

ХҮН БҮР ХАЛДАШГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХТЭЙ

Хохирогч эмэгтэй “А” Хан-Уул дүүрэгт байрлах олонд танигдсан томоохон гоо сайхны эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон. Гэтэл тухайн эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн эрэгтэй эмч үйлчлүүлэгч "А"-г мэдээ алдсан, сэрээгүй гэж тооцоолж дотуур өмдөнд нь гараа хийж, бэлгийн дарамт үзүүлжээ. Үйлчлүүлэгч "А" тус эмнэлэгт гомдол гаргаж, эмч алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан хэдий ч эмнэлэгийн зүгээс эмчид хариуцлага тооцоогүй. Энэ үйл явдлаас болж хохирогч сэтгэл санааны дарамтад орж, гэр бүл нь маргаантай хүндхэн нөхцөл байдалтай байна.
Тийм ч учраас хохирогчийн зүгээс өмгөөлөгч авч хуулийн байгууллагад ханджээ.

Мэдээг бүтэн үзэх: https://www.facebook.com/share/v/18Qio1y1sa/?mibextid=wwXIfr

15/03/2026

Хуульч О.Билгүүн

11/03/2026
2026 оны хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинХүүхдийн тэтгэлэг төлөх, авах хүмүүст түгээмэл хэрэгтэй мэдээлэл…
28/02/2026

2026 оны хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин

Хүүхдийн тэтгэлэг төлөх, авах хүмүүст түгээмэл хэрэгтэй мэдээлэл…

26/02/2026



Миний үйлчлүүлэгч А-д 2024 онд ББСБ-с зээл төлөхийг анхааруулсан "Шаардах хуудас" шуудангаар ирдэг.

А-н зүгээс ББСБ-тай очиж уулзахад "та 2 сарын өмнө гар утас зээлээр авахаар манайхтай Зээлийн гэрээ байгуулсан, зээлээ төл” гэдэг. Харин тэрээр “юу вэ, би танайхтай ерөөсөө гэрээ байгуулаагүй шүү дээ, тэр гэрээг нь харъя, гэрээ хийсэн эдийн засагчтай нь уулзъя” гэхэд “та гарын үсгээ зураад гэрээ байгуулсан байна, танд гэрээг үзүүлэх шаардлагагүй” хэмээн татгалздаг.

Удалгүй А-н Монгол банкин дахь зээлийн мэдээлэл “муу” ангилалд орж нийгэм, эдийн засгийн хувьд хүнд байдалд ордог.

Улмаар бидний зүгээс 2025 онд БГД, ХУД, СХД Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх-д хандаж:
1. Зээлийн гэрээний хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох;
2. Зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл, түүхийг арилгахыг даалгах; шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

Зөвлөгөө:
1. Иргэн бүр өөрийн хувийн мэдээллээ алдахаас ямагт сэргийлж байх хэрэгтэй. Учир нь иргэн А нь өөрийн бичиг баримтаа гээгдүүлсний дараа дээрх үйл явдал болсон. Иргэн таны овог, нэр, регистрийн дугаар байхад л та хохирогч болох эрсдэлтэй болж байгаа юм.
2. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор иргэн А нь 2 жилийн хугацаанд ямар ч зээл авах, зээлийн харилцаанд оролцох боломжгүй болсон бөгөөд шүүхэд хандсанаас хойш 1 жил гаруйн хугацаанд цаг хугацаа, сэтгэл санаа, хөрөнгөөрөө хохирч байна.

Мэдээ үзэх: https://www.facebook.com/share/r/1B5zKFeU7n/?mibextid=wwXIfr

Хуульч О.Билгүүн
Өмгөөллийн “Цогц Өмгөөлөл” хууль зүйн фирм

СУРГАЛТ ОРЛОО
11/02/2026

СУРГАЛТ ОРЛОО

03/02/2026

30/01/2026

#ТАЛАРХАЛ
Монголын Хуульчдын холбооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгөх ажлыг 2018 оноос эхлэн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдэд сар бүр тогтмол зохион байгуулж ирсэн.
Энэхүү ажилд 2025 оны турш оролцож, өөрийн цаг зав, мэдлэг оюунаа зориулан ажилласан хуульч Отгонбаатарын Билгүүн Танд #ТАЛАРХАЛ илэрхийлж, ажлын амжилт хүсье.

ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ХОРОО

Address

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Хуульчдын ордон 7 давхар 707 тоот
Ulaanbaatar
15150

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөллийн “Цогц Өмгөөлөл” хууль зүйн фирм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share