27/08/2025
Шүүхийн танхимд салж буй хос хоёр, тус бүрийн өмгөөлөгчийн хамт орж ирлээ…
Эмэгтэйн хуульч эмэгтэйд байшингийн 50%-ийг, мөн сар бүр 500 долларын тэтгэмж олгохыг хүсэв — цахилгаан, утас, өдөр тутмын хэрэгцээг хангах зардалд зориулан…
Харин нөхрийн өмгөөлөгч эсэргүүцэж...
— Хүүхдүүд нь бүгд насанд хүрсэн…
— Эмэгтэй ажил хийж, өөрийгөө тэжээх боломжтой…
— Байшин худалдан авах, засварлахад эдийн засгийн хувь нэмэр оруулаагүй гэж маргав...
Шүүгч хоёр талыг анхааралтай сонсож, баримтуудыг нягтлан, хэсэг чимээгүй суулаа…
Гэтэл эмэгтэй гэнэт уйлж эхлэв…
— “Юу болоо вэ, хатагтай?” гэж шүүгч асуув…
— “Тэдний хэлж байгаа үнэн байх…
Би нөхрөөсөө ямар ч үүрэг хүлээлгэхгүйгээр салалтаа хүлээн зөвшөөрнө…
Эцсийн эцэст, би бие даасан эмэгтэй байж чадна”...
— “Тэгвэл яагаад өмнө нь бие даасан байж чадаагүй юм бэ?” гэж шүүгч сонирхон асуув…
— “Бид гэрлэх үед би дөнгөж ахлах сургууль төгссөн байсан…
Сувилагч болох мөрөөдлөө орхиж, нөхрөө инженер болох замд нь дэмжсэн…
Дараа нь хүүхдүүд ирсэн — эхлээд нэг, дараа нь 'ганцаардчих вий' гээд хоёр дахь, эцэст нь 'аз жаргалаа гүйцээе' гээд дахиад нэг охин…
Би үргэлж гэртээ үлдэж, тэднийг өсгөж, сургуульд нь хүргэж, авдаг байлаа…
Хүүхдүүд өссөний дараа би нөхрийнхөө Альцгеймертай ээжийг 6 жилийн турш асарч, асрамжийн газар руу явуулахыг зөвшөөрөөгүй…
Тэр бүх хугацаанд би гэрийн ажил, цэцэрлэг, хоол, бүхнийг хийж, хичээнгүйлэн зүтгэсэн...
Нөхөр маань миний гарын хоолонд дуртай, би хэзээ ч түүнийг нийгмийн арга хэмжээнд дагалдаж чаддаггүй байсан — цаг зав байгаагүй…
Тэр нэгэн арга хэмжээний үеэр л тэр Патрициа гэх эмэгтэйтэй танилцсан…
Тэр хүнтэй одоо гэрлэх гэж байгаа” гэж бүсгүй тайлбарлалаа…
Шүүгч бүхнийг чимээгүй сонсож, хэсэг хугацаанд танхимаас гарч, эргэн ирээд шийдвэрээ уншлаа…
1️⃣ Салалт өнөөдрөөс эхлэн хүчинтэй…
2️⃣ Нөхөр тэтгэмж төлөхгүй...
3️⃣ Эмэгтэй байшин, машин, банкны данс, амьдралын даатгал, тэтгэврийн хуримтлалын бүрэн эрхт эзэн болно…
Нөхөр нь насан туршдаа эмнэлгийн даатгалыг нь төлнө…
Хэрвээ эмэгтэй суралцахаар шийдвэл — сургалтын төлбөр, ном, унааны зардлыг нөхөр нь хариуцна…
Шүүгч тайлбарлахдаа:
— “Энэ шийдвэр нь 26 жилийн турш гэрийн эзэгтэй, эх хүн, сувилагч, жолооч, тогооч, цэцэрлэгчийн үүргийг хүлээж, хэзээ ч цалин авалгүйгээр ажилласан хөдөлмөрийг үнэлж буй хэрэг…
Өгч буй зүйл бол зөвхөн тэр бүх амьдралын хэсэгхэн нөхөн төлбөр юм” хэмээлээ…