LEGAL PRO LLP Өмгөөллийн ЛЕГАЛ ПРО ХХН

LEGAL PRO LLP Өмгөөллийн ЛЕГАЛ ПРО ХХН Танд хууль зүйн зөвлөгөө хэрэгтэй бол бидэнд хандаарай.

АВТО МАШИН ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХДАА ГЭРЭЭ ХИЙХ ҮҮ, БОЛИХ УУ?БАЙР АВАХ ГЭЖ БАЙГАА ЮУ АНХААРАХ ВЭ?Өдөрт хэд хэд хэдэн уд...
28/07/2023

АВТО МАШИН ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХДАА ГЭРЭЭ ХИЙХ ҮҮ, БОЛИХ УУ?
БАЙР АВАХ ГЭЖ БАЙГАА ЮУ АНХААРАХ ВЭ?
Өдөрт хэд хэд хэдэн удаа дээрх асуулт манай байгууллагад орж ирдэг. Бид ихэнхэд нь гэрээгээ сайн хийгээрэй гэж зөвлөдөг. Ямар манай байгууллага мундаг, сайн, асуудалгүй манйахаар л хийлгээрэй гэлтэй биш.
Гэтэл зарим иргэд гэрээ огт хийхгүйгээр очоод нэрээ шилжүүлчихсэн гэх, зарим нь интернэтээс загвар татаад л хийчихсэн гэх, зарим иргэд нотариат дээр очоод л хийсэн гэх, зарим нь бүр гэрээ хийчихээр цагдаа өргөдлийг авдаггүй учир гэрээ хийгээгүй гэдэг. Хийсэн гэрээг нь уншаад үзэхээр хуулийн шаардлага хангахгүй, таны эрх ашгийг нь хамгаалаагүй зүгээр л гэрээ гэсэн нэртэй хэдэн өгүүлбэрийг хэлхээд оруулчихсан байдаг. Мөн нотариатчийг гэрээний мэргэжилтэн, нотариат дээр л хийж байвал үнэн зөв асуудлагүй маргаагүй, ямар нэгэн асуудал гарвал миний эрх ашгийг хамгааласан гэрээ гэж андуурдаг. Нотариатч бол баримт бичгийг гэрчлэх үүрэгтэй болохоос таны эрсдлийг тооцоолон гэрээ хийдэг хуульч, өмгөөлөгч эсвэл гэрээнмй мэргэжилтэн биш шүү. Гэрээ хийвэл хийсэн шиг хийж, хийсэн гэрээгээ маш сайн уншиж танилцаж байх хэрэгтэйг хэлээд байгаагийн учир нь хэрвээ нөгөө тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаарх процессийг зохицуулсан заалтыг гэрээндээ оруулснаар таны эрх ашгийг хамгаалах дараа дараа үүсэх нөхцөл байдлыг таны талд шийдэх гол зүйл болохоор ингэж сануулаад байгаа юм.
Гэрээ хийхгүй гэж шийдэж байгаа хүмүүсийг хүчээр хийлгэх боломжгүй гэрээ хийхгүй гэдэг нь өөрсдийнх нь сонголт боловч хуулийн зүйл заалт таны эсрэг ашиглагдах магадалтай мөн тус хуулийн заалтыг зөв ойлгох хуульч, өмгөөлөгчөөс туслалцаа авах нэн чухал юм. Тухайлбал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсан. Зарим иргэд бага зэргийн доголдол байна, жаахан замаск байна, мотор нь жоохон дуутай юм байна гэх мэт жоохон гэдэг үгийг урдаа бариад ярилцаад авчихдаг. Энэ нь хожим мэдэж байсан гэх хуулийн зохицуулалтад хамаарах тул уг замаск бага зэргийн бус их байсан тохиолдолд эсхүл мотор эвдэрсэн тохиолдолд та мянга өмгөөлөгч, хуульч аваад нэмэргүй гэсэн үг. Тиймээс энэ талаар гэрээнд тусгавал хожим аль гэмтлийг мэдэж байсан, алийг нь мэдээгүй вэ гэдгийг тодорхойлоход ч амар. Зарим худалдан авагч нар машины бага зэргийн гэмтлийг их хэмжээний болгон хэрүүл тэмцэл хийж, буцаах шалтаг болгодог. Тэгвэл гэрээндээ хэрхэн шалгаж авах, шалгаж авсан тохиолдолд хэрхэх талаар тодорхой тусгавал маргаан гарах магадлал багасна.
Өмгөөллийн “Легал Про” ХХН. Өмгөөллийн үйлчилгээтэй холбоотой бол 91110405, баримт бичиг боловсруулуулах, гэрээтэй холбоотой асуудлаар бол 95020312 дугаар луу залгаарай.

Бид үр дүнг чухалчилна.Утас: 95020312
24/07/2023

Бид үр дүнг чухалчилна.
Утас: 95020312

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй "Хөгжлийн банк"-ны гэх нэр бүхий 80 хүн, 4 хуулийн э...
22/06/2023

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй "Хөгжлийн банк"-ны гэх нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 дахь өдөр үргэлжилж. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл завсарлаж тус өдрийн 14.00 цагт шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулна.

20/06/2023

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа. Хуулиар шүүх шинжилгээ хийх процессыг нарийвчлан зохицуулж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчилсан байна. Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрт хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.

Түүнчлэн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлжээ. Ингэснээр шүүх шинжилгээний байгууллагын хараат бус, бие даасан байдал хангагдаж, хэнээс ч хараат бусаар технологийн шийдлээр ажиллах боломж нэмэгдэж, шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа дээшилж байна гэж хууль санаачлагчид мэдээллээ. “Шүүх шинжилгээний тухай хууль” 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэллээ.

20/06/2023

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Холбоосууд:
https://www.supremecourt.mn/home?page=pages&id=117&pg=2969&pr=115&tp=list&h=0

10/07/2021

Гэрэгэ киоск ашиглан шүүхийн бичиг баримтнуудын бэлэн загваруудыг өөрийн зорилгод тохируулан А4 цаасан дээр хэвлүүлэн авах боломжтой.

Одоогоор Сүхбаатар Чингэлтэй дүүргийн шүүхийн байранд байрших Гэрэгэ Киоск-д энэ үйлчилгээ нэвтрээд байна.

Сайн дураар нийгмийн даатгалд даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ 1.0 хувиар буурлаа.
01/07/2021

Сайн дураар нийгмийн даатгалд даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ 1.0 хувиар буурлаа.

03/05/2021

Сайхан сэтгэл гаргаад МӨНГӨӨ өгсөн байхад эргээд ХЭЗЭЭ өгөх нь тодорхойгүй байна уу?
Таны бусдаас авах авлага цаг хугацаа өнгөрөх тусам НАЙДВАРГҮЙ болж байгаа юм биш биз?
Тэгвэл та манай байгууллагатай холбогдоорой. Таны мөнгийг ХУУЛЬД заасан арга замаар эргүүлж авахад туслах найдвартай, мэргэшсэн ХУУЛЬЧИД таныг хүлээж байна.
Хуульчидтай холбоо барих утас: 9688-5888
Эсвэл та коммент хэсэгт холбогдох дугаараа үлдээнэ үү БИД тантай ХОЛБОГДЪЁ.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчээс зээл авсан иргэдийн анхааралдБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй х...
07/12/2020

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчээс зээл авсан иргэдийн анхааралд

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчээс зээл авсан иргэний зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд:

1. Зээлийн барьцаанд байгаа үнэт эдлэл болон бусад эд хөрөнгийг зээлдэгч хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдан борлуулахгүй байх.

2. Зээлдэгч иргэнд зээлийн гэрээний хугацааг сунгах эсхүл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барьцаанд байгаа эд хөрөнгөө эргүүлэн авах боломж олгож ажиллахыг зөвлөж байна.

“КОВИД-19” ЦАР ТАХАЛ ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ МӨН БА ИРГЭНИЙ ХУУЛЬ ТАНЫГ ХАМГААЛНА.Гэнэтийн буюу давагдашгүй...
30/11/2020

“КОВИД-19” ЦАР ТАХАЛ ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ МӨН БА ИРГЭНИЙ ХУУЛЬ ТАНЫГ ХАМГААЛНА.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэг нь гэрээ хэлцэл байгуулах үед буюу гэрээ хэрэгжих хугацаанд хүн төрөлхтний мэдлэг ба боломжийн орчин үеийн төвшинд тодорхойлох болон урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл тодорхойлох боломжтой ч зайлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, талуудын хяналтаас гадуур болсон онцгой ба дийлдэшгүй нөхцөл юм.

Цар тахал болон хорио цээрийн дэглэмийн улмаас таны бизнес, ажил чинь зогссон ч гэрээний үүрэг чинь хэвээр байна уу? Та энэ нөхцөлд ч бас Түрээсийн гэрээ, Зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй юу?

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд голчлон байгалийн гамшигт үзэгдэл /зуд, гал түймэр, х*й салхи гэх мэт/, нийгмийн амьдралын зарим нөхцөл байдал /халдварт өвчин, төрийн байгууллагаас хорио цээр тогтоох,/ зэрэг хамаарна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Коронавируст халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан бөгөөд Монгол улсын хувьд дотооддоо уг халдвар тархаж Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэн бүх нийтийн хөл хорио тогтоосон ба Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болсон нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн юм.

Бизнес, ажил нь зогсож, орлогогүй болсны улмаас түрээсийн гэрээ, банкны зээлийн гэрээ гэх мэт гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон бол юуны өмнө Тухайн гэрээнүүдээ дахин нэг сөхөн хараад "гэнэтийн, давагдашгүй хүчин зүйл" гэсэн зүйл байгаа эсэхийг шалгаад нөгөө талдаа "Форс мажор үүслээ шүү. Гэрээний үүргээ хойшлуулах, мөн энэ хугацаанд хуулийн дагуу хүү, алданги, торгуулиас чөлөөлөгдөнө шүү" гээд албан бичгээр мэдэгдэл гаргах хэрэгтэй.

Харин Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөн нь гэрээний үндсэн үүрэг биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /цаашид “МҮХАҮТ” гэх/-аас иргэн болон хуулийн этгээдэд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөлд орсныг гэрчилж баталгаа буюу гэрчилгээ олгодог бөгөөд ийнхүү гэрчилгээг гаргуулах тухай хүсэлтээ гэрээний аль нэг тал нь МҮХАҮТ-ын нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан Хэрэглэгч үйлчилгээний газарт гаргана.

Цаашид Короновирусын тархалт намжих эсэх нь тодорхойгүй байгаатай холбогдуулан шинээр гэрээ байгуулах болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа force majeure-ийн заалтыг тодорхой, нарийвчлан тусгах шаардлагатай. Ингэснээр ирээдүйд бий болох болон одоо тохиолдож байгаа талуудын хяналтаас гадуур, урьдчилан харах боломжгүй нөхцөл байдалд эрсдэлээс хамгаалах болон давагдашгүй хүчин зүйлийн үед гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх эрх зүйн урьдач нөхцөлийг хангана.

Address

Ulaanbaatar
976-95020312

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when LEGAL PRO LLP Өмгөөллийн ЛЕГАЛ ПРО ХХН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share