Хууль, Эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ

Хууль, Эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хууль, Эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ, Legal Service, Чингэлтэй дүүрэг, Ulaanbaatar.

13/06/2019

Хөдөлмөрийн тухай хууль: 79 дүгээр зүйл.Ээлжийн амралт, түүний хугацаа 79.1.Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй ша...

19/03/2019

Хамгийн их ирдэг асуулт. Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох .
Гэрлэлтийг захиргааны эсхүл шүүхийн гэсэн 2 журмаар цуцална.
1. Захиргааны журмаар цулах
Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана.
2.Шүүхийн журмаар гэрлэлт цуцлах
Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг гэрлэгчдийн хэн нэг нь шүүхэд гаргах бөгөөд 18 хүртэлх насны хүүхэдтэй бол хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлдээ тусгана.
Нэхэмжлэлийг 2 хувь бичиж нэхэмжлэлд гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй өрхийн эмчийн тодорхойлолт, ам бүлийн байдлыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаж хариуцагчийн харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргана.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Тэтгэлгийн хэмжээг заасан байдаг.

Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:

1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.
Бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшин 2019 оны 01 сарын 1-с хөдөө орон нутагт 185100-194300 төгрөг Улаанбаатар хотод 217900 болж өөрчлөгдсөн. Энэ түвшингээр тэтгэлэг тогтооно гэсэн үг.

Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй. /Үүнийг тэтгэлэгч гаргуулагч, түүний асран хамгаалагч нь цалингийн 50 хувиар тогтооно гэж ойлгох нь бий. Тэтгэлэг олгогчийн сарын цалин 350000 төгрөг байдаг бол 175000 төгрөгөөс хэтэрч болохгүй гэсэн үг/

Тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа

Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:

1.мөнгөн хэлбэрээр;

2.эд хөрөнгөөр.

Тэтгэлгийг дараахь хугацаагаар олгож болно:

1.сар, улирал, хагас жил, жилээр;

2.нэг удаа бөөнд нь олгох гэсэн зохицуулалттай байдаг.

Хүн амын амьжиргааны түвшин 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдлээ. Үндэсний статистикийн хорооны даргын ...
19/03/2019

Хүн амын амьжиргааны түвшин 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдлээ.
Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар хүн амын амьжиргааны доод түвшин шинэчлэн тогтоож 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Таньд хууль, эрхзүйн ямар нэгэн асуудал тулгарч хэнд хандаж зөвлөгөө, мэдээлэл авахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл та бидэн...
11/01/2019

Таньд хууль, эрхзүйн ямар нэгэн асуудал тулгарч хэнд хандаж зөвлөгөө, мэдээлэл авахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл та бидэнд хандаж гэр бүлийн эрхзүй, хөдөлмөрийн маргаан, иргэний эрх зүй, гэрээ, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авах боломжтой.

10/01/2019

Таньд хууль зүйн ямар нэгэн асуудал байгаа бол бидэнд хандан зөвлөгөө авах боломжтой

Та орон сууц, сургалтын төлбөрийн буцаалт авах гэж байгаа бол дараах материалуудыг бүрдүүлж, харьяа дүүргийнхээ татварын...
03/01/2019

Та орон сууц, сургалтын төлбөрийн буцаалт авах гэж байгаа бол дараах материалуудыг бүрдүүлж, харьяа дүүргийнхээ татварын албанд хандаарай.

Гарын авлага татах Орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал. Анхны жилд  ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ОРЛОГО ЧӨЛӨӨЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ МАТЕ...

Таньд хууль, эрхзүйн зөвлөгөө өгч, хуулийн асуудлаар бүхий л зөвлөгөө мэдээллийг оруулж байх тул та иргэн, захиргаа, эрү...
03/01/2019

Таньд хууль, эрхзүйн зөвлөгөө өгч, хуулийн асуудлаар бүхий л зөвлөгөө мэдээллийг оруулж байх тул та иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүйн холбогдох зөвлөгөө, мэдээлэл, шинээр батлагдаж дагаж мөрдөгдөх хууль, дүрэм журмын талаархи мэдээллийг тогтмол авах боломжтой. Хэрвээ зөвлөгөө, мэдээллийг тогтмол авахыг хүсвэл PAGE хуудаст like дарж нэгдэн FOLLOWING цэсний SEE FIRST командыг сонгоорой.

Address

Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688955155

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хууль, Эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category