Өмгөөллийн "Нийслэл Адвокэйтс" ХХК / Niislel advocate law firm

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Өмгөөллийн "Нийслэл Адвокэйтс" ХХК / Niislel advocate law firm

Өмгөөллийн  "Нийслэл Адвокэйтс" ХХК / Niislel advocate law firm Хууль зүйн цогц үйлчилгээг бид үзүүлнэ.
⚖️ Нийслэл адвокэйт Хуулийн фирм

Манай хуулийн фирм нь олон жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн, эрх зүйн онолын болон практик хэрэглээ сайтай, дадлага туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, өмгөөлөгчдөөс бүрдсэн.

Манай хуулийн фирм нь үүсгэн байгуулагдсанаас хойш:

Монгол Улсын иргэн
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн
Монгол Улсын хуулийн этгээд /бүх төрлийн аж ахуй нэгж байгууллага, албан газар/
Гадаадын хуулийн э

тгээд /гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгууллага, холбоо, нийгэмлэг, олон улсын байгууллага, элчин сайдын яам/,
Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагуудад итгэлтэй, найдвартай, хариуцлагатай байж мэргэжлийн ёс зүйг чанд сахин, хувь хүн, хуулийн этгээдийн нууцыг задруулахгүй байх, үйлчлүүлэгчийн нэр хүнд, ашиг сонирхлыг дээдлэх зарчмуудыг баримтлан өмгөөлөл, хууль зүйн туслалцааг үзүүлэн ажиллаж байна.
Алсын хараа
Бид өмгөөллийн салбарын өнгө, төрхийг тодорхойлсон хөгжингүй орны жишигт нийцсэн найдвартай, тэргүүн туршлагатай, чадварлаг үйлчилгээ бүхий орчин үеийн шилдэг хуулийн фирм байна.

Эрхэм зорилго
Хүн, хуулийн этгээдийн үнэт зүйл болох эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх зарчим,
Үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах зарчмуудыг чандлан сахиж
Монгол улсын хууль, эрх зүйн хөгжил, тэр дундаа өмгөөллийн үйлчилгээний салбарт бусад хуулийн нөхөрлөлүүдийг манлайлан оролцож, дэлхийн жишигт нийцсэн чанартай, итгэлтэй, хариуцлагатай үйлчилгээг бий болгоход оршино.

Үнэт зүйлс
Гурван чанад

Мэргэшсэн, итгэлтэй, найдвартай, хариуцлагатай байхыг чандлан сахих
Шударга байж хууль, ёс зүйг хатуу баримтлан, зарчимч байхыг чандлан сахих
Хараат бус байж хувь хүн, хуулийн этгээдийн нууцыг чандлан сахих
Гурван дээд

Эрх зүйч мэргэжлийн эрхэм чанарт үнэнч байж үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах
Өмгөөлөгчийн чиг үүрэгтээ үнэнч байж үйлчлүүлэгчийн нэр хүнд, бизнесийн нэр хүндийг дээдлэх
Хуульчийн тангарагтаа үнэнч байж хүний эрхэм чанар, эрх эрх чөлөөг хүндлэн дээдлэх

✨ Ирээдүйг бүтээх хамгийн үнэт баялаг бол хүүхэд билээ. ✨🎈👧🧒 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бя...
01/06/2026

✨ Ирээдүйг бүтээх хамгийн үнэт баялаг бол хүүхэд билээ. ✨🎈

👧🧒 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бяцхан үрс, хайртай гэр бүлүүд Та бүхэндээ аз жаргал 😊, эрүүл энх , баяр баясгалан 🎈, гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

⚖️ Хүүхэд бүр эрхээ эдэлж, аюулгүй орчинд өсөж торнин 🏡, хүсэл мөрөөдөлдөө хүрэх 🚀 боломжтой байх нь бидний хамтын зорилго юм.

🌟 Хүүхэд бүрийн инээмсэглэл 😊 ирээдүйг гэрэлтүүлж,
💫 Хүүхэд бүрийн мөрөөдөл амжилт болон биелэх болтугай.

🎉 Хүүхдийн баярын мэнд хүргэе! 🎉

⚖️ Niislel Advocate Law Firm
📞 7711-2688
🌐 www.niisleladvocate.mn

11/04/2026
🇲🇳👮‍♂️“Монгол цэргийн өдөр”-ийн мэнд хүргэе.  2011 оноос эхлэн жилийн бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг "Монгол цэргийн...
17/03/2026

🇲🇳👮‍♂️“Монгол цэргийн өдөр”-ийн мэнд хүргэе.
2011 оноос эхлэн жилийн бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг "Монгол цэргийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн өдөр тохиож байна 🇲🇳 🫡



👏👏👏

ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫНГИШҮҮН, БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРТ ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭР...
10/03/2026

ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ГИШҮҮН, БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРТ ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН ТОЙМ
🔹Зөвлөмж тойм: №1
🔹Огноо: 2026.01.30
🔹Дугаар: 01/10
🔹Төлөв: Хэрэгжүүлээгүй
🔹Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
🔹Зөвлөмжийн агуулга:
- Цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэргээр хүний хувийн мэдээллийг задруулж байгаа тохиолдлууд гарч байгаатай холбоотой:
- Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
- Сурагчдад энэ талаарх мэдээлэл, мэдлэг ойлголтыг давтамжтай өгөх, багш ажилтнуудад хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар сануулж зөвлөх, энэ төрлийн хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол, системтэй авч хэрэгжүүлэх;
- Боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургуулиудын орчин, дотуур байранд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах;
https://nhrcm.gov.mn/ #/page/7/post/view/6596

👩‍⚖️👩Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе💐🌸💐⚖️Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг...
08/03/2026

👩‍⚖️👩Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе💐🌸💐

⚖️Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол нь эмэгтэйчүүдийн эрхийг хангах чиглэлд гаргасан ололт амжилтыг цэгнэн дүгнэх, өөрчлөлт шинэчлэлийг шаардах, эрхээ хамгаалахын төлөө зориг гарган, тууштай, шийдэмгүй зүтгэж ирсэн эмэгтэйчүүдийн хувь нэмрийг талархан тэмдэглэх, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд оршдог.
🇲🇳Монгол улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Ардын Их Хурал (АИХ)-ын тэгүүлэгчдийн 1955 оны 137 дугаар зарлигаар анх тэмдэглэж ирсэн бөгөөд өдгөө 71 дахь жилдээ тэмдэглэж байна.





⚖️⚖️⚖️

22/02/2026

Та энэхүү фэйсбүүк хуудсанд лайк/👍/ дарж нэгдсэнээр хууль, эрх зүйн мэдээ, мэдээллийг авахаас гадна мессэнжэр хэсэгт хандан өөрт тулгамдсан хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Мөн бидний www.niisleladvocate.mn цахим хуудсаар зочлон нийтлэг хэрэглэгдэх гэрээний болон шүүхэд хандах нэхэмжлэлийн загварууд татаж авах боломжтой.

Та санал хүсэлтээ [email protected] хаягт илгээнэ үү.
☎️ +976-77112688,
90092688

Хууль зүйн цогц үйлчилгээг бид үзүүлнэ.
⚖️ Нийслэл адвокэйт Хуулийн фирм

17/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин 🐎 жилийн сар шинийн мэнд дэвшүүлье ✨️ 🇲🇳

#нийслэладвокэйтс
#хуулийнфирм
#хуульзүйнцогцүйлчилгээ
#цагаансар

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөллийн "Нийслэл Адвокэйтс" ХХК / Niislel advocate law firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Өмгөөллийн "Нийслэл Адвокэйтс" ХХК / Niislel advocate law firm:

Share