Mr.AZBAYAR

Directions Website Contact the practice

Mr.AZBAYAR Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mr.AZBAYAR, Ulaanbaatar.

АНУ-д Харвардын Төрийн Удирдлагын сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
/HARVARD UNIVERSITY - Kennedy School/
Бизнесийн хуульч, Манлайллын зөвлөх
https://www.businesslawfirm.mn

21/09/2026

ЗОРИЛГОО БҮҮ ӨӨРЧИЛ. ХАРИН ТҮҮНД ХҮРЭХ АРГА ЗАМАА ӨӨРЧЛӨХӨӨС БҮҮ АЙ
Өмнө нь амжилттай байсан гэдэг шалтгаанаар нэг арга барил, стратегидаа баригдаж, сохроор дурлах хэрэггүй

Зах зээл өөрчлөгдөнө. Хэрэглэгчдийн хэрэгцээ, хандлага хувьсан өөрчлөгдөнө. Илүү сайн шийдлүүд бий болно.

Зорилгодоо тууштай байж болох ч Арга барилдаа уян хатан бай.
Зорьсондоо хүрэх арга замаа шаардлагатай үед өөрчилж чаддаг байх хэрэгтэй.

Өчигдөр ажиллаж байгаа арга маргааш ажиллахгүй байж болно.

Харин ямар асуудлыг шийдэх гэж байгаагаа тодорхой мэддэг, түүнийгээ шийдэхийн төлөө суралцаж, туршиж, өөрчлөгдөж чаддаг хүн л урт хугацаанд урагшилж чадна.

НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ - ГЕРМАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА GIZ
21/09/2026

НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ - ГЕРМАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА GIZ

ӨМГӨӨЛӨГЧДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!ТӨР ЁС — БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ.ХУУЛЬ — БИДНИЙ ЗАРЧИМ.ШУДАРГА ЁС — БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО.ХҮНИЙ...
17/09/2026

ӨМГӨӨЛӨГЧДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
ТӨР ЁС — БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ.
ХУУЛЬ — БИДНИЙ ЗАРЧИМ.
ШУДАРГА ЁС — БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО.
ХҮНИЙ ЭРХ — БИДНИЙ ЭРХЭМ ҮҮРЭГ.

17/09/2026

Шинэ эхлэлээс, шинэ хүмүүстэй учрахаас, шинэ эрч хүчээс, шинэ орчноос, шинэ сорилтоос БҮҮ АЙ! Шинэ боломж бүрийг НЭЭЛТТЭЙ хүлээж ав. Заримдаа шинэ зүйл эхлүүлэхийн тулд хуучин зүйлээ орхих ЗОРИГ хэрэгтэй!

15/09/2026

ГАНЦ ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС ХАМААРАХАА БОЛИХ ҮЕД ЭРХ ЧӨЛӨӨ ЭХЭЛДЭГ
Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь зөвхөн илүү их мөнгө олох тухай биш. Харин таны орлого зөвхөн ганц эх үүсвэрээс хамаарахаа болих үед жинхэнэ санхүүгийн аюулгүй байдал, сонголт, эрх чөлөө бий болж эхэлдэг.

Ажил чинь таны өнөөдрийн хэрэгцээг хангаж болно. Гэхдээ нэмэлт орлогын эх үүсвэрүүдийг бий болгосноор та нэг орлого тасарсан ч амьдралаа үргэлжлүүлэх аюулгүй байдал, сонголт, боломжтой болно.

Зорилго нь зүгээр л илүү их мөнгө олох биш.
Нэг удаагийн уналт, бүтэлгүйтэл таны бүх ахиц дэвшлийг зогсоож чадахааргүй амьдралыг бий болгох юм.

Мэдлэг, ур чадвартаа хөрөнгө оруул.
Өөрийн гэсэн Хөрөнгө бий болго.
Өөрт тань цаг хугацааны явцад үнэ цэн, орлого бий болгосоор байх зүйлсийг бүтээ.

Ганцхан орлогын урсгалд бүү найд!

Нэг орлогын эх үүсвэр таны амьдралыг тэтгэдэг байж болно.
Хоёр орлогын эх үүсвэр таныг аюулгүй байлгана.
Харин олон орлогын эх үүсвэр таны сонголт, эрх чөлөө, боломжийг нэмэгдүүлнэ. Mr.AZBAYAR

ГАНЦААРАА ҮҮРЭХ ЁСГҮЙ АЧААЭнэ зургийг анзаарвал:Зүүн талд нэг шоргоолж өөрийнхөө биеэс хэд дахин том чулууг ганцаараа зө...
14/09/2026

ГАНЦААРАА ҮҮРЭХ ЁСГҮЙ АЧАА
Энэ зургийг анзаарвал:
Зүүн талд нэг шоргоолж өөрийнхөө биеэс хэд дахин том чулууг ганцаараа зөөж байна.
Харин баруун талд хэд хэдэн шоргоолж түүнээс ч том зүйлийг хамтдаа зөөж байна.

Ачаа хөнгөрөөгүй.
Харин үүрэлцэх шоргоолжны тоо нь олширсон.

Хүний амьдралд ч бас:
Заримдаа таны асуудал хэтэрхий хүнддээ биш.
Харин та түүнийг ганцаараа үүрэх ёстой гэж өөртөө итгүүлчихсэн байдаг.

Бид бие даасан байхыг эрхэмлэж сурсан.
Хүчтэй бай.
Өөрөө учрыг нь ол.
Өөрөө шийд.
Хэнд ч бүү найд.

Өөрийнхөө хөл дээр бат зогсож чаддаг байх нь мэдээж сайхан чанар.

Гэхдээ хэт бие даасан байдлын цаана
Хэн нэгэнд найдах, тусламж хүсэх нь сул доройн шинж гэсэн ойлголт нуугдаж байдаг. Үнэндээ тийм биш.

Хүн гэдэг бүхнийг ганцаараа туулж өнгөрүүлэхээр бүтээгдээгүй.

Бизнес эхлүүлэх тухайд ч:
Та алсын хараатай байж болно.
Гэхдээ таны мэдэхгүй, чадахгүй зүйлийг чаддаг өөр нэг хүн байж болно.

Гэр бүлээ авч явахад ч, ажил мэргэжлээ хөгжүүлэхэд ч, бүтэлгүйтлээс эргэн босоход ч, хүнд хэцүү зүйлийг сурахад ч, бүр өөрийнхөө амьдралыг ойлгох гэж хичээхэд ч ялгаагүй.

Заримдаа танд илүү их хүч гаргах биш,
Зүгээр л танд туслах өөр нэгэн хэрэгтэй байдаг.

Амьдрал бидэнд өгсөн учраас үүрч яваа ачаа гэж бий.
Харин бардам зангаасаа болоод бусадтай хуваалцахгүй, ганцаараа үүрч яваа ачаа ч бас бий.
Энэ хоёр адилгүй.

Хамгийн хүчтэй хүмүүс бүхнийг ганцаараа үүрдэг хүмүүс биш.
Учир нь ямар ч том ачаа хуваалцсан үедээ л дааж болохуйц болдог.
Та бүхнийг ганцаараа үүрэх албагүй.
Тусламж хүсэх нь хамгийн ухаалаг хүч юм. Mr.AZBAYAR

НЭР ТӨРӨӨ ХАДГАЛАХ НЬ АМЖИЛТААС ДУТАХГҮЙ ЧУХАЛАмьдралд хүн олон зүйлд хүрэхийг хүсдэг.Амжилт, нэр хүнд, мөнгө, албан туш...
11/09/2026

НЭР ТӨРӨӨ ХАДГАЛАХ НЬ АМЖИЛТААС ДУТАХГҮЙ ЧУХАЛ
Амьдралд хүн олон зүйлд хүрэхийг хүсдэг.
Амжилт, нэр хүнд, мөнгө, албан тушаал…
Гэхдээ энэ бүхний хажуугаар хүн чанараа алдахгүй, нэр төртэй явах нь түүнээс ч илүү чухал.

Нэр төр гэдэг нэг өдөр бий болчихдог зүйл биш.
Өдөр бүрийн хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан жижигхэн шийдвэрүүдээр аажмаар бий болдог.

Бусдын итгэлийг олж авахад олон жил шаардагдаж болно. Харин алдахад ганцхан үйлдэл...

Тиймээс хэн ч харахгүй байсан ч зөвийг хийх, алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрөх, бусдын хөдөлмөрийг өөрийн мэт харуулахгүй байх, өөрт ашигтай байсан ч шударга бус зүйлээс татгалзах - энэ л хүний нэр төрийг бүтээдэг.

Эцэст нь хүн юу олж авснаараа биш, тэр бүхнийг олж авах замдаа хүнээ алдахгүй явснаараа үнэлэгддэг.

Энэ бол Харвардад суралцахдаа
илүү тод ойлгож авсан зүйлсийн минь нэг.

10/09/2026

Хариуцлагаас зугтах шалтаг хайхаа больсон
тэр мөчөөс
Манлайлал эхэлдэг.

04/09/2026

ТАНЫГ ХҮНДЭЛЖ БАЙВАЛ
- ТА Ч ХҮНДЭЛ.
ТАНЫГ ҮЛ ХҮНДЭЛСЭН Ч
- ХҮНДЛЭЛЭЭ БҮҮ АЛД! ХЭН НЭГНИЙ БҮДҮҮЛЭГ, ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛИЙН ХАРИУД ӨӨРИЙН НЭР ТӨР, ҮНЭ ЦЭНЭ, ЁС ЗҮЙГЭЭ ГЭЭХ ХЭРЭГГҮЙ

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Mr.AZBAYAR posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mr.AZBAYAR:

Shortcuts

Share