TUGS Advocates LAW FIRM Mongolia

TUGS Advocates LAW FIRM Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from TUGS Advocates LAW FIRM Mongolia, Corporate lawyer, # 704, Tsoma office, Sunroad 56, Sukhbaatar district, Ulaanbaatar.

Бид эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр танд бизнесийн шийдвэрээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн хүрээний, оновчтой, хэрэгжихүйц шийдлийг санал болгох, гэрээ хэлцэл болон бусад төрлийн баримт бичгийн төсөл боловсруулах, зөрчигдөж болзошгүй болон зөрчигдсөн эрхээ хамгаалахад төрийн эрхий бүхий байгууллага, шүүх, арбитрт таныг төлөөлөх, мөн хуулиар зөвшөөрөгдсөн бусад хэлбэрээр хууль

зүйн туслалцааг үзүүлнэ

On the basis of the legal aid contract, we offer you an effective and optimal solutions to your business decision within legal frameworks, drafting of contracts and other types of documents, representing you in front of government agencies, court and arbitration to remedy violated rights and protect rights might be offended, and other forms of legal assistance permitted by law.

13/02/2023

📍ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД 50-90 ХҮРТЭЛХ ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЗОРЧИНО

📍 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд өнөөдрөөс /2023.02.09/ эхлэн хэрэгжүүлж байгаа шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон холбогдох хүмүүс танилцууллаа.

📍 Тодруулбал, МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн "Хүннү Эйр" компани 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон.

📍"Улаанбаатар төмөр зам" ХНН хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход тасалбараас 60 хувийн хөнгөлөлт, түүнийг харгалзаж яваа хүнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болж байна.

📍 "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 21 аймаг, 116 орчим сумд үйлчилгээ хүргэхээс гадна олон улсын чиглэлэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчих шийдвэрийг гаргаад байна.

📍 Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТББ-ын тэргүүн Д.Баатаржав “Зам,тээврийн хөгжлийн яам өмнө нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан такси үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд тохижуулалт хийх, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто замын ухаалаг гарцыг ашиглалтад оруулсан зэрэг олон ажлыг санаачлан, хэрэгжүүлдэг. Өнөөдрийн энэхүү шийдвэр нь ч мөн ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш том дэмжлэг болж байгаа тул талархмаар байна” хэмээн хэллээ.

31/12/2022
01/12/2022
01/12/2022

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монг....

2023/01/01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.
31/08/2022

2023/01/01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.

25/08/2022


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс : Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл https://legaldata.mn/b/1334

24/08/2022

(English below) Чанартай боловсрол бол тансаглал биш, харин хүний үндсэн эрх. Та юу гэж бодож байна вэ? Комментоор санал бодлоо хуваалцаарай.👇👇
--------------------------------------------------------
Quality education is not a luxury, but a basic human right. Do you agree?
Share your thoughts in the comment.

12/08/2022

АРИЛЖААНЫ 9 БАНКИНД ТОРГОХ ШИЙТГЭЛ НОГДУУЛЛАА.
2022.08.12
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Аригбанк” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийж дуусгалаа.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн.
Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ.
Иймд “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.
Мөн нэр бүхий 9 банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

11/08/2022

Хятадын иргэн, ААН-тэй худалдаа хийхдээ хохирсон иргэн, ААН МҮХАҮТ болон дээрх хүрээлэнд хандаж болох нь.

27/07/2022

ХУШ МОДНЫ САМРЫГ АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР БЭЛТГЭЖ АШИГЛАХ ТУХАЙ

✅Манай оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612,7 мянган га, нөөц нь 111,2 сая шоометр бөгөөд Монгол улсын байгалийн ойн талбайн 5,17 хувь, ойн нөөцийн 8,9 хувийг эзэлдэг.

✅Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-166 дугаар тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д заасны дагуу хуш модны самрын хувьд тухайн жилийн ургацын байдлыг тус сум орон нутгийг хариуцан ажиллаж буй Ойн анги нь судлан тогтоож мэдээ, дүгнэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд тухайн оны 08 дугаар сарын 01-ны дотор хүргүүлнэ.

✅Тус ирүүлсэн мэдээ, дүгнэлтийг үндэслэн Ойн судалгаа, хөгжлийн төв нь ургацын байдлын талаар хяналтын судалгаа, мониторинг хийж, мэдээг нэгтгэн дүгнэж, дүгнэлтийг мөн тухайн оны 08 дугаар сарын 20-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус дүгнэлт, орон нутгаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн тухайн жилд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах болон хориглох тухай шийдвэрийг тухайн оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүсчлэн гаргадаг.

✅Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу 09 дүгээр сарын 10-аас дараа оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдийн хооронд бэлтгэхийг зөвшөөрдөг.

✅Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь ойн ангиуд нь тухайн бүс нутаг, хариуцсан сумдынхаа хушин ойд самрын ургацын судалгааг хийж гүйцэтгэж байна.

✅Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах тухай шийдвэр гарсны дараагаар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутагтаа ашиглаж болох нөөцийн дээд хязгаарыг ойн ангийн дүгнэлт, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтоодог юм.

Address

# 704, Tsoma Office, Sunroad 56, Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670115885

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TUGS Advocates LAW FIRM Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to TUGS Advocates LAW FIRM Mongolia:

Share

Our Story

Бид эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр танд бизнесийн шийдвэрээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн хүрээний, оновчтой, хэрэгжихүйц шийдлийг санал болгох, гэрээ хэлцэл болон бусад төрлийн баримт бичгийн төсөл боловсруулах, зөрчигдөж болзошгүй болон зөрчигдсөн эрхээ хамгаалахад төрийн эрх бүхий байгууллага, шүүх, арбитрт таныг төлөөлөх, мөн хуулиар зөвшөөрөгдсөн бусад хэлбэрээр хууль зүйн туслалцааг үзүүлнэ On the basis of the legal aid contract, we offer you an effective and optimal solutions to your business decision within legal frameworks, drafting of contracts and other types of documents, representing you in front of government agencies, court and arbitration to remedy violated rights and protect rights might be offended, and other forms of legal assistance permitted by law.