Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХН

Directions

Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХН Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХН, Corporate lawyer, Ulaanbaatar.

Энэхүү цахим хуудас нь Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХК-ийн албан ёсны цахим хуудас бөгөөд хууль зүйн мэдлэг, мэдээлэл, зөвлөгөөг хүргэх болно ⚖️
This is the official page of Suld MGLegal LLC, a law firm that provides legal information and advice.

13/09/2026
13/09/2026

Монголчууд бид гадаад үйлдвэрлэсэн бүхэн сайн чанартай гэж сохроор итгэдэг. Үнэтэй бүхэн чанартай биш.
Авч хэрэглэхээ болиход энэ байдал тасрана даа.

📘 МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДЫН ШИНЭЧИЛСЭН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЛЭЭУлсын Их Хурлаас баталсан нэмэлт, өөрчлөлтийг 2026 оны 8 дугаар с...
06/09/2026

📘 МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДЫН ШИНЭЧИЛСЭН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

Улсын Их Хурлаас баталсан нэмэлт, өөрчлөлтийг 2026 оны 8 дугаар сарын байдлаар тусган шинэчилсэн хууль зүйн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Эмхэтгэлд:

🟥 Эрүүгийн эрх зүй
• Эрүүгийн хууль
• Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
• Улсын дээд шүүхийн холбогдох албан ёсны тайлбар, аргачлал

🟦 Иргэний эрх зүй
• Иргэний хууль
• Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль
• Улсын дээд шүүхийн холбогдох албан ёсны тайлбар

Мөн 2022–2023 онд Улсын дээд шүүхээс гаргасан холбогдох тайлбаруудыг хамтатган оруулсан нь практикт ашиглахад илүү үнэ цэнтэй болсон байна.

Хуульч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, оюутан болон эрх зүйн чиглэлээр ажилладаг хэн бүхэнд өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой эмхэтгэл болжээ.

📞 Холбоо барих:
80150099
99018276

03/09/2026

СУРГУУЛЬ ОРЧИМД ХУРДАА ХАС@.

Хичээл эхэлсэн энэ өдрүүдэд сургуулийн орчимд хүүхдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.

Хүүхэд замын хөдөлгөөний эрсдэлийг насанд хүрсэн хүн шиг тооцоолж чаддаггүй. Гэнэт гүйх, зам хөндлөн гарах, анхаарал сарних тохиолдол бий.

Тиймээс жолооч та сургуулийн орчимд 20 км/цагаас хэтрүүлэхгүй, гарц дээр хүүхдэд зам тавьж, утас оролдохгүй, анхаарал болгоомжтой зорчоорой.

Хэдхэн секунд хожихын тулд нэг хүүхдийн ирээдүйг эрсдэлд бүү оруул.

Өнөөдөр бидний болгоомжтой жолоодлого маргааш нэг гэр бүлийн аз жаргалыг бүтэн үлдээж чадна.

Хүүхдүүдээ хамгаалъя. Хурдаа хас.

ХҮҮХЭД БҮРТ НЭГ ИЖИЛ ЗАРЧИМ ХЭРЭГТЭЙБид олон жил хөвгүүддээ “эмэгтэй хүүхдэд гар хүрч болохгүй, тэвч, хүлээ” гэж сургаж ...
03/09/2026

ХҮҮХЭД БҮРТ НЭГ ИЖИЛ ЗАРЧИМ ХЭРЭГТЭЙ

Бид олон жил хөвгүүддээ “эмэгтэй хүүхдэд гар хүрч болохгүй, тэвч, хүлээ” гэж сургаж ирсэн. Энэ бол зөв хүмүүжил.

Гэхдээ охиддоо ч мөн адил “бусдын биед зөвшөөрөлгүй хүрч болохгүй, цохиж түлхэж, дээрэлхэж болохгүй” гэдгийг адилхан заах ёстой.

Хүндлэл хүйсээс шалтгаалдаггүй. Хэн ч байсан бусдын бие, хил хязгаар, нэр төрийг хүндэтгэх ёстой.

Иймээс хүүхдүүддээ:

“Хэн ч чиний биед зөвшөөрөлгүй хүрэх эрхгүй. Чи ч бас бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх эрхгүй.” гэдэг энгийн боловч маш чухал зарчмыг багаас нь суулгацгаая.

Хүчтэй хүүхэд гэдэг бусдыг дийлдэг хүүхэд биш, өөрийгөө хянаж, бусдыг хүндэлж чаддаг хүүхэд юм.

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД УРИАЛАХ НЬ:
Хүү, охин гэж ялгалгүйгээр хүүхэд бүрт бусдын бие, эрх, хил хязгаарыг хүндэтгэх хүмүүжлийг адилхан өгье. Өнөөдөр бидний суулгасан нэг зөв зарчим маргааш хүүхдийг маань зөрчил, хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалах хамгийн эхний хамгаалалт болно.

Амьдрал, ажил, нийгмийн дарамтаас үүдэлтэй стресс, уур уцаараа олон хүн өөрийн мэдэлгүй гэр бүлийнхэндээ гаргадаг. Хамги...
05/05/2026

Амьдрал, ажил, нийгмийн дарамтаас үүдэлтэй стресс, уур уцаараа олон хүн өөрийн мэдэлгүй гэр бүлийнхэндээ гаргадаг. Хамгийн ойр дотны хүмүүсээ буруутгаж, сэтгэл зүйн дарамт үзүүлж, тайван байдлыг нь алдагдуулсныхаа дараа “намайг ойлгохгүй байна” гэж өөрийгөө өмөөрөх нь түгээмэл үзэгдэл болжээ.

Олон нийтэд гэр бүлийн хүчирхийлэл гэхээр ихэвчлэн бие махбодын хүчирхийллийг (зодох, хэрэлдэх) л ойлгодог. Гэтэл байнгын буруутгал, доромжлол, сэтгэл зүйн дарамт, тайван орчныг алдагдуулах нь мөн адил ноцтой сэтгэлзүйн хүчирхийлэл юм. Энэ төрлийн хүчирхийлэл нь удаан хугацаанд үргэлжилбэл гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг.

Бусдаас авсан бухимдлаа гэртээ авчирч тараах биш, гадаа нь үлдээж сурах нь чухал. Гэр бүл бол бухимдлаа гаргах газар биш, харин амар тайван, итгэлцэл, хайр халамж, дэмжлэг үзүүлэх орон зай байх ёстой.
Таны үг, таны хандлага, таны зан байдал гэр бүлийнхээ сэтгэл санааны уур амьсгалыг тодорхойлдог. Та аз жаргалыг эвдэгч биш, харин түүнийг цэцэглүүлэгч байж чадна.
Сүүлийн үед залуу гэр бүлүүд энэ төрлийн асуудлаас болж шүүхийн хаалга татах нь нэлээд нэмэгдэж байна. Сэтгэлзүйн хүчирхийлэл нь хуулийн хүрээнд улам бүр хүлээн зөвшөөрөгдөж, хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгааг анхаарах нь зүйтэй.
Өөрийнхөө болон гэр бүлийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг болон гарч болох эрсдэлээс хамгаалъя .

Өмгөөллийн “Сүлд Эм Жи Лягал” ХХН
Эрүүгийн хэргийн өмгөөлөгч Б.Дашдорж
📞 9900 2044

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share