22/12/2025
🏆“Номадикс Бизнес Лоу Фирм” ХХК Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Шилдэг хуулийн фирм – 2025” шагналыг хүртлээ.
Манай хуулийн фирм үүсгэн байгуулагдсан цагаасаа хууль зүйн үйлчилгээний чанар, мэргэжлийн үйл ажиллагааны нэр хүндийг нэмэгдүүлэх, хуульчийн ёс зүйн стандартыг өндөрт өргөх, хуулийн фирмийн засаглал, менежментийг олон улсын жишигт нийцүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, тасралтгүй хөгжүүлсээр байгаа билээ. Энэхүү тууштай бөгөөд хамтын зорилгыг маань үнэлсэн явдалд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо -нд гүнээ талархал илэрхийлье.
Бид 2025 ондоо үйлчлүүлэгч төвтэй, чанартай, мэргэжлийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэхийг зорихын зэрэгцээ хууль зүйн судалгаа хийх, бүтээл хэвлэн нийтлүүлэх, хууль эрх зүйн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, оролцох, мэргэжлийн төлөөлөх байгууллагуудын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, хуулийн сургууль, оюутнууд, залуу эрх зүйч, хуульчдын суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төлбөрийн чадваргүй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлд идэвхийлэн оролцжээ.
Цаашид ч бид чанартай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлж, хууль зүйн салбарын хөгжилд бодитоор хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллах болно оо.
Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг бүх үйлчлүүлэгчид, хамтрагчиддаа, нэг зорилгын төлөө нэгдэж өдөр бүр завгүй хөдөлмөрлөдөг хамт олондоо, дэмжиж урам хайрладаг гэр бүл, найз нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье 🎉
---
🏆 Nomadix Business Law Firm LLC Recognized as Top Law Firm – 2025
We are proud to announce that Nomadix Business Law Firm LLC has been awarded Top Law Firm – 2025, in recognition of our professional excellence, high ethical standards, and consistent delivery of client-focused legal services.
This honor reflects the collective dedication, expertise, and integrity of our entire team, as well as the trust and long-term partnership of our valued clients and colleagues.
We extend our sincere gratitude to everyone who has supported and believed in our work. This recognition further strengthens our commitment to providing strategic, reliable, and high-quality legal solutions, and to continuously contributing to the development of the legal profession.
✨ We look forward to reaching even higher standards together in the years ahead.