Saba Trade

Call Directions Website

Saba Trade Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Saba Trade, Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Монфа барилга-105 тоот, Ulaanbaatar.

“САБА ТРЕЙД” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаандаа МУ-ын стандартыг чанд баримтлан “Эрүүл мэнд аз жаргалын үндэс” уриатайгаар салбартаа тэргүүлэхээр зорин ажиллаж байна.

📞☎️📲.18001883 руу залгаад 1-1-р шугмаар УБ хот дотроо1-2-р шугамаар орон нутагт унаанд тавьж хүргүүлэн аваарай! 🫰 🚕🚕🚕КОЛ...
18/08/2026

📞☎️📲.18001883 руу залгаад 1-1-р шугмаар УБ хот дотроо
1-2-р шугамаар орон нутагт унаанд тавьж хүргүүлэн аваарай! 🫰 🚕🚕🚕

КОЛЛАГЕНЭЭР БАЯЛАГ ЦОРЫН ГАНЦ БҮТЭЭГДЭХҮҮН
Найрлага:
🌿 Коллаген 10 г
🌿 Глюкозамин 1500 мг
🌿 Гиалуроны хүчил 80 мг
🌿 Куркуминойд 250 мг
🌿 Босвеллиа Серрата 200 мг
🌿 Нохойн хошуу 250 мг

🔹Коллаген
✅ Мөгөөрс, яс, арьс нөхөн сэргээлтэнд чухал
✅ Үрэвсэл, өвдөлтийг намдаана
✅ Өвдөгний үений эмгэгтэй хүмүүсийн үе
мөчний үйл ажиллагааг сайжруулах
✅ Үе мөчний эмгэг, ясны сийрэгжилтэнд
тустай ба булчингийн хүчийг нэмэгдүүлнэ

🔹Нохойн хошуу
✅ С амин дэм, бета-каротин, лютеин,
зеаксантин, ликопенээр баялаг.
✅ Өвдөлт, хөшүүн байдлыг бууруулдаг
✅ Үе мөчний өвчтэй хүмүүсийн үе мөчний
үйл ажиллагааг сайжруулна

🔹Глюкозамин
✅ Бие махбодид шөрмөс, мөгөөрс, үений
шингэнийг нөхөн төлжүүлдэг
✅ Мөгөөрсний болон үений шингэнийг
нэмэгдүүлж, мөгөөрсний эвдрэлээс
сэргийлнэ
✅ Үе мөчний өвчний үрэвслийг намдаана

🔹Boswellia Serrata
✅ 5-липоксигеназа буюу үрэвсэл сэдээгчийг
дарангуйлна
✅ Үе мөчний үрэвсэл эмчлэх байгалийн
гаралтай хүчтэй үйлдэлтэй
✅ Өвдөлтийг бууруулж, хөдөлгөөн
нэмэгдүүлнэ

🔹Гиалуронийн хүчил
✅ Үе мөч болон бусад эд эсэд зөөлөвчний
үүрэг гүйцэтгэнэ
✅ Эд ба эсийн механик хамгаалалтыг
бүрдүүлнэ

🔹Куркуминойд
✅ Хаван, өвдөлтийг намдаана,
✅ Булчингийн өвдөлтийг намдааж,
хөдөлгөөнийг сайжруулна
✅ Исэлдэлтийн болон үрэвсэлт эмгэгүүд
✅ Бодисын солилцооны хам шинж
✅ Үе мөчний эмгэг
✅ Цусан дахь өөх тосны хэмжээ нэмэгдсэн
үед

ДАРААХ ҮЕД ХЭРЭГЛЭНЭ:
👉 Үе мөчний хөдөлгөөн, уян хатан байдлыг
дэмжих.
👉 Өвдөг, ташаа, шагай зэрэг үеэнд даацын
үений мөгөөрсний бүтэц хадгалах
👉 Үе мөчний эмгэг үүсэх эрсдлийг бууруулах.
👉 Үе мөчний өвдөлтийг багасгах.
👉 Ахмад настны амьдралын чанарыг
сайжруулах.
👉 Тамирчид өдөр тутам хэрэглэх
👉 Гэмтэл болон үе мөчний хагалгааны дараа
нөхөн сэргээх

🔰Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна.
☎️ Холбоо барих дугаар: 80100731,80472072,
18001883-руу залган хүргүүлэн аваарай

💊 Дэлхийг өөрчилсөн хамгийн том нээлт ... нэг эмх замбараагүй лабораториос эхэлсэн.1928 он.Лондон хот.Эрдэмтэн Александр...
30/07/2026

💊 Дэлхийг өөрчилсөн хамгийн том нээлт ... нэг эмх замбараагүй лабораториос эхэлсэн.
1928 он.
Лондон хот.
Эрдэмтэн Александр Флеминг зуны амралтаасаа буцаж ирээд лабораторио цэвэрлэж байлаа.
Түүний ширээн дээр хэдэн арван Петри аяга хөглөрөн үлджээ.
Ихэнх судлаачид бол шууд л хогийн сав руу хийчих байсан.
Гэтэл нэг аягыг хараад тэр зог тусав.
Яагаад гэвэл бактериар дүүрэн байх ёстой аяганы голд хөгц ургасан байлаа.
Хамгийн сонирхолтой нь ...
Тэр хөгцний эргэн тойронд байсан бүх бактери үхчихсэн байсан юм.
Флеминг гайхав.
"Яагаад зөвхөн энэ хэсгийн бактери алга болсон юм бол?"

Ихэнх хүн "Бохирдсон байна" гээд хаях байсан.
Харин тэр асуулт асуусан.
Тэр хөгцийг судалж үзэхэд Penicillium төрлийн хөгц байсан бөгөөд бактерийг устгадаг бодис ялгаруулдаг нь тогтоогдов.
Ингэж дэлхийн анхны антибиотик болох пенициллин мэндэлжээ.

Гэхдээ энд хүрээд түүх дуусаагүй.
Флеминг нээлтээ хийсэн ч тухайн үедээ түүнийг эм болгон үйлдвэрлэж чадсангүй.
Howard Florey болон Ernst Boris Chain зэрэг эрдэмтэд 10 жилийн дараа судалгааг нь үргэлжлүүлж, пенициллинийг эмчилгээний зориулалтаар үйлдвэрлэх аргыг боловсруулжээ.
Дэлхийн II дайны үеэр сая сая цэргийн амийг аварсан хамгийн чухал эмийн нэг болсон юм.
Өнөөдөр антибиотикийн ачаар урьд нь үхэлд хүргэдэг байсан уушгины хатгалгаа, цусны халдвар, шархны халдвар зэрэг олон өвчнийг эмчлэх боломжтой болсон.

Энэ түүхээс сурах хамгийн том сургамж юу байж болох вэ?

Бусад хүмүүс асуудал хардаг газар зарим хүмүүс боломж олж хардаг.
Бусад нь "Алдаа" гэж харсан зүйлийг зарим хүмүүс "Сонирхолтой юм" гэж сониучирхан харж чаддаг.
Амьдралын хамгийн том нээлтүүдийн ихэнх нь азаар биш...
Асуулт асууж чаддаг хүмүүсийн ачаар төрдөг.

Тиймээс дараагийн удаа ямар нэг зүйл төлөвлөснөөр болохгүй бол шууд бууж өгөхийн оронд өөрөөсөө ингэж асуугаарай.
"Эндээс би юу олж харж чадах вэ?"
Магадгүй таны амьдралын дараагийн том боломж яг тэр "Алдаа" дотор нуугдаж байгаа ч юм билүү.
Нийтлэл таалагдсан бол “ОК” хэмээн коммент үлдээж, манай компанийн иж бүрэн брошуртай танилцаарай.

Тулгар төрийн 2235 жил, Их монгол улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын...
12/07/2026

Тулгар төрийн 2235 жил, Их монгол улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

ХОТОЛ ОЛНООРОО ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ!

12/07/2026
Наадмын тухай хүмүүс тэр бүр мэддэггүй 7 зүйл1. Наадам анхнаасаа баяр биш, цэргийн бэлтгэл байсанӨнөөдөр бид наадмыг бая...
11/07/2026

Наадмын тухай хүмүүс тэр бүр мэддэггүй 7 зүйл

1. Наадам анхнаасаа баяр биш, цэргийн бэлтгэл байсан

Өнөөдөр бид наадмыг баяр цэнгэл гэж ойлгодог ч эрт үед морин уралдаан, бөх, сур харваа нь дайнд бэлэн дайчдаа шалгах бодит сорил байжээ. Хэн хамгийн хүчтэй, хамгийн хурдан, хамгийн оновчтой вэ гэдгийг эдгээр гурван төрлөөр тодорхойлдог байсан.

2. Хурдан морь унадаг хүүхдийг жингээр нь сонгодог байжээ

Уралдааны шударга байдлыг хангахын тулд морийг аль болох бага жинтэй хүн унуулахыг чухалчилдаг байсан. Тиймээс хүүхэд морь унах уламжлал тогтсон гэж судлаачид үздэг.

3. Бөхийн дэвээ бол зүгээр нэг үзүүлбэр биш

Бөхчүүдийн дэвэх хөдөлгөөн нь бүргэд, хангарьд зэрэг хүчирхэг шувуудыг бэлгэддэг. Энэ нь хийморь сэргээж, өрсөлдөгчдөө хүндэтгэж буй утгыг илэрхийлдэг зан үйл юм.

4. Монгол нум тухайн цаг үеийн хамгийн дэвшилтэт зэвсгийн нэг байжээ

Эвэр, мод, шөрмөсийг олон давхаргаар нийлүүлэн хийдэг монгол нийлмэл нум нь жижиг хэмжээтэй мөртлөө маш хүчтэй байсан тул морин дээрээс ч өндөр нарийвчлалтай харвах боломжтой байв.

5. Айраг зөвхөн ундаа биш

Наадмын айраг нь элбэг дэлбэг, эв найрамдал, зочломтгой зангийн бэлгэдэл юм. Зочдоо айргаар дайлах нь хүндэтгэлийн хамгийн дээд хэлбэрийн нэг байсаар иржээ.

6. Наадам бол ЮНЕСКО-гийн биет бус өв

Монголын уламжлалт наадам нь 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн. Ингэснээр наадам нь зөвхөн Монголын бус, дэлхий нийтээр хамгаалан өвлүүлэх үнэт соёлын өв гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

7. Наадмын бороог бэлгэшээдэг

Ардын дунд "Наадмын бороо орвол тэр жилдээ өвс ногоо арвин, мал сүрэг тарган байна" гэсэн бэлгэшээл байдаг. Тиймээс наадмын үеэр орсон бороог муу ёр гэж бус, харин сайн шинж хэмээн хүлээн авдаг. Энэ жил наадмаар бороо хур элбэг байгаа нь энэ жилдээ сайхан жил болохыг илтгэж байгаа нь гарцаагүй.

Та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!

Эрүүл биед хийморь оршдог.Элэг бүтэн, энх тунх,Эрч хүч дүүрэн, аз жаргалтайҮндэсний их баяр наадмаа сайхан тэмдэглээрэй.
11/07/2026

Эрүүл биед хийморь оршдог.
Элэг бүтэн, энх тунх,
Эрч хүч дүүрэн, аз жаргалтай
Үндэсний их баяр наадмаа сайхан тэмдэглээрэй.

💚 ДАЙЖЕСТРОНГ-✨ “Амттай хоолны дараа гэдэс тань баярлах ёстой, зовох ёсгүй.”Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хэт их идэ...
06/07/2026

💚 ДАЙЖЕСТРОНГ-✨ “Амттай хоолны дараа гэдэс тань баярлах ёстой, зовох ёсгүй.”

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хэт их идэх, тослог хоол хэрэглэх, хоолны дэглэм алдагдсанаас болж:

✔️ Хэвлий дүүрэх
✔️ Хоол шингэхгүй удах
✔️ Хэхрэх
✔️ Хэвлийгээр хүнд оргих
✔️ Суулгах зэрэг зовиур түгээмэл тохиолддог.

💚 ДАЙЖЕСТРОНГ+ нь:

✅ Хоол боловсруулалтыг дэмжих олон төрлийн энзим агуулсан
✅ Нүүрс ус, уураг, өөх тосыг задалж шингээлтийг сайжруулна
✅ Хэвлий дүүрэх, хүнд оргих мэдрэмжийг багасгана
✅ Папайя, ханборгоцойн байгалийн хандтай
✅ Хоолны дараах тавгүй мэдрэмжийг бууруулахад тусална
✅ Зажилдаг тул хэрэглэхэд хялбар.

🎊 Наадмын баяраа амттай хоол, хөнгөн гэдэстэй өнгөрүүлээрэй!

🔰 Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна.

☎️ Холбоо барих дугаар: 8010-0731, 8047-2072, 80472071, 80472073, 80472074
1800-1883 руу залган гэртээ хүргүүлэн аваарай.

Аз жаргалд хүргэх 3 нууц"Аз жаргал бол хүрэх газар биш, харин өдөр бүр бий болгодог зуршил юм."Хүн бүр аз жаргалтай байх...
02/07/2026

Аз жаргалд хүргэх 3 нууц

"Аз жаргал бол хүрэх газар биш, харин өдөр бүр бий болгодог зуршил юм."
Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг. Зарим нь их мөнгөтэй болчихвол, зарим нь хүссэн ажилдаа орвол, нөгөө хэсэг нь гэр бүлтэй болчихвол аз жаргалтай болно гэж боддог. Гэвч сэтгэл судлаачид нэг сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байдаг. Аз жаргалын ихэнх хэсгийг гаднах нөхцөл биш, бидний өдөр тутмын дадал зуршил тодорхойлдог ажээ.

1. Эрүүл харилцаа бол хамгийн том баялаг
Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн судалгаануудын нэг болох Harvard Study of Adult Development-ны үр дүнгээр хүнийг хамгийн аз жаргалтай, хамгийн урт наслахад нөлөөлдөг хүчин зүйл нь чанартай харилцаа болохыг тогтоожээ.
Энэ нь олон найзтай байх тухай биш. Харин цөөн ч гэсэн түшиж тулж болох дотны хүнтэй байх нь хамгийн чухал гэжээ.

Жишээлбэл,
Өдөр бүр ердөө 10 минут гэр бүлийнхэнтэйгээ утсаа хол тавин ярилцах нь сэтгэл ханамжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг гэж олон судалгаанд дурьдсан байдаг.

2. Бусдад туслах нь өөрийгөө аз жаргалтай болгодог
Сонирхолтой нь бусдад мөнгө, цаг хугацаа, анхаарал зориулах үед тархинд допамин, окситоцин зэрэг "Сайхан мэдрэмж"-ийн дааврууд ялгардаг.
Судалгаагаар бусдад туслах сэтгэлтэй хүмүүс стресс багатай, амьдралдаа илүү сэтгэл хангалуун байдаг нь тогтоогджээ.
Жишээлбэл,
• Ахмад хүнд зам тавьж өгөх
• Хүүхдэд ном бэлэглэх
• Хамт ажилладаг хүнд туслах
Ийм жижиг үйлдлүүд хүртэл таны сэтгэл санааг өөдрөг болгодог.

3. Баярлаж чаддаг хүн илүү аз жаргалтай байдаг
Сэтгэл судлаач Robert Emmons олон жилийн турш талархлын талаар судалгаа хийжээ.
Түүний судалгаагаар өдөр бүр талархаж буй 3 зүйлээ бичдэг хүмүүс:
• Илүү өөдрөг болдог
• Илүү сайн унтдаг
• Стресс багатай байдаг
• Амьдралдаа илүү сэтгэл хангалуун байдаг

Өнөө орой туршаад үзээрэй.
Өнөөдөр таныг баярлуулах болсон 3 зүйл юу байсан бэ?
Магадгүй:
• Эрүүл сэрсэн.
• Амттай хоол идсэн.
• Найзтайгаа уулзсан.

Жижиг зүйлсийг үнэлж чаддаг хүмүүс том аз жаргалыг илүү мэдэрдэг.

Эрчүүдийн энергийн бэлдмэл - ПОТЕНЗИН СУПЕРИОР🔥ХЭРЭГЛЭХ ЗААВАР:✅Өдөрт 1 ширхгийг ууна.✅3 хайрцаг нь 1 курс болно.✅Курс х...
24/06/2026

Эрчүүдийн энергийн бэлдмэл - ПОТЕНЗИН СУПЕРИОР🔥

ХЭРЭГЛЭХ ЗААВАР:

✅Өдөрт 1 ширхгийг ууна.
✅3 хайрцаг нь 1 курс болно.
✅Курс хоорондын зай 1 сар.
✅Жоргүй олгоно.
✅Хайрцагтаа 30 ширхэгтэй.

🌐 Литва улсад үйлдвэрлэв.

🔰 Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна.

☎️ Холбоо барих дугаар: 8010-0731, 8047-2072, 1800-1883 руу залган хүргүүлэн аваарай.

😎 "2" хэмээн бичиж чат юмуу коммент үлдээж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Монфа барилга-105 тоот
Ulaanbaatar

Telephone

+97688126572

Alerts

Be the first to know and let us send you an email when Saba Trade posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share