Үүлэн удган/shaman

Үүлэн удган/shaman Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Үүлэн удган/shaman, Legal, Ulaanbaatar.

08/09/2025
🎄🎄 . ..🎊🎇🌨Будрах цасны мөнгөн ширхэгтэй🍷Болор хундагны жингэнэх чимээтэй🎅Буурал сахалт өвлийн өвгөнтэй💃Бүжин наадах цаса...
31/12/2024

🎄🎄 . ..🎊🎇
🌨Будрах цасны мөнгөн ширхэгтэй
🍷Болор хундагны жингэнэх чимээтэй
🎅Буурал сахалт өвлийн өвгөнтэй
💃Бүжин наадах цасан охидтой
😍Шинэ оноо сайхан угтаарай....🎄🎄🎄

Догшин галын эзэд эргэдэг учир галаа ариун байлгаДолоон хүрд биед тань оршдог учир биеэ ариун байлга. #Хов хэлээр өвчин ...
24/12/2024

Догшин галын эзэд эргэдэг учир галаа ариун байлга
Долоон хүрд биед тань оршдог учир биеэ ариун байлга.

#Хов хэлээр өвчин ойртдог учир амаа ариун байлга
Хоёр оршихгүй ганц амьдрах учир амьдралаа ариун байлга
Хар архи буян бардаг болохоор дотроо ариун байлга
Хайр энэрлээр хүн дутдаг учир сэтгэлээ ариун байлга

Хангай лус хилэгнэдэг болохоор өргөлөөр номхруулан байлга
Хар толгой алддаг болохоор бодлоо цэгцтэй байлга
Сүү залгиж хүн болсон учир сүнсээ цэвэр байлга
Сүр омог хэрэггүй учир өөрийгөө даруу байлга

#Уур уцаар гай чирдэг учир ухаанаа тогтуун байлга
Удам угсаа нэгэн цустай учир эвийг эрхэм байлга
Хойморын буян харьдаг учир хуурыг хүндэлж дээдэлж байлга
Хот малын шим өгөөж ариун учир хорогдуулахгүй тогтуун байлга

Цагаан сүү тэнгэрт хүрдэг учир цацлаа хадагтай байлга
Цагаан идээ малын буян учир цараа дүүрэн байлга
Буянт малын шим ариун учир бууцыг нь хүндэлж байлга
Буяны хариу ирдэг учир гараа өглөгтэй байлга

Үүдэн тэнгэрийн ивээл ирдэг учир босгоо сүүгээр домно
Үдэш орой хээрээр явахдаа зулайгаа битүү байлга

#Хир сэв хана нэвтэлдэг учир гэрээ ариун байлга
Хэнэггүй зан харанхуй бодол хүнийг эвддэг учир эрдэмтэй гэгээтэй байлга

#Нар сар ээлжилдэг учир цагийг эрхэм байлга
Нартын амьдрал эрхэм учир буянаар арвин байлга
Амны билэгдэлтэй Монгол хүн таныг
Ашид мөнхийн буян заяа ивээнэ

Монгол ёс заншил, Монгол ухаан

22/11/2024

БОГД ЛАМЫН ДҮЙЧЭН
ЗУЛЫН 25

Зулын 25- ны их дүйчэн өдөр энэ сарын 25- нд тохиох гэж байна.

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.

Энэ зохиолоороо онцгой өдөр болон адислагдаж түүнээс хойш олон мэргэдүүд буян хийхэд онцгой арвижсан өдөр учир хүн бие, хэл, сэтгэлээ сайн сайхан зам мөрт хөтлөвөөс бусад өдрөөс илүү онцгой үр дүн болгон хувиргасан байдаг.

Энэ өдөр шашин шүтэх эс шүтэхээс үл хамааран бид дор бүрнээ яавал энэ болон эцэс хойчид тустай түүнчлэн бусдад тустай өдрийг өнгөрүүлж болохоор байна улам хичээе !

Бусад хүн бүгд амар амгалан аз жаргалын дээдийг эдлээсэй зовлон муу сэтгэл түүний үр дагавраас хагацаасай гэж бодож тэр бүгдэд жаахан ч гэсэн тус болж хувь нэмрээ оруулах юмсан гэж Богд Зонхова тэргүүтэн бусдын төлөө агуу үйлс зохиосон тэдгээрийн адил энэ өдрийг өнгөрүүлье гэж хичээх юм бол бусад өдрөөс илүү ялгамжаатай болно.

Та энэ өдөр мэгзэм сайн тоолж Богд Зонховын үйлс зохионгуйд даган баясч, муу сэтгэлийг ялан дийлсэн адил би ч гэсэн зовлон асуудал бүхний уг суурь болсон муу сэтгэлийг ялан дийлье гэж өөртөө амлалт өгч зоригжуулбаас үр дүн нь илүү хурдан юм.

МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж

2024.11.20

22/11/2024

Дэмжиж байна! Давхар зам барьж түгжрэл буурна.

22/10/2024

- Мэрэг төлөг тавих
- Айл гэрийн гал тахих
-сүлд дуудах
-айл гэрт шүгэлсэн муу муухай
-архины дэв бузар арилгах
-хүний амь хаах
-ханийн тэнгэр дуудах
-удмын хараал арилгах
-удмын засал
-уул ус тахих
-үрийн заяа дуудах
- сүлд хийморь дуудах
-архи дарснаас гаргах
-ажил төрөл бүтэмжгүй байх
-төрийн үйл хэрэг
-шүүх заргын үйл хэрэг
Эдгээрийг засах засал дом үйлийг хийнэ .
Утас:91150924

ТУХАЙН АЙЛ АВДАРАА ГАХАЙ ЗҮГТ БАЙРЛУУЛАХ НЬ ЭД БАЯЛАГ АРВИН ЦУГЛУУЛЖ, ӨЕГ ЦАТГАЛАН АМЬДАРДАГЗүг чигийн бэлгэдэлХулгана з...
01/10/2024

ТУХАЙН АЙЛ АВДАРАА ГАХАЙ ЗҮГТ БАЙРЛУУЛАХ НЬ ЭД БАЯЛАГ АРВИН ЦУГЛУУЛЖ, ӨЕГ ЦАТГАЛАН АМЬДАРДАГ

Зүг чигийн бэлгэдэл

Хулгана зүг:
Монгол бөө мөргөлд гал голомтны чанх хойд зүгийг хулгана зүг хэмээдэг. Энэ зүгт бүх эсгий туургат Их Монгол улсын тулгар төрийн тэнгэр байрлахаас гадна буддын шашин дэлгэрсэн 16-р зуунаас хойш бурхан сахиусаа байршуулан тахидаг учраас гэрийн эздээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг.

Үхэр зүг :
Энэ зүгт монгол гэрийн эзэгтэйн талын онгод тэнгэрүүд буюу есөн өрлөг тэнгэрийн нэг болох эхийн тэнгэр, мөн хүүхдийн тэнгэр / охидын хэсэг /тухайн айлын голомтны үхэр зүгт байдаг. Хулгана зүгийн арын харагчин зүгээс арай зүүн тийш үхэр зүг тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын зэрэгцээ хоёр авдрын хоорон дохь хөндийд архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад, хатан бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр зүгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг.

Барс зүг:
Ертөнцийн чанх зүүн хойт зүг зовхист Зогсолт ба барс зүгт өрх гэр үүсгэсэн гал голомтны эзний суудал байх бөгөөд эр хүний, гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг ажээ. Барс бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг учраас энэ зүг гэрийн эзэнд их л ээлтэй ивээлтэй хэмээн үздэг. Гэрийн гаднах ертөнцийн зүг чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалан эр хүний сүлд тэнгэр энд байрладаг байсан гэсэн үг юм. Бараар төлөөлүүлсэн зүгт суудгаараа өрхийн тэргүүн нь чухамхүү ” Бор гэртээ богд, хар гэртээ хаан ” гэгчээр мандан бадралыг шийдвэрлэн авч явдаг хүн гэсэн утгатай ажээ.

Туулай зүг:
Бар зүгийн доод тал байх өрх гэрийн үүсгэлцсэн гал голомтны чанх зүүн талд туулай зүгт гэрийн эзэгтэйн суудал байдаг. Мөн гал голомтын ам нь ч мөн энэ зүг рүү хандахаас гадна эхнэр хүнийг айлын гал голомтны эзэн гэж үздэг. Туулай бол нэгэн жилдээ хоёроос гурван ч удаа төрдөг, нэг төрөхдөө таваас долоон бүжин төрүүлдэг үр төлтэй амьтан учраас тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг. Үр хүүхэдгүй хүн оршин суугаа газар орныхоо туулай зүгт хүүхдийн овоо босгон бөө удгадаар тахиулж, үр хүүхдийн буян заяа гуйдаг заншилтай байжээ. Хуучин цагт энэ зүгт эм хүний сүлд тэнгэр буюу гэрийн эзэгтэйн сүлд тэнгэр оршдог гэдэг байжээ. Түүний доод талд хөлийн авдар байрладаг ажээ.

Луу зүг:
Монголчууд айл гэрийн голомтны Орлого буюу луу зүгт 9-н өрлөг тэнгэрийн нэг болох Идээ буяны тэнгэр оршдог хэмээн үздэг. Хөлийн авдарнаас дорогш зүүн урд луу зүгт гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа байрлах эргэнэг байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо ургуулан, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй учир энэ шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур- эргэнэг энд байрладаг гэсэн үг. Чанх зүүн урд Орлого зүг учир хүнс идээн буяны эхлэл эндээс эхлэдэг ажээ.

Могой зүг:
Могой бол газар, лусын амьтан мөн учир гэрийн зүүн урд зүгт байхаас гадна энд газар, ус хоёр байх ёстой гэж үздэг учраас эрэгнэгийн доод талд усны ган голдуу байрлуулдаг. Эндээс идээний буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Гэрийн гаднах энэ зүгт хайрхан лусын уяа гэгч тусгай уяа байрладаг байсан. Энэхүү уяан дээр уул овооны тайлга тахилга хийх үедээ сэтэрлэсэн адуу морио уядаг байсан ажээ. Өнөө үед энэ уламжлалт уяа үгүй болсон хэдий ч Хэнтий аймгийн хойд сумдын айлуудын гадаа мэр сэр байрлуулсан байх нь бий. Мөн энэ зүгт гэрээс нэлээд алс зайд тэр айлын үнс тоосоо гаргадаг газар байдаг.

Морь зүг:
Морь зүг буюу чанх урд зүгт монгол айлын үүд оршдог бөгөөд үүдээр нь тухайн айлд сайн ч юм, муу ч зүйл орж ирдэг учир үүдээ хоёр хувааж зөв үүд, буруу үүд хэмээн нэрлэдэг. Энэхүү хоёр хоёр үүдний заагт морин зүг оршиж, голомтны эзний аяны жолоог хөтөлдөг морины уяа байдаг. Монгол айл үүдээ гэр дээрээ сөхөж орхиод морь малаа харж харуулдаж байдаг тул энэ нь морь малын ээлтэй зүг бөгөөд өмнө үүдэнд Эрхт Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулахыг хичээдэг асан. Мөн морь зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас мориор ирж болдоггүй, тэмээгээр бол ирж болдог бөгөөд морьтой хүн танихгүй хот айлд ирэх болбол заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ.

Хонь зүг:
Монгол гэрийн үүд хаалганаас баруун тийш хонин зүг залгадаг нь монголчууд дээр үеэс өвөл хаврын цагт гэрийн энэ хэсэгт хурга ишигээ уяж хөгнөдөг байсантай холбоотой билээ. Мөн энэ хэсэгт мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл зэргийг байршуулдаг. Мөн энэ зүг улаан өнгөнд хамаарагдаг учраас хонь мал гаргасны дараа цээж, бөгс болгон гэрийн доторх хананы толгойноос өлгөн сэврээдэг нь улаан идээ байрлуулахад нийлэмжтэй байдаг. Чанх баруун урд зүг бол Ээевэргүү зовхис учир аливаа зүйлст зохимжтойн дээр Баян цагаан тэнгэр, эд баялагийн эзэн тэнгэр орших зүг учир монголчуудын гол баялаг болсон мал сүргийг арвижуулдаг хэмээн үзэхээс гадна хонио энэ зүгээс хотлуулдаг байна. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана.

Бэчин зүг:
Ертөнцийн чанх баруун урд зүгээс арай хойгуур бэчин зүгийн өнцгөөс эхлэн гаднаас орж ирсэн хүний суудал эхэлдэг. Бэчин зүгт эмээл, хазаар сур зэрэг мал ажуйн тоног хэрэгслэл ч оршдог байна.

Тахиа зүг:
Монгол айл гэрийн гал голомтны чанх баруун зүг буюу тахиа зүгт гаднаас морилон ирсэн зочин гийчид морилон саатдаг газар ажээ. Мөн 9-н өрлөгийн тэнгэрийн нэг болох Зон олны тэнгэр байрлахаас гадна хуран цуглах зочин ихтэй байхыг бэлгэдэг ажээ. Бас энд зочинд зориулсан ор дэвсгэр ч байрлаж байдаг. Энэ бол хуучин цагт олон түмний сүлд тэнгэр залран эл саатсан зочин гийчнийг сахин ивээдэг гэж үздэг. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр нь энэ талдаа байрладаг байжээ. Эл онгод баруун хойт зүгээс давиран ирэх дайсан хорлолоос сахин хамгаалж байдаг. Тахиа зүг нь олон зочин гийчний хуран чуулж, шуугиан шаагиан болохыг бэлгэддэг.

Нохой зүг:
Монголчууд нохойгоо барс лугаа хүчирхэг, арслан мэт сүрлэг, луу адил догшин хэмээн бэлгэшээн, хөрөнгө малыг хадлагч, буяныг түшдэг учир нохой эд буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян энэ зүгээс эхэлдэг гэж үзээд, идээний буяны эхлэл луу зовхисийн харалдаа байрладаг байна. Мөн монголчуудын нохойн уяа ба чинлэгэ, мухлаг тэргээ энэ зүг ч бас байрлуулдаг. Чанх баруун хойт зүг зовхисыг мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас Мөнх зүг хэмээх ажээ.

Гахай зүг:
Гахай зүгт айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах авдар сав нь энэ зүгт байрладаг бөгөөд гахай бол газрын үндэс цуглуулдаг амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ. Мөн гахай зовхист эдийн буяны төгсгөл байдаг нь гахай өвлийн улиралд өөрийгөө голын элс шороогоор хуяглаж хамгаалдагтай холбоотой билээ. Мөн зүүн урд талын идээн буяны төгсгөл болдог могой зовхистой харилцан харгалзаж байдаг.

11/08/2024
Монгол бөөгийн зан үйлэнд их ховор зүйл бол уг нь ангын арьсан хэнгэрэг.Эх сурвалжаас авч үзвэл Хар бухын арьсаар бүрсэн...
05/07/2024

Монгол бөөгийн зан үйлэнд их ховор зүйл бол уг нь ангын арьсан хэнгэрэг.

Эх сурвалжаас авч үзвэл
Хар бухын арьсаар бүрсэн
Харгих дуутай хэнгэрэгээ дэлдэн
Хамаг улсаа хурааж... Гэж МНТ нд гарах бүлгээ.
Одоо цагийн бөө нарыг шүүмжлэх нэг тал бол
даахгүй нохой булуу хураана
гэгчээр эрт дээр үеэс эхлэн нүүдэлчин ард түмэн бид 5 хошуу малаа адгуулж эдэлж,
Арьс үс ноосыг нь хэрэглэдэг.
Чингис хааны үед ч мөн адил энэ зүйл байсан нь тухайн эх сурвалжаас анзаарагдаж байна.
Буга согоо, аргал, янгир, Чоно, баавгай гэхээсээ илүү улаач та монгол хүн юм бол эхлээд хэмжээгээ мэдэж хэрээ таньж хэнгэрэгээ хийгээрэй.
Ангын арьсан хэнгэрэг хийлээ , барилаа гээд таны онгод чинь алаад талаад ар халхад цуурайтсан аймар лаг болохгүй л байх. Эх сайхан Монгол орны байгаль эх дэлхийн эзэд лус савдагийн унаа болсон зэрлэг амьтан жил ирэх тусам л ховордож байна. Чоно багассанаас болж зарим газар малын өчин ихсэж байх шиг.
Үнэг багассанаас болж тал нутагт маань ургадаг зарим зүйлийн ургамал Өлийн цагаан огтонод идэгдэж байна. Гэх
Хэрвээ онгод чинь л мөн бол тухайн улаачын сэтгэлээсээ хийж өгсөн зүйлд л гялаадаг юм шиг
Өөр юмстай нөхцсөн бол махан идэштний арьс үс нэхэх л байх...
Нөгөө талаараа бөө улаач хүн бол байгаль эх дэлхийн амьд дуу хоолой гэж би ойлгодог.
Нэг ёсны байгаль хамгаалагчид юм.
Улаач нартай уламжлахад
Таван хошуу малынхаа арьс ширийг л хэрэглэж хэнгэрэг хийвэл л гэж.
Та чоно, баавгай аргал янгирын арьсаар хэнгэрэг хийлээ гээд аль эсвэл үхэр ямааны арьсаар хэнгэрэг хийлээ гээд нэг их ялгаа байхгүй л байх харин ч тэр зүйлийг барьлаа гээд
Хэрээн дуунаар боохой
Хэнгэрэгийн дуунаар чөтгөр л ирэх байх.
Улаач нартаа уриалга гаргахад эрэлт байгаа цагт нийлүүлэлт байгаа тул ангын арьсаар хэнгэрэг битгий хийгээч ээ л гэж гуйх гэсэн юм.
Мундагуудаа авах гээхийн ухаанаар хандаарай
Мөнх тэнгэр
Мөнхөд та бүгдийг ивээг.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Үүлэн удган/shaman posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category