Өмгөөллийн Легал гайд хуулийн фирм

Өмгөөллийн Легал гайд хуулийн фирм Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ

✨ Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🥰Хүүхдийн эрхийг дээдэлж, аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж т...
01/06/2026

✨ Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🥰

Хүүхдийн эрхийг дээдэлж, аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж торних боломжийг бүрдүүлэх нь бид бүхний нийтлэг үүрэг юм.

Бяцхан зүрх бүхэнд инээмсэглэл, аз жаргал бялхсан өдрүүд хүсье. 🌈🥳

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаа болж тус аймгийн хуулийн байгууллагууд, хуульчид болон ха...
22/05/2026

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаа болж тус аймгийн хуулийн байгууллагууд, хуульчид болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын дунд дартсын аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн нь хуульчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ хуульчид хоорондоо танилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцох, хамтын ажиллагаа, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой байлаа.

Идэвхтэй оролцсон нийт баг, тамирчид болон хамтран зохион байгуулсан байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ийнхүү “Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөг маань мэдлэг, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг түгээсэн олон талт үйл ажиллагаагаар амжилттай өндөрлөж байна.

Дараа жил танай аймагт уулзая…

“Мэдлэг түгээе” ном бэлэглэх аян“Хуульч Мазаалай” өдөрлөгийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Мэдлэг түгээе” н...
22/05/2026

“Мэдлэг түгээе” ном бэлэглэх аян

“Хуульч Мазаалай” өдөрлөгийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Мэдлэг түгээе” ном бэлэглэх аян амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү аяны маань гол зорилго нь хүүхэд, залуусын мэдлэг боловсролыг дэмжих, ном унших дадал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ялангуяа орон нутгийн хүүхэд багачуудын хүртээмжид бодит хувь нэмэр оруулахад чиглэдэг билээ.

Бид энэ удаагийн аянаар хүүхэд, өсвөр насныханд зориулсан уран зохиол, танин мэдэхүй, хувь хүний хөгжил болон боловсролын ач холбогдолтой олон төрлийн номыг цуглуулж, хүүхдүүдэд хамгийн хэрэгцээтэй, уншихад өгөөжтэй бүтээлүүдийг хүргэхийг зорин ажиллалаа.

Ийнхүү “Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд өрнөсөн “Мэдлэг түгээе” ном бэлэглэх аяны хүрээнд Баянхонгор аймгийн Нийтийн номын сан, Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байр, Баянговь сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байр, мөн Баянхонгор аймгийн ЕБ-ын VI сургууль буюу “Гэгээн Сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолборын сурагчдын дотуур байранд номын дээжээ амжилттай гардуулан өглөө.

Энэхүү аянд нэгдэн хүүхэд багачуудын мэдлэгийн хүрээг тэлэх, унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, оюун ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулах үйлсэд сэтгэл гарган оролцсон нийт хандивлагчид, дэмжигчид, хамтран ажилласан эрхэм хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ном бэлэглэж, мэдлэг түгээе.
“Хуульч Мазаалай”

“Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?”“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн ахлах ангийн сура...
22/05/2026

“Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?”

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн ахлах ангийн сурагчдын дунд “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт хариултын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээн нь ахлах ангийн сурагчдын Үндсэн хуулийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, үзэл санаа, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгын дор зохион байгуулагдсан бөгөөд сурагчид маань идэвхтэй оролцож, мэдлэгээ сорин ширүүн өрсөлдлөө.

Идэвхтэй оролцсон бүх хөөрхөн дүү нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Хуульч мазаалай Баянхонгорт … “Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги...
22/05/2026

Хуульч мазаалай Баянхонгорт …

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан эрх зүйн мэдлэг түгээх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Хүүхэд, залуусын эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх нь ирээдүйн зөв төлөвшил, хариуцлагатай иргэнийг бүтээх чухал үндэс билээ. Тиймээс өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын “Номундалай” цогцолбор сургууль болон “Соого Сейкео” сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа”, “Өсвөр насны хүүхдийн хийж болох гэрээ” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой анхаарах асуудал болон гэрээний харилцааны талаарх суурь ойлголтыг зөв төлөвшүүлж, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэхэд чиглэсэн юм.

Ирээдүй болсон хүүхэд, залуусынхаа хөгжлийг дэмжин, сургалтыг хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн сургуулиудын удирдлага, багш, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн төрийн албан хаагч нарт зориулсан эрх зүйн мэдлэг тү...
22/05/2026

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн төрийн албан хаагч нарт зориулсан эрх зүйн мэдлэг түгээх сургалт “Хүний эрхэд ээлтэй захиргааны шийдвэр” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, сургалтад идэвхтэй оролцсон төрийн албан хаагч нартаа баярлалаа. Нээлттэй Засаг Нэг Баянхонгор

Мөн сургалтыг удирдан явуулсан “Өмгөөллийн Легал Гайд” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Э.Эрдэнэхишигтээ талархал илэрхийлье. Erdenekhishig Erdenebaatar

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөг маань амжилттай үргэлжилж байна.

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөг маань ийнхүү амжилттай эхэллээ.Өдөрлөгийн нээлтийг “Хуульч Мазаалай ба түүний найз...
22/05/2026

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөг маань ийнхүү амжилттай эхэллээ.

Өдөрлөгийн нээлтийг “Хуульч Мазаалай ба түүний найзууд” өглөөний уулзалт, чөлөөт ярилцлагаар эхлүүлж, “Сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх эрх зүйн зарим асуудал /Шүүхийн шийдвэрийн харьцуулалт/” сэдвийн хүрээнд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү уулзалтад идэвхтэй оролцсон Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэс, Баянхонгор аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Өмгөөлөгчдийн салбар зөвлөл, Цагдаагийн газрын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд практикт тулгамдаж буй асуудал, шүүхийн шийдвэрийн судалгаа, эрх зүйн зохицуулалтын талаар нээлттэй санал солилцож, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Ийнхүү “Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөг маань эрч хүч, идэвх оролцоогоор дүүрэн эхэлж байна.

“Мэдлэг түгээе" ном бэлэглэх аянд нэгдэхийг уриалж байна. Сайн байцгаана уу, “Хуульч Мазаалай” өдөрлөгийн хүрээнд бид ор...
14/05/2026

“Мэдлэг түгээе" ном бэлэглэх аянд нэгдэхийг уриалж байна.

Сайн байцгаана уу, “Хуульч Мазаалай” өдөрлөгийн хүрээнд бид орон нутгийн иргэд, хүүхэд залуусын боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор тус аймгийн номын сан болон сурагчдын дотуур байруудад ном бэлэглэх аяныг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн “Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр:

- Баянхонгор аймгийн “Нийтийн номын сан”;
- Богд сумын ЕБС-ийн сурагчдын “Дотуур байр”;
- Баянговь сумын ЕБС-ийн сурагчдын “Дотуур байр”;
- Баянхонгор аймгийн ЕБ-ын VI сургууль буюу “Гэгээн Сумади сургууль цэцэрлэгийн цогцолбор” сурагчдын “Дотуур байр”-уудад тус тус ном бэлэглэхээр ажиллаж байна.

Та бүхэн “Мэдлэг түгээе" ном бэлэглэх аянд нэгдэж, хүүхэд залуусын боловсролд хувь нэмрээ оруулах боломжтой бөгөөд бидэнтэй нэгдэхийг хүсвэл 8805-6807 дугаар болон “Хуульч Мазаалай” фэйсбүүк пэйж хуудсаар холбогдоно уу.

Баярлалаа.

“Хуульч мазаалай Баянхонгорт” өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.Бид нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэди...
13/05/2026

“Хуульч мазаалай Баянхонгорт” өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хуульчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн говийн нэн ховор амьтан болох мазаалай баавгайг хамгаалах үйлсэд олон нийтийг уриалах зорилгоор “Хуульч Мазаалай” өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Тус өдөрлөг өмнө нь Архангай, Дорноговь аймгуудад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ удаагийн “Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна.

Нээлттэй Засаг Нэг Баянхонгор

Та бүхэн доорх өдөрлөгийн хөтөлбөртэй доор танилцана уу.

#хуульчмазаалай

Address

Ulaanbaatar
14100

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677770040

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөллийн Легал гайд хуулийн фирм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Өмгөөллийн Легал гайд хуулийн фирм:

Share