Хуулийн боловсролд /Legal edu/

Хуулийн боловсролд /Legal edu/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хуулийн боловсролд /Legal edu/, Legal Service, Ulaanbaatar.

Анхан шатны хуулийн боловсролыг хүн бүрт олгох, цахимаар хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх 💥⚖️

Хуулийн мэдлэгтэй байх нь та өөрийгөө эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг юм. Мэдэхгүй байх нь алдахад хүргэдэг...

 #Зээлийн #Гэрээ -тэй холбоотой түгээмэл асуулт хариултууд 👍 #зээлийнхүү
02/05/2025

#Зээлийн #Гэрээ -тэй холбоотой түгээмэл асуулт хариултууд 👍

#зээлийнхүү

📌📌Ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэгтэй. Тус үүргээ ...
27/04/2025

📌📌Ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэгтэй. Тус үүргээ зөрчиж ажилтны цалинг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан бол,,,

✅Энэ талаарх маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.

Мөн дүүргийн дэргэдэх хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хандаснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй ажил олгогчоос учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүн бол 500,000 төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 5,000,000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэдэг.☑️

#ХУУЛИЙН #Зөвлөгөө

#Цахим #Хуульч

❎Ажилтан зөвшөөрөхгүй байхад Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг ажилтнаас шаардах эрхгүй.💎Харин ажилтан өөр...
25/04/2025

❎Ажилтан зөвшөөрөхгүй байхад Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг ажилтнаас шаардах эрхгүй.

💎Харин ажилтан өөрөө зөвшөөрсөн бол ажил олгогч гүйцэтгэх ажил үүрэг, түүнд олгох цалин хөлсийг ажилтантай урьдчилан тохиролцоно.

❎ ✈️  #ХИЛИЙН  #хориг тавих тохиолдол.Шүүхийн шийдвэрийн дагуу,1. Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүй...
24/04/2025

❎ ✈️ #ХИЛИЙН #хориг тавих тохиолдол.

Шүүхийн шийдвэрийн дагуу,

1. Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй,
2. Тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлдэг.

🛎 Эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;

🛎 Хөрөнгөө нуун дарагдуулсан;

🛎 Төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй.

#Хуульч #ХУУЛИЙН #Зөвлөгөө

23/04/2025

#барьцааны #Гэрээ

#зээл
#ХУУЛИЙН
#Зөвлөгөө

🏠🏠Барилгын үндсэн захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээс биш  #туслан  #Гүйцэтгэгчээс байр авах гэж бол энэхүү зөвлөгөөг уншаа...
22/04/2025

🏠🏠Барилгын үндсэн захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээс биш #туслан #Гүйцэтгэгчээс байр авах гэж бол энэхүү зөвлөгөөг уншаарай.

Сүүлийн үед тухайн барилгыг барихад тусалж буй туслан гүйцэтгэгч компани өөрийн ажлын хөлсөндөө авч байгаа байраа иргэдэд худалдаж, орон сууц захиалгын гэрээ ихээр хийх болсон. Үүнтэй холбоотойгоор түгээмэл үүсэж буй асуудал нь барилгын үндсэн захиалагч, ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын хооронд ажил гүйцэтгэхтэй холбоотой маргаан үүсэж, улмаар компани хоорондын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, иргэдийн захиалсан орон сууцыг үндсэн захиалагч эсхүл ерөнхий гүйцэтгэгч буцаан шаарддаг, орон сууцыг туслан гүйцэтгэгч компани дур мэдэн зарах эрхгүй гэх маргаан практикт их гарч байна.

⏳Иймд иргэд та бүхэн хэрэв туслан гүйцэтгэгчээс байр авах гэж байгаа бол дараах асуудалд хянуур хандах шаардлагатай. Үүнд:
Туслан гүйцэтгэгч нь:
✅Тухайн байрыг зарж борлуулах эрхтэй эсэхэд анхаарлаа хандуулах,
✅Үндсэн захиалагч ерөнхий гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг үзэх шалгах,
✅Тэдгээр толгой компаниудаас туслан гүйцэтгэгчийн ажлын явц, ажлын хөлсөнд надад зарж байгаа байрыг өгсөн эсэх талаарх мэдээллийг авах, байрыг зарж болох тухай бичгэн зөвшөөрөл байгаа эсэхийг тодруулах,
✅Туслан гүйцэтгэгч, иргэн, үндсэн захиалагч гэсэн гурвалсан гэрээг байгуулах эсхүл байрыг зарж болох тухай үндсэн захиалагчийн бичгэн зөвшөөрлийг авах, туслан гүйцэтгэгчийн ажлын хөлс төлбөр тооцоо хэрхэн хийгдсэн талаар гэрээндээ тусгах гэх мэтээр өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалаарай.

Ингэхдээ эрсдэлд орсны дараа бус наана нь урьдчилан сэргийлж мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч хэвшээрэй💥💥

 #Тэтгэвэр #ТЭТГЭМЖ-ийг ямар тохиолдолд зогсоох вэ?Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр, тэтгэмж авагч хуур...
18/04/2025

#Тэтгэвэр #ТЭТГЭМЖ-ийг ямар тохиолдолд зогсоох вэ?

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсооно.❎

⚖️Илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн нөхөн төлүүлдэг вэ?

Дараах 2 тохиолдолыг хуулиар зохицуулсан. Үүнд:

1. Хэрэв тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлсний улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно.

2. Харин нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас тэтгэвэр, тэтгэмж илүү олгогдсон бол илүү олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

#ХУУЛИЙН
#Зөвлөгөө #Цахим #Хуульч

 #ХУУЛИЙН  #Зөвлөгөө👇Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож чадаагүй тохи...
17/04/2025

#ХУУЛИЙН #Зөвлөгөө

👇Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Хэрэв хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.✅

#Цахим #Хуульч
#Хууль

Худалдагч 1 эд хөрөнгийг хэд хэдэн хүмүүст зэрэг зарчихсан байвал хэн нь давуу эрхтэй вэ?🔔Энэ талаар Иргэний хуулийн 250...
11/04/2025

Худалдагч 1 эд хөрөнгийг хэд хэдэн хүмүүст зэрэг зарчихсан байвал хэн нь давуу эрхтэй вэ?

🔔Энэ талаар Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т "Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч,
-хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй" гэж зохицуулсан байдаг.

📌Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30,000 төгрөг, үйлчилгээний хураамж 30,000...
10/04/2025

📌Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30,000 төгрөг, үйлчилгээний хураамж 30,000, улсын тэмдэгтийн хураамж 3,300 нийт 63,300 төгрөгөөр захиалдаг байсан.

Гэтэл тухайн асуудлаар Прокурор Н.Э нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр иргэн П.Х-г торгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд дүгнэлтийг хүргүүлснээр уг асуудлыг Монгол Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн.

🚫Улсын дээд шүүхээс иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь нийгэмд, бусад этгээдэд хор уршиг учруулахгүй буюу зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байх тул улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнийг зөрчил үйлдсэнд тооцож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж шийтгэл оногдуулсан нь буруу байна гэж үзэн,

Улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ. Ингэснээр дээрх шийдвэр нь хууль хэрэглээний хувьд нэгдмэл байдлыг тогтоох ба бөгөөд цаашид иргэд энэхүү үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар торгуулахгүй.

Одоо иргэд иргэний үнэмлэх дахин авахдаа торгуулийн 30,000 төгрөг гэж төлөхгүйгээр, үйлчилгээний хураамж 30,000, улсын тэмдэгтийн хураамж 3,300 нийт 33,300 төгрөгөөр захиалан авах боломжтой болсон байна. ✅✅

УДШ-ИЙН ШИЙДВЭРИЙГ БҮРЭН ЭХЭЭР УНШИХЫГ ХҮСВЭЛ: https://www.supremecourt.mn/mn/printc?id=44354

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуулийн боловсролд /Legal edu/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category