19/05/2026
Даатгалын болон ББСБ-н хамтарсан луйвар.
Иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрөө даатгал хийлгэх байгууллагаа өөрийн үзэмжээр сонгох эрхтэй байдаг. Гэвч даатгалын байгууллагууд ББСБ-тай зуучлал, хамтран ажиллах гэрээ гэх нэрийн доор ББСБ-с зээлээр машин авч буй иргэдийн сонголтод шууд нөлөө үзүүлж байдаг. Манайх энэ даатгалтай хамтран ажилдаг энд даатгалаа хийлгээрэй гэж шууд тулгадаг. Үгүй бол мэдээж зээл олгохгүй.
Ийм байдлаар даатгалын байгууллага зорилтод хэрэглэгч нараа татаж санхүүждэг бол ББСБ тодорхой хэмжээний ашиг хүртэх зарчимтай.
Гол хохирол нь иргэд даатгалын төлбөр олгохдоо удаан, барагтай олгодоггүй, хүндрэл ихтэй, даатгалын байгууллагатай хүчээр гэрээ хийж нөхөн төлбөр авах нөхцөл үүссэн үед авч чаддаггүй хохирч үлддэг. Энэ үед ББСБ-с ямар нэгэн үүрэг хүлээдэггүй үлддэг.
Зээлээр машин авсан ББСБ-н шууд тулгалтаар даатгалын байгууллагатай гэрээ хийж байсан иргэд сэтгэл үлдээгээрэй.
Манай байгууллагын зүгээс дээрх үйлдлийг таслан зогсоох нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс уг асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахаар төлөвлөж байна.
SHARE ХИЙЖ ТҮМЭНД ТҮГЭЭЖ ӨГНӨ ҮҮ.