Хуулийн зөвлөгөө, мэдээлэл - Хуульч, өмгөөлөгч

Хуулийн зөвлөгөө, мэдээлэл - Хуульч, өмгөөлөгч Бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө, туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үзүүлж байна

13/05/2026
01/05/2026
 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооноос хамтран зохион байгу...
30/04/2026



Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооноос хамтран зохион байгуулж буй “Өмгөөлөгч-Танд тусалъя”, “Хуульчийн про боно-2026” нэгдсэн өдөрлөг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт өмгөөллийн "Цогц өмгөөлөл" хууль зүйн фирмийн өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллана.

Иргэд та бүхэн тус өдөрлөгт өргөнөөр оролцож өөрт тулгамдаж буй асуудлаар хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай.

Өмгөөллийн “Цогц Өмгөөлөл” хууль зүйн фирм
Хуулийн зөвлөгөө, мэдээлэл - Хуульч, өмгөөлөгч
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
Монголын Хуульчдын холбоо/Mongolian bar association/

28/04/2026
20/04/2026

АЯНД НЭГДЭЭРЭЙ

Монголын Өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж буй “Өмгөөлье-Хамгаалъя” нөлөөллийн аянд нэгдэхийг нийт өмгөөлөгчдөдөө уриалж байна.

Тус аян нь нийгэмд үүсээд буй өсвөр насны хүүхдүүдийн дээрэлхэлт, хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд ганц сар, улирал, жилээр зогсохгүй жил бүр МӨХ-ны Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороогоор дамжуулан тогтмол хэрэгжиж, нийгэмд үр нөлөөгөө үзүүлсээр байх юм.

Мөн аянаар зөвхөн хохирогч гэлтгүй гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эрх /халдашгүй байх, аюулгүй байх, сурч боловсрох зэрэг/-ийг хангах тал дээр анхаарч, дахин хэрэгт холбогдох, мөн бусад хүүхдийг холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой.

Ер нь аливаа хүүхдэд буруу гэж байдаггүй бөгөөд гагцхүү эцэг, эхийн олгосон хүмүүжил, төлөвшлийн арга, хэлбэрт л буруу байдаг.

Иймд иргэд, олон нийт масс дагаж ханарах бус, дор бүрнээ өөрийн хүүхдүүдийн эрхийг хангаж, хамгаалж, зөрчигдөхөөс сэргийлж, зөв хүмүүжил төлөвшил олгоход анхаарах хэрэгтэй.

Хуульч О.Билгүүн

Address

Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 7 давхар 707 тоот Өмгөөллийн "Цогц өмгөөлөл" хууль зүйн фирм
Ulaanbaatar
15150

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97680707454

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуулийн зөвлөгөө, мэдээлэл - Хуульч, өмгөөлөгч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хуулийн зөвлөгөө, мэдээлэл - Хуульч, өмгөөлөгч:

Share