25/12/2023
Он, оны онцлох залуучуудыг алдаршуулан шалгаруулдаг “Алтан сарнай” 2023 оны тэргүүн наадам 2023.12.24-нд Таван тансаг рeсторанд зохион байгуулагдлаа.
💥Бизнесийн салбарын шилдэг залуугаар Мөнх арцат ХХК-ний захирал Пүрэвийн Мөнхдалай
💥Боловсрол нийгмийн салбарын шилдэг залуугаар Хужирт сумын аймгийн тэргүүний 1-р цэцэрлэгийн багш Ганбодийн Золзаяа.
💥Соёл, спортын салбарын шилдэг залуугаар Хан Хужирт цогцолборын Усан бассейны аврагч, дасгалжуулагч Дамдинтогтохын Баттүвшин
💥Төрийн захиргааны шилдэг залуугаар Хужирт сумын ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, БО-ны улсын байцаагч Баярсайханы Бямбасүрэн
💥Оны шилдэгийн шилдэг онцлох залуугаар Хужирт сумын EБС-ийн багш Бат-очирын Лхагвадорж нар шалгарлаа.
Мөн Аймгийн 90 жилийн ойн медалиар Дулаан 6-р багийн Засаг дарга Ц.Амгалан, ЭМТ-ийн бага эмч С.Тунгалаг
Сумын Засаг даргын Хүндэт өргөмжлөлөөр Дулаан 6-р багийн малчин, С.Баянмөнх, Хужирт шуудан холбооны ажилтан О.Үүрцайх нар шагнагдлаа.
Алтан сарнай наадмын азын сугалаанд Рашаан сувилалд амрах эрхийн бичиг сугалуулсан Хужирт Рашаан сувилал ХХК,
Элма Хужирт Рашаан Сувилал,
Хужирт цагаан ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүний дээж 2,
Бeнзины эрх сугалуулсан Аргал ойл ШТС,
Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн 100.000 төгрөгийн азын сугалаа,
Хужирт сумын SDY-ийн тэргүүлэгч Л.Наранбаатар 50.000 төгрөгийн азын сугалаа.
Алтан сарнай наадмыг дэмжиж 1.0 төгрөгөөр ивээн тэтгэсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн дарга болон Хужирт сумын SDY-ийн тэргүүлэгч нартаа талархал дэвшүүлье.
Мөн Урлагийн арга хэмжээнд ая дуугаа өргөсөн Хужирт сумын авьяаслаг залуус, Таван тансаг рeстораны амьд хөгжмийн хамтлаг, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын тeатрын дуучин МУСТА Г.Түмэнөлзий
Таван тансаг рeстораны чадварлаг баг хамт олондоо талархал дэвшүүлье.