Namnan voyage camp

Namnan voyage camp Өөртөө үйлчлэх “Нүүдлийн соёлын зуслан”
Аялал жуулчлал, амралтын бааз

19/11/2025

Celebrating my 6th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Дараа жилийн зун тун удахгүй ээ 🥰
09/10/2025

Дараа жилийн зун тун удахгүй ээ 🥰

Нар инээж, ногоо дэлгэрчНамрын сэвшээ салхи сэвэлзэжГолын ус тунгалаг дуугарчХүүхдүүдийн инээд цуурайтажХөдөөгийн зам то...
09/10/2025

Нар инээж, ногоо дэлгэрч
Намрын сэвшээ салхи сэвэлзэж
Голын ус тунгалаг дуугарч
Хүүхдүүдийн инээд цуурайтаж
Хөдөөгийн зам тоос манан татна
Адуу туурайгаар үүл хөөргөж
Агаар цэцгийн үнэрээр амьсгална
Өглөөний нарнаар алт шиг гялтайж
Өдөр бүр шинэ мөрөөдөл төрнө
Зуны энэ улиралд бүх зүйл
Зүрхний өнгөөр амилдаг юмаа гэж…

Thank u so muchDiverse Yilan 當我們都在宜蘭 We Are Global Citizens - GCED
29/09/2025

Thank u so much
Diverse Yilan 當我們都在宜蘭
We Are Global Citizens - GCED

Адал явдал, инээд баяслаар дүүрэн зун цаг улиран одож, алтан шаргал намрын сэрүүн салхи сэвэлзэхтэй зэрэгцэн бид дурсамж...
26/08/2025

Адал явдал, инээд баяслаар дүүрэн зун цаг улиран одож, алтан шаргал намрын сэрүүн салхи сэвэлзэхтэй зэрэгцэн бид дурсамж дүүрэн өдрүүдээ эргэн санаж байна.

Энэ зун оюун ухаан, мэдлэгийн далайд хөл тавьж, шинэ ертөнцийн үүдийг нээсэн гайхамшигт мөчүүдээр арвин байлаа.

Манай өөртөө үйлчлэх Нүүдлийн соёлын зуслан анх удаа Хөвсгөл аймгийн Тариалан суманд “Дэлхийн иргэний боловсрол”-ын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн нь онцгой үйл явдал байв.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд багачууд:
• Хүний эрхийн үнэ цэнэ
• Жендэрийн буюу хүйсийн тэгш эрхийн ойлголт
• Ядуурлыг бууруулахын ач холбогдол
• Уур амьсгалын өөрчлөлт ба эх дэлхийгээ хайрлах сэтгэл гэсэн чухал сургалтуудад хамрагдан, өөрийн үзэл бодол, хандлагаа баяжууллаа.

Хүүхдүүд сургалтын төгсгөлд ирээдүйдээ зориулан хүсэл мөрөөдлөө бичсэн жижигхэн картуудаа чангаар уншиж, үйлдлээрээ батлан харуулах тангараг өргөн, лаа асаан “Дэлхийн иргэн” болохоо илэрхийлсэн нь зүрхэнд гүн сэтгэгдэл үлдээлээ💚

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань гартаа бугуйвч зүүж, сертификат гардсанаар хичээл сургалтынхаа утга учиртай, дурсамж дүүрэн төгсгөлийг хийсэн билээ.

Дараа жил дахин уулзъя та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе ээ ❤️

Хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа

We Are Global Citizens - GCED
Diverse Yilan 當我們都在宜蘭
Yilan County Government
National Taipei University of Education
Ministry of Education Taiwan

An adventurous and joyful summer has passed, and with the gentle breeze of golden autumn arriving, we look back on the days filled with unforgettable memories.

This summer was truly remarkable, as we set sail into the ocean of knowledge and wisdom, opening the doors to a new world of experiences.

For the very first time, our Self-Service Nomadic Culture Camp successfully implemented the Global Citizenship Education Program in Tariat soum, Khövsgöl province — a milestone event of great significance.

Through this program, children engaged in essential learning on:
• The value of human rights
• The concept of gender equality
• The importance of poverty reduction
• Climate change and caring for our planet

Each child enriched their perspectives and broadened their mindset through these important lessons.

At the closing ceremony, students read aloud their heartfelt wishes and commitments written on small cards for their future, pledged their promises through action, and lit candles as a symbol of becoming true Global Citizens. This touching moment left a deep impression on all of us. 💚

Finally, participants received their bracelets and certificates, marking a meaningful and memorable conclusion to their learning journey.

Until we meet again next year — wishing you all a wonderful and successful new school year! ❤️

We sincerely thank all our partners for initiating and successfully implementing this meaningful program.

We Are Global Citizens – GCED
Diverse Yilan 當我們都在宜蘭
Yilan County Government
National Taipei University of Education
Ministry of Education, Taiwan

Мэнтор Rose багшийнхаа сэтгэгдлийг орчуулан хүргэе ээ❤️Бидний үр бүтээлтэй өдрүүдийн дараа, GCED Camp эцэст нь хаалтын ё...
26/08/2025

Мэнтор Rose багшийнхаа сэтгэгдлийг орчуулан хүргэе ээ❤️

Бидний үр бүтээлтэй өдрүүдийн дараа, GCED Camp эцэст нь хаалтын ёслолдоо хүрэв. Сүүлийн өдрүүдэд хүүхдүүд болон оюутнууд хэлний саадыг даван туулж, бат бөх нөхөрлөл бий болголоо. Эхэндээ танил бус байсан “Baby” хэмээх зуслангийн дуу нь одоо бүгдэд хуваалцсан дурсамж болон үлдэж, завсарлагааны үеэр зөөлөн аяар сонсогддог боллоо.

Ёслолын үеэр залуус хүүхдүүдийг удирдан зуслангийн дөрвөн том сэдвийг эргэн санав:
💚 Хүний эрх, хүйсийн тэгш эрх
💚 Ядуурлыг бууруулах асуудал
💚 Уур амьсгалын өөрчлөлт буюу Байгаль орчны хамгаалал

Сурагчид өөртөө болон ирээдүйдээ бичсэн жижигхэн картуудаа уншиж, үйлдлээрээ батлан харуулах тангараг өргөж, лаа асаан Дэлхийн иргэн болохоо илэрхийлсэн юм. Эцэст нь тэд бугуйвч, сертификат гардан авч, Сургалтынхаа утга учиртай төгсгөлийг хийлээ.

Зусланг өндөрлүүлэхийн тулд зохион байгуулагчид шарсан хонь, төрөл бүрийн зууш, ундаагаар баярын зоог бэлтгэв. Монгол залуус уламжлалт ардын дуугаа сэтгэлээсээ дуулж, харин Тайванийн залуус “Wang Chun Feng” болон алга ташилттай дуугаар хариу барив.

Одтой тэнгэрийн доор хөгжим, инээд хөөр эгшиглэж, Хөвсгөл дэх бидний аяллыг дулаан, баяр хөөртэйгөөр өндөрлүүлэв.
Diverse Yilan 當我們都在宜蘭
感谢!我坚信明年我们一定还能携手合作。❤️🥰

Diverse Yilan 當我們都在宜蘭Орчуулан хүргэе 🥰Манай зуслангийн эзний гэрт бид өглөө эртлэн босож, үнээ сааж өдөр эхлүүлсэн. Хамт...
21/08/2025

Diverse Yilan 當我們都在宜蘭

Орчуулан хүргэе 🥰

Манай зуслангийн эзний гэрт бид өглөө эртлэн босож, үнээ сааж өдөр эхлүүлсэн. Хамтдаа монгол аргаар нэрсэн архи, өрөм, бяслаг болон бусад сүү, цагаан идээг хэрхэн хийдгийг үзэж, малчдын мэргэн ухааныг бишрэн хүндэтгэлээ.

Хөрш айлын малчин айлд урилгаар очиж, тухайн өдрийн гурван хоолоо тэнд идэв. Өглөөний цайнд хуурай ааруул, өрөм хайлмаг боорцогтой хамтатган идсэн бол үдийн хоолонд уламжлалт дотор махтай шөлөөр дайлууллаа. Дотор мах идэхээс зарим нь эмээж байсан ч бүгд зориг гарган амсаж үзсэн. Оройн хоолонд удаан жигнэж шарсан мах байсан нь өдрийн хамгийн онцгой, амттай хоол байлаа. /Хорхог/ Энэ тансаг зоог нь малчдын сэтгэлийн өгөөмөр, дулаан байдлыг илэрхийлсэн бөгөөд бидэнд нутгийн хоолны соёлын энгийн атлаа баяр баясгалант талыг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжийг олгосон.

Бид пикап буюу /амжиргаа/ машины ард суун салхи сөрж яваад, гэнэтийн байдлаар зохион байгуулсан морь уралдааны тэмцээнийг үзэв. Энэхүү тэмцээн хоёр үндсэн сорилттой байсан нь морьтонгуудын тэнцвэр болон уяа барих ур чадварыг шалгасан явдал байлаа. Насны өргөн хүрээг хамарсан оролцогчдын гайхалтай үзүүлбэрүүд биднийг үнэхээр бишрүүлсэн.

Манай зуслангийн сургалтын үеэр хүүхдүүдтэй хамт хүйсийн мэдрэмжийн талаар сургалт хийж, янз бүрийн мэргэжлийн талаарх хэвшмэл ойлголтыг зургаар илэрхийлүүлэв. Үдээс хойш хүүхдүүд өөрсдийн бүтээсэн ургамлын цианотип хэвлэл хийж, бүгд нийлж нэг том хамтын бүтээл туурвисан.

Тэр орой, одтой тунгалаг тэнгэр дор, гэрлийн ангид өргөн уудам талд хэвтэн, Тэнгэрийн заадсыг ширтэж суулаа. Алсад хэд хэдэн солир гялалзан өнгөрөхөд, хөдөлмөр бүтээлээр дүүрэн тэр өдрийг гайхамшигтай, мартагдашгүй дурсамжтайгаар хаасан юм.

🌍 “Эх дэлхийгээ хайрлая” практик хичээл 🌱Бидний амьдарч буй эх дэлхий бол ганцхан. Түүний өгөөж, түүний амьсгал, түүний ...
17/08/2025

🌍 “Эх дэлхийгээ хайрлая” практик хичээл 🌱

Бидний амьдарч буй эх дэлхий бол ганцхан. Түүний өгөөж, түүний амьсгал, түүний нууцлаг гоо үзэсгэлэн бол бидний ирээдүй, үр хүүхдийн минь амьдралын баталгаа билээ.

Өнөөдөр бид уур амьсгалын өөрчлөлтийн тухай зөвхөн сонсохоос гадна, бодитоор ойлгож, мэдэрч, өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд хэрхэн хандахыг сурах зорилготой. Энэ бол зөвхөн онолын биш, харин амьдралд хэрэгжүүлэх алхам алхмын хичээл юм.

🌱 Хогийг багасгах, дахин ашиглах
💧 Ус, эрчим хүчээ хэмнэх
🌳 Мод тарих, ногоон орчноо хамгаалах
🚶‍♂️ Тээврийн эко хэв маягт шилжих

Эдгээр жижиг мэт боловч хүчтэй үйлдэл бүр бидний ирээдүйг гэрэлтүүлэх үр цацаж байдаг.

Энэ хичээлээр бид зөвхөн суралцах бус, эх дэлхийгээ хайрлах дадал зуршлыг зүрх сэтгэлдээ ургуулах болно. Учир нь байгаль дэлхийгээ хайрлах гэдэг бол бусдыг хайрлаж буй хамгийн сайхан илэрхийлэл юм.🌼🌳🌲🌴

Малчин залуусын хамтаар багш нар маань галын наадам хийж мартагдахааргүй оройг өнгөрүүллээ🥰
16/08/2025

Малчин залуусын хамтаар багш нар маань галын наадам хийж мартагдахааргүй оройг өнгөрүүллээ🥰

НАМНАН МАРАФОН -2025Уралдааны удирдамж  Уриа: Эх нутгаа хайрлая, Хүн бүр байгаль хамгаалагч,Хэзээ: 2025/08/16 – 09:00 ца...
15/08/2025

НАМНАН МАРАФОН -2025

Уралдааны удирдамж

Уриа: Эх нутгаа хайрлая, Хүн бүр байгаль хамгаалагч,

Хэзээ: 2025/08/16 – 09:00 цагт
Хаана: Намнан өөртөө үйлчлэх нүүдлийн соёлын зуслан,Сэлэнгэ баг, Тариалан сум

Замын урт: 10 км
Гараа: Намнан өөртөө үйлчлэх нүүдлийн соёлын зуслан
Хяналтын цэг: Төв зам
Бариа: Намнан өөртөө үйлчлэх нүүдлийн соёлын зуслан

Оролцогч: 12+ нас

Санамж: Уралдааны замаар машин, мотоцикл, морь явахыг хориглоно. Гүйгчид өөрсдийн амь нас, эрүүл мэнд, гэмтэл бэртлийн эрсдлийг бүрэн хариуцна. 12-17 насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрлөөр уралдана.

Мандатны үнэ: 0 төгрөг
Жич:Гүйж чадахгүй ч алхаж болно
Зохион байгуулагч:
Намнан өөртөө үйлчлэх нүүдлийн соёлын зуслан Namnan voyage camp
We Are Global Citizens - GCED
Diverse Yilan 當我們都在宜蘭

Address

Khuvsgul Tarialan
Ulaanbaatar
97600

Telephone

+97680804464

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Namnan voyage camp posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share