Tamir & Co. Law Firm

Tamir & Co. Law Firm Өмгөөлөл, Хууль зүйн зөвлөх үйлчилгээ

22/12/2025
22/12/2025
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр ...
25/11/2025

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Энэхүү хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж, дээрх хуулийн заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэн, Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг гаргалаа.

03/07/2025

ӨМГӨӨЛӨГЧ З.ТАМИРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

Бид зах зээлийн эдийн засагтай улс гэдгээ дахин баталгаажуулсан өдөр.Үл хөдлөх хөрөнгө, газраа зарахдаа заавал өндөр үнэ...
08/06/2025

Бид зах зээлийн эдийн засагтай улс гэдгээ дахин баталгаажуулсан өдөр.

Үл хөдлөх хөрөнгө, газраа зарахдаа заавал өндөр үнээр зарах ёстой гэсэн гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн, хүчээр хууль бус хэлцэл хийхэд хүргэсэн хуулийн заалтыг түдгэлзүүллээ.

Тодруулбал “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн … 16.3 дахь заалтад “… үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, … өмчлөх … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байх тул холбогдох заалтыг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, Цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлт гарав.

Хамт оролцсон хуульч нарын хамт.

05/11/2024

"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг НЭЭЛТТЭЙ ШҮҮЕ" хэлэлцүүлгээс онцлох эшлэл

05/11/2024

🔴Хуульч, судлаач З.Тамир: Шүүх хуралдааныг нээлттэй явуулснаар Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн сайн мууг үзэхдээ биш цаанаа маш том агуулгатай. Нээлттэй хурлаас иргэд хуулийн мэдлэг олж авах, судлаачид шүүмжлэх, хуулиа сайжруулах гээд олон талын ач холбогдолтой

2024 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг хүргэж байна.
05/01/2024

2024 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг хүргэж байна.

Ялын хатуу, зөөлөн байх нь нийгмийн хөгжлөөс хамааралтай. Балар цагийн зэрлэг байдлаасаа дөнгөж гараад байгаа ард олны с...
10/10/2023

Ялын хатуу, зөөлөн байх нь нийгмийн хөгжлөөс хамааралтай. Балар цагийн зэрлэг байдлаасаа дөнгөж гараад байгаа ард олны сэтгэлд илүү хүчтэй, туйлд нь хүртэл айлгаж балмагдуулсан хүчээр нөлөөлөх нь зөв. Арсланг айлгахад аянгын ниргэлт хэрэгтэй. Чавхдах нь өдөхийн нэмэр. Харин хүмүүс нийгэмшиж боловсрохоороо мэдрэмж нь өсдөг тул тэр хэрээр ялын хатуу, харгисыг зөөлрүүлэх ёстой.
Чезаре Беккариа 1738-1794

#Ял #ялхүндрүүлэх

Address

Төрийн ордны хойд талд, ЭСК төв, 3 давхар, 8 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97686335445

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tamir & Co. Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share