13/02/2026
Би дараах хоёр төрлийн яриа, саналд жоохон дургүй талтай 👇
1️⃣Ямар ч цаг товлоогүй байж “өнөөдөр уулзах уу” гэдэг санал.
Хэн ажилгүй байж байв гэж дээ. Ихэнхдээ төлөвлөсөн ажилтай болохоор шууд тэр өдөртөө уулзах боломж хомс шүү дээ. Яахав, дотно найз, ах дүү бол өөр хэрэг.
2️⃣Юу ярих нь тодорхойгүй зүгээр л “уулзаж байгаад ярих уу” гэдэг санал.
Нээх дотно, хувийн харилцаатай биш бол, ажил ярих гэж байгаа бол энэ онцгүй шд. Жишээ нь, нэг ажил байна, зөвлөгөө авах гсн юм, өмгөөлүүлэх гэсэн юм гэнэ. Ядаж товч мэдээлэл өгөөч, ямар зүйл бол гэхээр “уулзаж байгаад ярих уу” гэнэ.
Үгүй ээ. Надад хэрэгцээгүй, миний чадахгүй эсвэл би ажиллахыг хүсэхгүй зүйл байвал уулзаж байгаад ярих нь цаг үрсэн хэрэг болно. Иймд уулзах эсэхээ шийдэхийн тулд ядаж товч мэдээлэл өгвөл зүгээр санагддаг шүү.
За тэгээд зөвөөр ойлгоод, хэдүүлээ алдаагаа бага багаар засаад явбал хөгжинэ дөө. Бид бүгдээрээ сул талтай, дутагдалтай. Гол нь тэрийгээ засаад хөгжөөд явах чухал.