07/04/2025
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үндэсний сүлжээний гишүүд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлэх аяныг өрнүүлж байна.
Энэ удаад сүлжээний гишүүн, өмгөөлөгч Ч.Өнөржаргалын байр суурийг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах баталгааг баталгаажуулах хэрэгтэй гэдгийг онцолж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах баталгааг зааж өгсөн нь сайшаалтай. Гэвч үүнийг баталгаажуулахын тулд Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.