14/12/2021
🔴⚪🔵 “BLOOMBERG AWARDS 2021” АРГА ХЭМЖЭЭНИЙ “ШИЛДЭГ ФРАНЧАЙЗ” ШАГНАЛЫН ЭЗНЭЭР “RE/MAX MONGOLIA” ШАЛГАРЛАА 🏆
☑️Монгол улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын манлайлагчдыг тодруулдаг “Bloomberg TV Mongolia Awards 2021” долоо дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 12 төрөлд нэр дэвшүүлэн, энэ сарын 10-ны өдөр шагналын эздээ тодрууллаа.
☑️Тус арга хэмжээний “Шилдэг Гүйцэтгэх захирал”-аар “TDB Leasing” компанийн Гүйцэтгэх захирал Казухиса Фүжимото, "Шилдэг төсөл" -өөр “Мишээл” группийн хэрэгжүүлж буй “Мишээл Сити” төсөл, “Шилдэг шийдэл” төрөлд HiPay төслүүд шалгарсан бол, “Шилдэг Францайз” номинацийн шагналыг бизнесийн өсөлтөөрөө тэргүүлэн Азийн бүсийн шилдгээр 4 удаа дараа шалгаран, Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч“RE/MAX Mongolia” хүртсэнийг дуулгахад таатай байна.
☑️Шилдэг франчайзын шагналыг франчайз эзэмшигчдийн чанар, зах зээлд үзүүлж буй нөлөөлөл, бизнесийн өсөлт, технологийн шийдлүүд зэрэг олон тоон үзүүлэлтээр тодруулсан бөгөөд энэ бүх шалгуурыг дэлхийн томоохон франчайзыг монголд нутагшуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж буй “Ремакс Монголиа” тэргүүлж ШИЛДЭГ ФРАНЧАЙЗ шагналын эзэн болжээ. “Ремакс Монголиа” 67 брокер оффис 1200 гаруй агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд 449 тэрбумын борлуулалттай ажилласан бол 2021 онд амжилтаа нэг дахин ахиулан 947 тэрбумын борлуулалттай ажиллахаар төлөвлөж байна.
☑️RE/MAX Mongolia бүс нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа 11 сарын байдлаар 784 тэрбумын борлуулалттай ажиллаж, зөвхөн 2021 ондоо 12290 гэр бүлд мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгөө олоход нь тусаллаа.
☑️“Блумберг авардс 2021”-ийн шилдэг компанийн шагналыг гардан авахаар “Ремакс Монголиа” бүсийн франчайз захирал М.Буянхишиг, RE/MAX этик ёс зүйн хорооны дарга М.Мандах, RE/MAX ын хамгийн анхны брокер оффис BEST ийн брокер эзэмшигч Б.Батмөнх нар гардан авлаа.