BEB Partners LLP

BEB Partners LLP LAW FIRM SERVICE:
1. Corporate
2. Private
3. Litigation & Dispute resolution

09/01/2024
29/09/2023
Эрх зүйн боловсролыг түгээе ⚖️  Эрх зүйн боловсролтой болохын тулд эхлээд буруу ойлголтоо засах нь чухал. “..Гэрээ байг...
23/10/2019

Эрх зүйн боловсролыг түгээе ⚖️
Эрх зүйн боловсролтой болохын тулд эхлээд буруу ойлголтоо засах нь чухал.
 “..Гэрээ байгуулаагүй ээ, зүгээр л мөнгөө итгээд өгчихсөн..” гэх яриаг та цөөнгүй сонсож байсан байх. Амаар тохиролцож гэрээ /хэлцэл/ байгуулж болдог. /хуульд тусгайлан бичгээр гэрээ байгуулахыг шаардсанаас бусад тохиолдолд гэрээ байгуулсан гэж үзнэ/. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр, хэн нэгэнтэй амаар тохиролцож тодорхой амлалт өгсөн /эрх үүрэг хүлээсэн/ бол гэрээ байгуулсанд тооцох тул цаасаар юм үйлдээгүй юм чинь гэсэн байдлаар хариуцлагагүй хандах нь эрсдэлтэй, мөн гэрээ зөрчсөн үйлдэл болно шүү гэдгийг ойлгуулах.
 Бас “..Нотариатаар батлуулаагүй, баталгаагүй зүгээр л цаасан дээр мөнгө зээлсэн тухай бичсэн..” гэдэг хэн нэгний яриаг бишгүй л сонссон байх. Гэрээ болгоныг нотариатаар гэрчлүүлэх шаардлага байдаггүй ба гагцхүү гарын үсгээ зурж хүсэл зоригоо илэрхийлсэн байхад л хүчин төгөлдөр гэж үзнэ. Хүний гарын үсэг давтагдахгүй ба кримналистикийн шинжлэх ухаанд 60 тэр бумд 1 удаа давтагдах магадлалтай гэж үздэг. /Дэлхийн хүн ам 7 тэр бум гаруй байх/.Та заавал нотариат хайж, хэн нэгэнтэй хийсэн тохиролцоогоо баталгаажуулах шаардлагагүй.
 Та өөрийгөө хуульч биш учраас бичгээр гэрээ боловсруулж чадахгүй, гэрээ гэдэг бол маш олон зүйл заалттай байх ёстой,мэргэжлийн нарийн үг хэллэг, нэр томъёотой, заавал хуульч нотариатч боловсруулж чаддаг гэсэн буруу бодлоосоо болж, хугацаа алдах,бичгээр баталгаажуулахаасаа өмнө эд хөрөнгө, эрхээ бусдад шилжүүлэх зэрэг эрсдэл бий болгодог. Уг нь энгийн гэрээ хэлцэлийг хүн болгон бичгээр боловсруулж чадах ба бичгийн цаасан дээр тохиролцсон гол нөхцөлөө бичихэд л хангалттай юм. Жнь: Иргэн А, иргэн Б-д 10 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлэхэд текст нь: Иргэн А, Иргэн Б-д 10 сая төгрөгийг 20...оны сарын...өдрөөс ...20...оны..сарын...-ны өдөр хүртэл 3 сарын хугацаагаар сарын 5 хувийн хүүтэй зээлэв, зээлийн хугацаа дуусахад зээлийг хүүгийн хамт буцаан төлнө, хэрэв хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацаанд хоног тутам 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж бичээд гарын үсгээ зурчихсан байхад л 10 сая төгрөгөө, 3 сарын хүү, алдангийн хамт авах гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзнэ. Мэдээж их хэмжээний мөнгөн дүнтэй, олон нарийн нөхцөл шаардлагатай асуудлын талаарх гэрээ хэлцэлийг мэргэжлийн хуульч боловсруулж чаддаг.

Address

Чингэлтэй дүүрэг 3-р хороо, Жуулчины гудамж 34т байрлах Пэрл тауэр оффис, B корпус 9 давхарт 901 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97688035811

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BEB Partners LLP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to BEB Partners LLP:

Share