Vindexx LLP

Vindexx LLP Vindexx LLP is Ulaanbaatar-based law firm offering comprehensive legal consulting services to companies specializing in IT-based products and services.
(1)

12/02/2026

👩‍⚖️ Өмгөөлөгч Б.Наранцэцэгийн хохирогч крипто биржийн өмгөөлөгчөөр ажилласан хэргийн нээлттэй шүүх хурлын хэсгийг, Хяналтын шатны шүүхээс зүйлчлэл өөрчилсөн онцлох үндэслэлийн хамт хуваалцаж байна.

💻 Крипто биржийн аппликейшинд ETH/BTC хослол нэмэх хөгжүүлэлт хийх үед ETH койныг 0.001 BTC койноор худалдан авах захиалга биелэгдэх алдаа үүссэнийг ашиглаж, олон удаагийн арилжаа хийх замаар их хэмжээний ашиг олж, гаргаж авсан үйлдлийг

📌 анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн 17.1 “Хулгайлах гэмт хэрэг” гэж шийдвэрлэсэн.

🔎 Харин Хяналтын шатны шүүх уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 “Залилах” гэмт хэрэг гэж зүйлчлэл өөрчилж, эцэслэн шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлтээс дараахыг онцолж байна.

“… Цахим орчинд мэдээллийн системд нэвтрэх эрхгүй этгээд хамгаалалтын системийг эвдэх /хакердах/, нууц үгийг хууль бусаар олж авах, эсхүл техник, программ хангамжийн аргаар хууль бусаар нэвтэрч, серверийн аюулгүй байдлыг эвдэж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл хулгайлах гэмт хэрэгт тооцогдоно.
Энэ тохиолдолд систем нь хөрөнгийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин гэмт этгээд хүчээр буюу хууль бус нэвтрэлтээр хөрөнгийг авах шинжтэй байдаг.
Харин цахим орчинд программ хангамжийн алдаа, цоорхойг ашиглан хуурамч, ойлгомжгүй өгөгдөл оруулах, гүйлгээний агуулга, утгыг өөрчлөх зэргээр мэдээллийн системийг төөрөгдүүлж, улмаар системээр дамжуулан хөрөнгө шилжүүлэх зөвшөөрлийг авч буй үйлдэл нь залилах гэмт хэрэгт хамаарна …”

📝 Хуулийн фирм нь кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэргийн зарим зүйлчлэл дээр өмгөөллийн үйлчилгээ дагнан үзүүлдэг. Манай өмгөөлөгч тус хэргийг шүүх хүлээн авсны дараа хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Улсын яллагчийн зүйлчлэлийг дэмжих, хохирогчийн хохирол, хор уршгийг тогтоолгоход анхаарал хандуулсан болно.

Татварын асуудлаарх цуврал нийтлэл №1
11/02/2026

Татварын асуудлаарх цуврал нийтлэл №1

Хотын төсөв ба торгуулийн хамаарал 🍋

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Д.Баттулгын “Нийслэлийн төсвийн хүү торгуулийн орлогын чиг хандлага”-ын талаарх нийтлэлийг хүргэж байна. Бид Виндекс ХХН-тэй хамтран татварын асуудлаар цуврал нийтлэл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний дугаарыг тухлан сууж таалан уншина уу!

Нийслэлийн төсөв томрохтой зэрэгцэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн халааснаас гаргах татвараас гадна татварын бус төрөлд хамаарах хүү торгуулийн орлого ч их хэмжээгээр нэмэгдэж байна.

🔗 Дэлгэрэнгүй: https://lemonpress.mn/post/0UIAuHW4xfQ

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмаар Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан хуулийн этгээдийн мэдээллийн сист...
23/01/2026

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмаар Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний кибер аюулгүй байдлыг хангах, кибер халдлага, кибер аюулгүй байдлын зөрчлийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх болон тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагаанд дагаж мөрдөх нийтлэг харилцааг зохицуулж байна.

📌Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам нь 2023 оны 06 сарын 07 өдөр Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор батлагдсан.
📌Кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад уг журмыг дагаж мөрдөнө.
📌Журамд байгууллага кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулалтын болон хүний нөөцийн хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан.

09/01/2026

Хуулийн фирмийн дэргэдэх Фиделитас Судалгааны Хүрээлэн / Fidelitas Research Institute ✨

Монголын Хуульчдын холбооны “Фемида 2025” оны шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээний “Шилдэг өмгөөллийн нөхөрлөл” төрөл...
22/12/2025

Монголын Хуульчдын холбооны “Фемида 2025” оны шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээний “Шилдэг өмгөөллийн нөхөрлөл” төрөлд манай хуулийн фирм нэрээ дэвшүүлж байна.

Манай баг 2025 онд гүйцэтгэсэн ажлуудаас олон нийтэд дэлгэх боломжтой (нууцын зэрэглэлгүй) хэсгийн мэдээллийг нэгтгэн, нэр дэвшигчийн материалаа хүргүүлсэн болно.

⚖️ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиар төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар б...
19/12/2025

⚖️ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиар төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах бодлого, чиг үүргийг тодорхойлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хүн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

📌Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Виртуал бүсийн ажиллах журам", "Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам" 2025 оны 09 сарын 17 өдөр батлагдсан.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагад мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үүрэг хүлээлгэсэн. Мөн төрийн байгууллага чиг үүргээ гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлэхээр хуульчилсан.

⚖️Цахим гарын үсгийн тухай хуулиар хуулийн этгээдэд хүлээлгэсэн үүргийг танилцуулж байна. Тус хуулиар мэдээллийн системи...
17/12/2025

⚖️Цахим гарын үсгийн тухай хуулиар хуулийн этгээдэд хүлээлгэсэн үүргийг танилцуулж байна. Тус хуулиар мэдээллийн системийн тусламжтайгаар цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн, эсхүл цахим орчинд үүсгэсэн, илгээсэн, хүлээн авсан, хадгалсан, хандах боломжтой цахим мэдээлэлд цахим гарын үсэг хэрэглэх талаар иргэн, хуулийн этгээдийн цахим гарын үсэг, цахим тамга хэрэглэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

⚖️Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хуулийн этгээдэд хүлээлгэсэн үүргийг танилцуулж байна. Тус хуулиар хуули...
12/12/2025

⚖️Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хуулийн этгээдэд хүлээлгэсэн үүргийг танилцуулж байна. Тус хуулиар хуулийн этгээдийн хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой хүлээх үүрэг, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулсан.

⚖️ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хуулийн этгээдэд хүлээлгэсэн үүргийг танилцуулж байна. Тус хуулиар ху...
05/12/2025

⚖️ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хуулийн этгээдэд хүлээлгэсэн үүргийг танилцуулж байна. Тус хуулиар хуулийн этгээдийн нийтийн мэдээллийн нөөц, дэд бүтцийг зөв ашиглах журам, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хязгаарлалттай мэдээллийг ашиглах, аюулгүй байдлыг хангах үүргийг зохицуулсан.

⚖️ Кибер аюулгүй байдлын тухай хуулиар хуулийн этгээдэд хүлээлгэсэн үүргийг танилцуулж байна. Тус хуулиар мэдээллийн тех...
01/12/2025

⚖️ Кибер аюулгүй байдлын тухай хуулиар хуулийн этгээдэд хүлээлгэсэн үүргийг танилцуулж байна. Тус хуулиар мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд, төрийн өмчит хуулийн этгээд, эдгээрээс бусад хуулийн этгээдийн эрх, үүргийг ялгаатай зохицуулсан.

“Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны санал, зөвлөмжийн танилцуулгаас "Монгол Улсад урьдчилс...
01/12/2025

“Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны санал, зөвлөмжийн танилцуулгаас "Монгол Улсад урьдчилсан цензур үүсгэх эрсдэлтэй хяналтаас зайлсхийж, олон улсын хүний эрхийн зарчимд нийцсэн зохицуулалт хийх, платформуудтай албан ёсны хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, ил тод байдлын стандартыг нэвтрүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай зохицуулалт бий болгох шаардлагатай" гэснийг онцолжээ.

https://nhrcm.gov.mn/?fbclid=IwY2xjawOZ7KhleHRuA2FlbQIxMABicmlkETFkdjF6R0FLTDF4elRsTGQ4c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHhSS1DiRne6TteGFr4bn9KED9kPBTFyadVHcN9mAi1Gi98acY1fpbPx-siVz_aem_ZMFPpFxvMDZ0Z7hj2i5qIA&brid=kT8RIlxZ8vYxW399O5SLZw #/page/7/post/view/6002

Манай багийн гүйцэтгэсэн судалгаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зохион байгуулсан хэлэлцүүлгийн талаар бүрэ...
01/12/2025

Манай багийн гүйцэтгэсэн судалгаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зохион байгуулсан хэлэлцүүлгийн талаар бүрэн хэмжээний мэдээ гаргажээ.

https://nhrcm.gov.mn/?fbclid=IwY2xjawOZ6gtleHRuA2FlbQIxMABicmlkETFkdjF6R0FLTDF4elRsTGQ4c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHmElW08b0pW40LtjZjPNcv1LpR0SxIjUeb9AQUonKpNh4hOP_MYHZjUCfcWF_aem_2PDlHEmbMp-vLtjM2NUiRQ&brid=kT8RIlxZ8vYxW399O5SLZw #/page/7/post/view/6002

Address

9F, Soyombo Tower, Seoul Street, Sukhbaatar District
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+97677497070

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vindexx LLP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Vindexx LLP:

Share