Nyamka BD

Nyamka BD ӨМГӨӨЛӨЛ, ХУУЛЬЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ЗУУЧЛАЛ, ТӨЛӨӨЛӨЛ

21/03/2026

Хууль нь хэрэгждэг орон өөр юм даа, дэлхийн од хүртэл ... манайд бол пэдийгээд шаачина😡 2024 оны хэрэг

09/03/2026
25/02/2026

МЭДҮҮЛЭГ ӨГӨХ АЖИЛЛАГАА ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР.

Гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн таны мэдүүлэг бол хуульд зааснаар нотлох баримтын төрөлд хамаарах бөгөөд хэрхэн ямар мэдүүлэг өгснөөс хамаарч тухайн мэдүүлгээр таныг эсхүл хэн нэгэн этгээдийг яллаж эсхүл цагаатгаж байдаг ач холбогдолтой.

Бидний мэддэгээр та үг хэлэх, хэлэхгүй байх эрхтэй бөгөөд хэлсэн үг тань таны эсрэг ашиглагдах боломжтой гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш билээ.

Мэдүүлэг өгөх ажиллагаанд дуудагдаж буй этгээдүүд дараах алдаа гаргадаг байна.
✔️Би хамааралгүй юм чинь гэх ойлголтоор мэдүүлэг өгөхөөр очдог боловч зарим тохиолдолд хамааралтай буюу хамжигч, хатгагч болж хувирах тохиолдол цөөнгүй
✔️ Сандрахгүй гэж бодож байсан ч сандарч үүнээс улбаатай буруу зөрүү ярих, асуултыг ойлгохгүй хариулах, дутуу, логикийн зөрүүтэй ярих зэрэг алдаа гаргадаг. Энэ ихэнхдээ мөрдөгчийн харилцаа хандлага, хоолойны өнгө, биеийн хэлэмж, орчны уур амьсгал гэх мэт зүйлээс хамааралтай
✔️ Юу асууж болзошгүй талаар таамаг байхгүй тул хариулах, ярих, тайлбарлах, бэлтгэлгүй очдог.
✔️ Мэдүүлэг өгөх ажиллагаанд идэвхгүй /үр дүнгүй/ зөвхөн мөрдөгчийн асуултад хариулт өгөх байдлаар оролцдог.
✔️ Мөрдөгчийн зүй бус үйлдэл, дарамт шахалт сүрдүүлэгт автах, өртөх тохиолдол цөөнгүй.

Мэдүүлэг өгөх ажиллагаа нь таны бодож байгаагаас илүү үр дагавартай чухал процесс ажиллагаа тул өөрийн болон хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс урьдчилан зөвлөгөө мэдээлэл авах, өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгөх нь таныг үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна.

Зөвлөгөө мэдээллийн тойм бэлтгэсэн: Өмгөөлөгч Б.Түвшинтөгс.

Өмгөөллийн Поларис хуулийн фирм

01/01/2026
25/12/2025
22/11/2025
17/11/2025

Манайхан энэ бүсгүйн хаалтын үгийг л санаад шүүхийг ёстой алсан нтр гээд өмгөөлөгчийн ямар байсныг мартсан бололтой.

Тухайн үед би шүүх хурлыг бүтнээр нь шууд үзсэн. Зарим хүмүүс шиг тасархай бичлэг үзээгүй учраас хэлье.

Өмгөөлөгч бүх гэрч, шинжээчдээс асуултаа тавьж бүх ног нь илрүүлж байсан

Өмгөөлөгч Багануурын талын ахимаг насны нэг гэрчээс сайн шалгаасаар байгаад тэр хүн бусдын шахалтанд орж шүүх хуралд орж байгааг нь хэлүүлж чадсан.

Шүүх хуралд нэг асуултыг дахин тавьж болдоггүй дэгтэй байдаг гэдгийг би тэр шүүхээс л олж мэдсэн. Гэхдээ залуу шинжээч нь хангалттай хариу өгөөгүй учраас өмгөөлөгч уран арга хэрэглэж агуулга нь адилхан ч гэсэн асуултынхаа үгийг сольж асуусаар байгаад шинжээчийн ног нь харуулсан.

А болон Б компани хооронд хийсэн гэрээ атал В компанийг буруутгай гэсэн дүгнэлт гаргасан шинжээч нарыг өмгөөлөгч л асуултаараа ил болгосон. Шинжээчдийн үндэслэл юу байсан гээч? "В компанид зориулж хийсэн гэрээ" гэж шаадым даа

Өмгөөлөгч асуултаараа дунд насны шинжээчийг бас үг алдуулж чадсан. Тэр нь юу гэхээр нэг шинжээч нь "прокурорын гаргасан тайлан минийхтэй таарч байсан" гэж авсан байдаг. "Та шинжээч нь биз дээ, та яахаараа прокурорын гаргасан тайланг хардаг юм?" гэж өмгөөлөгч асуусан чинь нөгөө шинжээч "Би өөрийгөө сорих гэсийн" гэж дурактаж байсым шүү. Тухайн үеийн нүүрний хувирал биеийн хэлэмж нтр бол юу болсон нь ойлгомжтой болгож байлаа.

ХХОАТ тайлан өссөн дүнгээрээ явдаг байтал тэрийг мэдэлгүй буруу дүгнэлт гаргасан байсан прокурорын дүгнэлтийг яг үнэндээ өмгөөлөгч гаргаж ирсэн.

Харин нягтлан бүсгүй шүүхийн шийдвэрээ сонссоныхоо дараа энэ шинжээчдийн ямар тэнэг мэргэжлийн бус байсанд нь бухимдаж "эцсийн үг"-ээ хэлээд шүүх хаасан. Тэр нь энэ бүсгүйг ялаас чөлөөлөөгүй. Дараа нь давж заалдах шатанд бүсгүйд хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг юм шүү. Угаасаа эцсийн үг бол ял хөнгөлөх ямар ч үүрэггүй.

Тухайн бүсгүй ярианы чадвар сайтай мундаг ярьж байсан нь бол үнэн. Ихэнх хүн тийм цэгцтэй ярьж чаддаггүй нь бас үнэн. Гэхдээ зүгээр л зүй ёсны юмаа мэдээд ярианы чадвар сайтай илтгэх урлаг нтрээр явж байсан хүн бол тэр түвшний үг хэлэхээр л байсан шүү.

Бас заримдаа нэг юмыг хэт дөвийлгөөд манай монголчууд "баатар" хүсээд байх юм даа.

Энэ хэрэг нь угаасаа л өөр зорилготой хэрэг байсан шүү дээ.

13/11/2025
11/11/2025

Address

Bayanzurkh Duureg
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 16:00
Sunday 09:00 - 16:00

Telephone

+97696666933

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nyamka BD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nyamka BD:

Share