30/10/2024
***Визэнд орохоор бэлдэж буй хүмүүс анхаараарай. БНСУ-ын аяллын виз мэдүүлэхэд дансны хуулга маш чухал.***
🔹***Дансны үлдэгдэл хэд байвал болох вэ?***
*ЭСЯ-аас тодорхой мөнгөн дүн заагаагүй ч үлдэгдэл аль болох өндөр (Солонгос улс руу аялаад ирэх хэмжээний мөнгө) байвал сайн. Гэвч виз мэдүүлэхийн өмнө гэнэтийн байдлаар их хэмжээний мөнгө дансандаа хийх нь визэнд зориулагдсан гэж үзэн визний хариу татгалзах боломжтой. /Дансны хураангуй хуулга авахад ч анхааруулга доор нь бичигдсэн байдаг/*
Таны дансны үлдэгдэл аль болох удаан хугацаанд дансанд чинь хуримтлагдсан, байршсан бол аялах санхүүгийн боломжтой болж харагдана.
** Манайхны хамгийн их гаргадаг алдаа бол визэнд орохынхоо өмнөхөн гэнэт их хэмжээний 20, 30 сая ба түүнээс дээш мөнгийг дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт авахын тулд дансандаа оруулдаг бөгөөд энэ нь виз татгалзах хамгийн том шалтгаан болдог.*
Мөн маш их хэмжээний дансны эцсийн үлдэгдэлтэй л бол виз гардаг гэсэн ташуу ойлголт байдаг. Гүйлгээ сайтай, 7 саяын үлдэгдэлтэй дансны хуулгатай хүний виз ч гардаг. Тийм болохоор эцсийн үлдэгдлээ өндөр байлгахаас гадна тогтмол гүйлгээ сайтай байх нь чухал.
*Манайх зөвлөгөө мэдээлэл өгч, визний материал бүрдүүлэлтийг ЭСЯ-ны шаардлагын дагуу хийж өгдөг. Чат бичээд мэдээлэл аваарай.