01/04/2026
Бетоны цуурал, ан цавын төрөл.🏡
1. Шинэ бетон /шаварын/ агшилтын ан цав
Бетоны гадаргуу хэт хурдан хатах үед (бетон бүрэн бэхжээгүй байхад) гадаргуу нь доорх давхаргаасаа илүү хурдан агшиж, ан цав үүсдэг.
2. Суултын ан цав
Бетон цутгасны дараа жигд бус суулт өгөх үед үүсдэг. Ихэвчлэн нягтруулалт муу эсвэл суурь хөрс жигд биш үед гарна.
3. Хатаалтын агшилтын ан цав
Бетон хатах явцад эзлэхүүн нь багасаж агшсанаас үүсдэг ан цав.
4. Температурын ан цав
Температурын өөрчлөлтөөс болж бетон тэлж агших үед, хэрэв энэ хөдөлгөөн саадтай байвал ан цав үүснэ.
5. Бүтцийн ан цав
Бүтцэд ачааллын нөлөө үүссэнээс бий болдог. Ихэвчлэн тооцооны алдаа эсвэл даацын асуудлыг илтгэнэ.
6. Хялгасан торон ан цав
Гадаргуу дээр маш нарийн, тор мэт ан цавууд үүсдэг. Ихэвчлэн гадаргуугийн агшилтаас үүдэлтэй.
7. Зэврэлтээс үүссэн ан цав
Арматур зэврэхэд тэлэлт үүсч, бетон хагарах шалтгаан болдог.
8. Шүлт-цахиурын урвалын ан цав
Цементийн шүлт ба дүүргэгч дэх идэвхтэй цахиурын хооронд химийн урвал явагдаж, тэлэлт болон ан цав үүсгэнэ.
9. Хэт ачааллын ан цав
Бетон нь төлөвлөсөн даацаас хэт ачаалал авах үед стресс үүсч ан цав гарна.
Жич: Санал нийлэхгүй болон илүү туршилгатай хүмүүс байвал харааж ерөөхгүй мэргэжлийн үүднээс тайлбар бичихийг хүсье.
copy: Т.Сансар