Үнэгүй хуулийн зөвлөгөө / Legal advice

Үнэгүй хуулийн зөвлөгөө / Legal advice хуулийн туслалцаа мэдээлэл үнэгүй

10/01/2025

⚖️Таны эрх зүйн боловсролд📖
Нэр бүхий хүмүүсийг баривчлах тухай асуудалтай холбогдуулан олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүднээс "Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих ажиллагааны хуульд заасан үндэслэл, журам"-ын талаарх нийтлэлийг хүргэж байна.

📌Дараах холбоосоор уншиж танилцана уу:
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=83&pg=3033&pr=14&tp=list&h=0

📌Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тоймтой дараах холбоосоор танилцана уу: https://www.facebook.com/share/p/19CzMYLMwj/

📌Улсын дээд шүүхийн Тамгын газраас иргэдийн эрх зүй, шүүхийн боловсролд зориулан богино хэмжээний видео бичлэг, хуульд заасан журмын тойм, шүүхийн практик мэдээг цувралаар хүргэдэг билээ.

📌Таны эрх зүй, шүүхийн боловсролд зориулан бэлтгэж буй бусад судалгаа, мэдээлэлтэй: https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=171&pr=170&tp=list&h=0 холбоосоор танилцана уу.

03/05/2024
15/08/2023

Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэл бичих заавар тусгах зүйлс:

• Гэрлэгчдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр
• Гэрлэлт хэзээ, хаана бүртгүүлсэн
• Гэрлэлт цуцлах болсон шалтгаан
• Насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр,
төрсөн он, сар, өдөр
• Хүүхэд эрүүл саруул бойжиж буй тухай өрхийн
эмчийн тодорхойлолт
• Насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх
түүнд асрамж тогтоох тухай хүсэлт
Энэ талаар хэлэлцэн тогтсон гэрээ байгаа
эсэхийг зааж холбогдох нотлох баримтыг
хавсаргана.

• Гэрлэлтийн болон хүүхдийн төрсний
гэрчилгээ эсхүл үрчлэлтийн гэрчилгээний
нотариатаар гэрчлэгдсэн хуулбар
• 18 хүртэлх насны хүүхэд сургуульд сурч
байгаа бол сургуулийн тодорхойлолт
•• Гэрлэгчид эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх
гэрээ байгуулсан бол гэрээний нэг хувь
• Тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаарх
хүсэлт
• Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг
тушаасан баримт (Шүүхийн байранд
байрлах ГЭРЭГЭ-ээр шууд төлж болно)
•• Эд хөрөнгийн маргаантай бол гэр бүлийн
дундын өмчлөлийн эд хөрөнгө болон
хуваарьт хөрөнгийн жагсаалт
• Нэхэмжлэх 2 хувь
Хэрвээ гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаанд
амьдардаг бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөж
байснаа нотлох хэрэгтэй Тухайлбал:

• Цагдаагийн байгууллагад хандаж байсан
лавлагаа,
• Эрх бүхий байгууллагаас Зөрчлийн арга
хэмжээ авч байсан талаарх тогтоол,
шийдвэр
• Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг
үйлдэж байсан бол шүүхийн шийдвэр зэрэг
цуглуулан өгнө.

15/08/2023

Гэрлэлт цуцалдаг албан газрууд, хаана хандах вэ?

Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулах
тохиолдолд Иргэний гэр бүлийн бүртгэлийн
байгууллагад гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлт
гаргана.
Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах бол
цуцлах тухай нэхэмжлэлээ:

• Хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд

• Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй эсвэл
хөгжлийн бэрхшээлтэй бусад хүндэтгэн үзэх
шалтгаанаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд очиход бэрхшээлтэй байвал өөрийн оршин суугаа газрын шүүхэд

• Мөн зохигчид буюу эхнэо нөхөр / нэхэмжлэгч болон хариуцагч / харилцан тохиролцсоноор нэхэмжлэгчийн эсвэл хариуцагчийн оршин суугаа газрын аль нэг шүүхийг сонгон нэхэмжлэлээ гаргаж болно.

15/08/2023

Шүүхийн журмаар гэр бүл цуцлахад:

• Захиргааны журмаар гэрлэлт цуцлахаас бусад
тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон
буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн
эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр,
нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн
дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх
шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар
эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах
боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн
зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх
иргэний хэрэг үүсгэнэ.

• Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл
хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд
гэрлэгчдийг эвлэрүүлэх бух талын арга хэмжээ
авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх
талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар/
талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц
шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж,
тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил,
маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал
багатай зохицуулна/ дамжуулан хэрэгжүүлнэ.

• Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн
шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх
гэрлэлтийг цуцална.

• Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл,
дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас,
эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой
хохирол учирч болзошгүй, эсхул учирсан нь
тогтоогдсон бол эвлэрүүлэх арга хэмжээ
авахгүйгээр гэрлэлтийг цуцална.

• Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний
асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн
чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран
өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие
даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар
харилцан тохиролцож болно.

• Гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас,
эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс
суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн
эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн
нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг
тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг
хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

• Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол
асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний
саналыг харгалзан үзнэ.

• Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд
оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг
тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн
байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс,
түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар
ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний
буруутай уйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон
нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны
дагуу гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг
хүчингуйд тооцсоноос гэр булийн нэг гишүүнд
ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо
гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн
ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож
болно.

• Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн
хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын
гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн
иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад
явуулна.

15/08/2023

Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлахад

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцалдаг.
Захиргааны журмаар:
Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн , 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус
тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана.

25/07/2023

⚖️Таны эрх зүйн боловсролд📖: Улсын хэмжээнд 2017-2021 онд онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн тойм.
📌Шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд Улсын дээд шүүхийн Тамгын газраас холбогдох судалгаа, мэдээллийг цахим хуудсандаа тогтмол нээлттэй байршуулж байна.
📌Тойм судалгаатай танилцах холбоос: https://www.supremecourt.mn/home?page=pages&id=174&pg=3027&pr=170&tp=list&h=0
📌Таны эрх зүйн боловсролд зориулан бэлтгэж буй бусад мэдээлэлтэй: https://www.supremecourt.mn/home?page=pages&id=171&pr=170&tp=list&h=0 холбоосоор тус тус танилцана уу.

23/07/2023

ҮЕРИЙН ҮЕД ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ✅✅

📌Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал, гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх
📌Ундны усыг баталгаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх
📌Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
📌Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
📌Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
📌Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угаах, эсвэл 2%-ийн содын уусмалаар тогтмол угааж хэрэглэх, битүү шүүгээнд хадгалж ялаа болон бусад шавж бохирдуулахаас сэргийлэх
📌Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
📌Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх
📌Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
📌Өдөр тутмын цэвэрлэгээг тогтмол хийх, цэвэрлэгээ хийхдээ бээлий өмсөх, цэвэрлэгээний дараа гарын ариун цэврийг сахих
АНХААР!!!
📌Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдээс хол байлгах
📌Хэт мэдрэг харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
📌Халдваргүйжүүлэх бодисыг найруулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу найруулж хэрэглэх
📌Халдваргүйжүүлэлт хийх явцад хамгаалах хувцас хэрэгслүүдийг бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх /амны хаалт, нүүрний хаалт, бээлий зэргийг тайлахгүй, оролдохгүй байх
Онцгой байдлын ерөнхий газар
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Сайнбуянгийн Амарсайхан
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

23/07/2023

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн байна.

2023 оны 6 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.83 сая төгрөг байна.

Дэлгэрэнгүйг https://tinyurl.com/4baky448 холбоосоор хандаж авна уу.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ

16/06/2023

Иргэн Ж нь 2022 оны наймдугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт Toyota Sai маркийн **-** улсын ду....

12/04/2023

... 😉

Address

Baynzurkh Duureg 7r Horoo
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Үнэгүй хуулийн зөвлөгөө / Legal advice posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category